Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэрх Усны өдрийн нээлтийн хүрээнд Монгол Улсын “Усны элч” Голомт банк болон НҮБ-ын Хүүхдийн Сан усны нөөцийг хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа эхлүүлж, санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын Дамбадаржаа рашааны булгийн эхийг сэргээн хамгаалах, хөв цөөрөм байгуулах, тохижуулах ажлуудыг хийж гүйцэтгэх бөгөөд өнөөдөр Цэнхэр бүсийн павильон дээр НҮБ-ын Хүүхдийн Сан болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газартай хамтран төсөл, тохижилтын ажлыг танилцууллаа. Энэхүү Дамбадаржаа рашааны төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “333 нуур”-ыг хамгаалах ажлын хүрээнд хэрэгжиж байгаа ба үерийн усыг хуримтлуулах, булаг шандын эхийг хамгаалах, байгалийн нуур намгархаг газрыг сэргээх, хөрөм цөөрөм байгуулах ажлууд хийгдэх юм.
Мягмар - 08 сарын 25,
2026