- МАХН-ын Төв Хорооны 1954 оны дүгнэлт
- “БНМАУ дахь анги ба ангийн тэмцлийн тухай” сэдэв
- Ю.Цэдэбалаас М.А.Сусловт бичсэн захидал
- МАХН-ын Төв Хорооноос ЗХУКН-ын Төв Хороонд ирүүлсэн хаалттай баримт бичиг
- Энэ бүгдийг Зөвлөлтийн (ОХУ-ын) архиваас ил болгожээ
- Энэ бүхнийг товчлон буулгахдаа өөрийн тайлбараа энд тэнд нь хавчууллаа
Ингэхэд 1954 оны МАХН-ын Төв Хорооны тэрхүү дүгнэлтийг албан ёсоор хүчингүй болгосон уу? Үгүй л болов уу гэж би таагаад байна. “БНМАУ дахь анги ба ангийн тэмцлийн тухай” сэдэв бол “МАХН-ын Түүх” номын угтвар төсөл байсан ба түүнийгээ Москвад хянуулж дүгнүүлэхээр (зөвлөлгөө авахаар) илгээж байжээ. Зөвлөгөө авах нь бүү хэл зөвлөлдөх санал тавьсны хариуд ЗХУКН-ын Төв Хороонд МАХН-ын Төв Хорооны гишүүн Д.Төмөр-Очирыг урьж хариуг нь бичгээр ба амаар өгчээ. Уг сэдэв нь оросоороо 138 хуудас томхон түүхийн өгүүлэл юм.
Ингэхэд пролетарийн диктатур гэж нэг ойлголт байсныг манай залуу хойч үеийнхэн гадарлахгүй. Миний өвөг дээдэс биеэрээ амссан. Бидний үеийнхэн айхтар амсаад мэдрээд байсан нь үгүй. Гэхдээ тэр онол нь 1990 он хүртэл амь бөхтэй байсан даа.
Тэртээх 1954 онд МАХН-ын Төв Хорооноос намын гишүүд ба иргэдээ гэгээрүүлэх үүднээс түүхийг нь бичиж өгч ухуулна хэмээн Зөвлөлтийн коммунист намын нөхдөд хандаж туслалцаа хүсчээ. 1954 оны БНМАУ-д нийгмийн ямар ямар анги давхарга байна вэ гэдэгтээ ах нараасаа тайлбар авах гэжээ. Манайхны дүгнэлт ноцтой. Тэр 138 хуудас дотор 1954 оны байдлаар Монгол нь дотроо ард иргэний дайны босгон дээр байгаа мэт уур амьсгалыг тусгажээ. “Ангийн дайсан” хэмээн бүлэг бүлгээр нь заримыг нэр устай нь түүхчлэн бичжээ.
БНМАУ-ын ангийн бүтэц: ажилчин анги, хөдөлмөрчин ард, феодал ба хөрөнгөлөг этгээдийн үлдэгдэл гэжээ. Ангийн дайсан 1954 онд социалист Монголд байсан болж таарлаа. Тэдний чармайлт нь ардын ардчилсан байгууллын эдийн засгийн үндэс-социалист өмчийг сүйтгэх, улс төрийн үндэс-ажилчин, малчны холбоог эвдэхэд чиглэж байна гэжээ.
1940 оноос БНМАУ нь хөгжлийнхөө социалист шатанд орсон, тиймээс тэр мөчөөс БНМАУ-д пролетарийн диктатур хэрэгжиж эхэлсэн, гэтэл 14 жилийн дараа феодал ба хөрөнгөлөг этгээдийн үлдэгдэл сөнөөгүй үлдчихсэн байдаг, сонин л дүгнэлт байна. Капиталист хүрээллээс аюул учирна гэдгийг 1954 онд ноцтой авч үзжээ.
БНМАУ нь Зөвлөлт Холбоот Улс ба БНХАУ-тай хил залгаа бөгөөд харин нэг ч капиталист улстай хиллэдэггүй. Гэхдээ капиталист хүрээлэл БНМАУ-д байхгүй гэсэн үг биш юм, манай намын олон гишүүд идэвхтнүүд өнөө үед ангийн тэмцэл капиталист хүрээлэлтэй нягт холбоотойг нэлэнхүйдээ мартаж, амарлингуй, өөрийгөө тайвшруулах байдалд орж буй нь улс төрийн ноцтой алдаа, капиталист хүрээлэл оршин буй цагт империалистүүд өөрийн тагнуул, туршуул, хорлон сүйтгэгчдийг манай улс орнуудад хорлон сүйтгэх ажиллагаа явуулахаар илгээсээр байх болно гэдгийг санах хэрэгтэй. Үүний хамт Монгол улс нь Зөвлөлт Холбоот Улс ба БНХАУ-тай хиллэж байгаа нөхцөлд уг асуудлаар үл ойлголцол, будлиан үүсэхээс зайлсхийхийн тулд капиталист хүрээлэл гэдэг нь газар зүйн ойлголт биш гэдгийг намын гишүүдэд сурталчлан таниулах хэрэгтэй гэж тэр сэдэвт анхааруулжээ.
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал ба түүний дараахи Орос, Хятадын хуйвалдааны тухай хэсэгт “Монголд нэвтэрсэн империалистүүд” гэсэн ноцтой сүржин үгс олон байна. Монгол нь гурван дайсны талхин дор:–Харийн империализм, гадаадын худалдаачид ба мөнгө хүүлэгчид, дотоодын феодалуудын эрхшээл дор тэсвэр тэвчээрээ барж байв гэжээ. Сүм хийдийн мөлжигч дээд давхарга-шар феодалууд гээд бас нэг дайсан нэмжээ.
Дэлхийн хувьсгалт хөдөлгөөний төв Орост шилжиж 1905 оны анхдугаар хувьсгал хийсний шууд нөлөөгөөр эхлээд 1911 онд Хятадад хувьсгал дэгдсэн нь Монгол дахь үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд хүчтэй түлхэц үзүүлж манай хувьсгал ялжээ гэж дүгнэжээ.
Нэгэнтээ тэр үеийн Хаант Орос нь Монголын дайсан гэж үздэг коммунист өнцгөөс бол зөв дүгнэлт хийсэн гэмээр ийм мөр байна. Гэхдээ хар шар феодалыг үзэн ядах өнцгөө орхиогүйгээр. “Гэвч Монгол орон тусгаар тогтнолоо олж чадаагүй юм. Манжийг эсэргүүцсэн ард олны тэмцлийг толгойлсон ноёд лам нар Хаант Оросын ивээл, тусламжтайгаар автономит Гадаад Монголыг тунхагласнаар үнэн хэрэгтээ Хаант Засгийн хараат (протекторат), Хятадын нэр төдий захирах эрхийн (сюзеренитет) дор оржээ” гэжээ. Богд гэгээн тэргүүтэй монголын феодалуудын дээд хэсэг ард түмнээ мөлжсөн, Октябрийн хувьсгалыг хорсон үзэн ядсан гэсэн санаа нэвт бичигджээ.
Тэгж тэгж Японы империализмын төлөөлөгчид–эхлээд Сүй Шужан, дараа нь Барон Унгерний дээрэмчид зэвсгийн хүчээр Монгол орныг эзлэн авснаар 1921 оны ардын хувьсгалын тохироо бүрдэв гэжээ. Ингээд Ардын хувьсгалын үйл явцыг нэгд нэгэнгүй бичжээ.
Бидний мэдэх, олонтаа заалгасан тэр сэдэв байх нь байна. Ангийн тэмцлийн онолоороо түүхчилсэн байдлаар Тангарагийн гэрээгээр Богдын эрх мэдлийг хязгаарласан гэж явснаа 1921 оны 10 дугаар сард Саж лам тэргүүтэй түвд худалдаачид, лам нараас Унгерний балмад явдалд оролцогсдын дэмжлэгээр зохион байгуулсан Ардын Засгийн эсрэг хуйвалдаан, тэдний зэвсгийг хадгалсан Богд хааны ордон гээд анхны эсэргүү хөдөлгөөнийг илчлэн бичсэний дараа залгуулаад “Ардын Засгийн эсрэг бас нэгэн томоохон хуйвалдаан 1922 оны 8 дугаар сард илэрсэн нь Ардын Засгийн газрын Ерөнхий сайд асан, америк, японы тагнуулын төлөөлөгч, Хаант Засгийн үзэлтэн Бодоогийн толгойлсон хуйвалдаан байв. Энэ хуйвалдаанд Хаалган хот дахь америкийн консул Сокобин холбогдсоныг тэмдэглэх хэрэгтэй” гэжээ. Бүр америк, японы хоёулангийнх нь хослосон тагнуулч Бодоо болж хувирлаа.
Цаашаа бичжээ. Хуйвалдагчдын улс төрийн шугам нь Монголд феодал-шашны байгууллыг сэргээх, улс орноо империалистүүдэд колонийн дарлалын үнэ цэнээр захируулах, Зөвлөлт Оростой найрамдал холбоотой байхаас татгалзахад оршиж байв. Бодоо Засгийн газар, МАХН-ын Төв Хороонд өндөр алба, байр суурьтай байсан нь түүний ард зогссон дотоод гадаадын харгисуудад ихээхэн найдвар төрүүлжээ. МАХН, Ардын хувьсгалт Засгийн газар өөрсдийг нь талархагч ард олны хүчинд тулгуурлан хуйвалдааныг илрүүлэн устгаж, санаачлагчдыг хатуу ширүүнээр цээрлүүлжээ гэжээ. Оросын архивт байгааг буулгалаа. Ганц нэг тайлбар дагалдууллаа.
Үргэлжлэл бий
Д.Баярхүү
Мягмар - 09 сарын 15,
2026
Сэтгэгдэл38
МАХН намын сандал суудалын дотоод хэрүүл шүү дээ бодоо гэдэг энэ гар хэт барууны либерал үзэлтэй нөхөр байж тэгээд нөгөөдүүл урвагч гэж цоллоод алчиж ойлгож ядаад цөхөөд түм буман юм бичээд байх шаарлдлагагүй. Одоогоор бол бараг х.нямбаатар ухааны юмуу даа тухайн үед нямбаатар байсан бол буудуулаад үхчихсэн гуншин хятадын урвагч байж гэх байсан. Одооч гэсэн бодоо шиг алчмаар хүмүүс байгаа биз дээ ялгаагүй адилхан байсан. Албан тушаалын төлөө тэмцэл өөр юуч биш.
Бичсэн зүйлээс юу ч ойлгохгүй хүмүүс том том дүгнэлт хийжэээ монголчуудын нилээд хувь нь иймэрхүү сэтгэцтэй болсым бна даа
Бичсэн зүйлээс юу ч ойлгохгүй хүмүүс том том дүгнэлт хийжэээ монголчуудын нилээд хувь нь иймэрхүү сэтгэцтэй болсым бна даа
СССР-ийн колони Монголын МАХН тэр үед тэнэглэлийн туйлдаа хүрч, оросыг магтах, зусардах, айж чичрэх, нэгнээ матах гүтгэх г.м. бузрын дээдийг цэцэглүүлж байсан цаг. Тэр үеийг Б.Ринчин гуай ямар сайндаа "Тэнэгийн дунд амьдрахад энэ нас яасан урт вэ" хэмээн гасалж байх вэ дээ???
Бодоо бол тухайн цаг үеийг одоотой харьцуулбал Номтойбаяр шиг нөхөр ш дээ. Номтойбаяр шиг мөнгө хөрөнгөтэй түүнийхээ төлөө ажилладаг ард түмний эрх ашиг 2рт тавьдаг нөхөр байсан. Төрөөс мөнгө хусаж машин мото авчихсан гар шүү дээ бодоо гэж нөхөр чинь. Номтойбаярыг шоронд хийсэн дээ дээр үед дээ бол аль тэгээд буудаж алах байсан юм одоо үедээ тэгс ингэс гээд жаргаж байгаад гараад ирснээс биш аль хэдийн үхчихсэн үхдэл болсон байх ёстой юм. Бодоо бол тухайн цаг үедээ олигархи баас байсан тэгээд үзэл бодол таарахгүй алуулсан гар юм. Хөрөнгө мөнгөө хураалгахын эсрэг байсан байх цаг үеийн давалгаанд ороод үхсэн одоо Номтойбаярын эд хөрөнгийг хурааж буудаж алж болно шүү дээ яг адилхан.
1921 онд монгол нь хятадын түрэмгий цэрэг,,цагааны оргодолуудад эзлэгдэн зовж шаналж сүйрч туйлын хүнд байдалд байсан,Оросоос өөр тусалж дэмжих орон байгаагүй, Иймээс л танай замаар явна,Дарлал мөлжлөгийг устгана гэж амлаж байж энэ орны дэмжлэгийг авч гадаадын түрэмгийлэгчдийг хөөсөн, Улс орон харьцангуй амар тайван болсон, Гэвч Бодоо мэт хүмүүс амласан амлалтаасаа буцсан,Нийгмийг мөлжигч хар шар феодлуудын эрх ашгийг хамгаалах болсон, Иймээс ч Бодоог баруунтны толгойлогч гэгддэг биз дээ,Тэгээд л улс төрийн бусад хүчинтэй зөрчилдсөн, Ширүүн тэмцэл өрнөсөн, Эцсийн эцэст бусад хүчиндээ ялагдаж амиа алдсан юм биш үү,Ямар ч хувьсгалын үер ,улс төрийн хүчнүүдийн хооронд тэмцэл асар ширүүн өрнөдөг,Хэлмэгдэл их гардаг гэдэг,Бодит үнэн нь энэ баах аа
Ийм тэмцэл тухайлбал орост 1917 оноос эхлэн бүүр ширүүн өрнөсөн, Эхлээд цагааны террор болсон, Хувьсгалчдын толгойлогч нарыг олноор нь устгаж эхлэсэн, В,Ленинийг хүргэл буудаж шархдуулсан,Тэгээд л улааны террор эхлэсэн, Дараа нь иргэний дайн 1923 он хүртэл үргэлжилсэн Оросын иргэд большивикуудыг дэмжсэн,Эцсийн эцэст Англи,Герман, Франц Япони зэрэг барууны том хөрөнгөтөн 10 гаруй орны дэмжлэгийг авсан цагаантнууд ялагдсан Бут цохигдсон, Үй олон хүн амиа алдсан,
Ийм тэмцэл тухайлбал орост 1917 оноос эхлэн бүүр ширүүн өрнөсөн, Эхлээд цагааны террор болсон, Хувьсгалчдын толгойлогч нарыг олноор нь устгаж эхлэсэн, В,Ленинийг хүргэл буудаж шархдуулсан,Тэгээд л улааны террор эхлэсэн, Дараа нь иргэний дайн 1923 он хүртэл үргэлжилсэн Оросын иргэд большивикуудыг дэмжсэн,Эцсийн эцэст Англи,Герман, Франц Япони зэрэг барууны том хөрөнгөтөн 10 гаруй орны дэмжлэгийг авсан цагаантнууд ялагдсан Бут цохигдсон, Үй олон хүн амиа алдсан,
Ийм тэмцэл тухайлбал орост 1917 оноос эхлэн бүүр ширүүн өрнөсөн, Эхлээд цагааны террор болсон, Хувьсгалчдын толгойлогч нарыг олноор нь устгаж эхлэсэн, В,Ленинийг хүргэл буудаж шархдуулсан,Тэгээд л улааны террор эхлэсэн, Дараа нь иргэний дайн 1923 он хүртэл үргэлжилсэн Оросын иргэд большивикуудыг дэмжсэн,Эцсийн эцэст Англи,Герман, Франц Япони зэрэг барууны том хөрөнгөтөн 10 гаруй орны дэмжлэгийг авсан цагаантнууд ялагдсан Бут цохигдсон, Үй олон хүн амиа алдсан,
Ийм тэмцэл тухайлбал орост 1917 оноос эхлэн бүүр ширүүн өрнөсөн, Эхлээд цагааны террор болсон, Хувьсгалчдын толгойлогч нарыг олноор нь устгаж эхлэсэн, В,Ленинийг хүргэл буудаж шархдуулсан,Тэгээд л улааны террор эхлэсэн, Дараа нь иргэний дайн 1923 он хүртэл үргэлжилсэн Оросын иргэд большивикуудыг дэмжсэн,Эцсийн эцэст Англи,Герман, Франц Япони зэрэг барууны том хөрөнгөтөн 10 гаруй орны дэмжлэгийг авсан цагаантнууд ялагдсан Бут цохигдсон, Үй олон хүн амиа алдсан,
Ийм тэмцэл тухайлбал орост 1917 оноос эхлэн бүүр ширүүн өрнөсөн, Эхлээд цагааны террор болсон, Хувьсгалчдын толгойлогч нарыг олноор нь устгаж эхлэсэн, В,Ленинийг хүргэл буудаж шархдуулсан,Тэгээд л улааны террор эхлэсэн, Дараа нь иргэний дайн 1923 он хүртэл үргэлжилсэн Оросын иргэд большивикуудыг дэмжсэн,Эцсийн эцэст Англи,Герман, Франц Япони зэрэг барууны том хөрөнгөтөн 10 гаруй орны дэмжлэгийг авсан цагаантнууд ялагдсан Бут цохигдсон, Үй олон хүн амиа алдсан,
Иймэрхүү хуурамч жинхэнэ урвагчдын түүх аль ч улсад байдаг шүү дээ жишээ нь алтан ордны үед монголыг дагасан Оросууд албан тушаал ахихад тустай байдаг барууны болон тусгаар тогтнолын төлөө байдаг ноёдуудаа монголчуудад матдаг тэгээд тушаал ахихдаг байсан шүү бас Солонгосчууд тусгаар санаатай ноёдуудаа монголчуудад матаж албан тушаал эд хөрөнгөтэй болсон олон жишээ бий манайхан ч одоо тэр жишгээр яваа олон жишээ бий эрдэнэ бидон хоёр женког Оросын бууны нохой гээд л Америкийн элчин сайдын яаманд очоод матаад явж байсан шүү дээ дотроо асуудлаа шийдэж чадахгүй новшнууд олон байна аа
Дэл 202.133.76.16-ээс асууя. Тэгвэл чи Жэнко-г тэр үеийн хэнтэй зүйрлэх вэ?
👑🦍 гэж киноны хоёр өндөр бг зб
Өглөө кинон дээр ягаан Гажид Бодоог хүрээ хөдөө хоёрын хооорнд тэүүлчилсэн нэг муу асман лам байсан гэж хэлдэг юм ! үнэн үг шүү !
бүх чулуу ⚪️ гарахлээр амины найлзуур модон дэлгэрч... бурзайна шүү ↓ . чж жл срн гсн
cmnt
галдан занабазар түбэдээс шар улааны явуулга. манж занад тусласанаараа. удаад нь монголыг. олон явдал дээр харагдах. нэр усгүй юу ч гүй арчигдах дээрээ тулав.
каното-и син-хэ синь-хай цагаагчин гахай жил. жаран дотроо сүүлийн харгчины өмнөх арванхоёрын төгсгөл.
сюзе мүзе биш. баабар хэлсийшд ма ноёд хятадуудыг хамсах гэж дуудсан юм байна ямар учиртайг ойлгохгүй байна гэж. хөшиг унахаар гэлүү юу гэлээ, хамгаалалт арилахаар мэднэ.
тав гэзэг эхнэр үс нудрага. талын бутууд шиг саглайнаа. а намыхан 7 сард бургас цавчдаг
Minu Hairt Naiz chi Uuruu HIAMDHAN, MASH HIAMDHAN HUDALDAA ARILJAANII heregsel bolchihson met l haragddag. Deer ni DISCOUNT-tai, bas ON-AND-OFF. Who cares, actually, am I right? How much are you TODAY ? May be I add a tiny bit of more than A DIME, may be not. Lordy knows better, not me. Elect a Clown, Expect a Circus, n types like you are start spinning lies n incredible cheap stunts. Is it a delicate n intriguing DANCE? Oh my God. Delicate Dance(s) are different today, vulgar, vicious, n low profile. Spewing garbage(s) to the whole Society endangering it at large.
seated decime доод тал нь арван удаа
FATF-iin tuhai urgeljlel::: HAR jagsaalt-d orsonii daraa FATF-iin 1 jijig hural China-d bolson chin manaihaas ene jijighenees jijighen hurald ni 30-aad hun Tusuviin Munguur oroltsson bn , tavigdsan 40-50 shaardlagiig bieluulehgui bn, onoog chin buuruullaa gesen bichig nadad FATF-aas iruuldeg um bn. Mun Bieeer Gazar deer ni ochij Shalgalt Inspection hiideg humuus ochno gedeg um bn. Zasch boloh Aldaa, zasch amjihgui baih Aldaa gej baidag, uuniig zasch hohirolgui bolgono gej olon bichig bichij baij Onoogoo hasuulaagui shuu. Tanai FATF bas BODITOI DUGNELT gargaj baihgui bol bid TANAIH-hiig davhar davhar changa HIANANA shuu gej ineelgej ch baij bilee.
Harin ene ued China manaihiig buh talssr demjij bsn shuu. Sedev-ee uurchilie. USA-iin CIA-iin Boss nuutsaar, ailchlalaa alban esoor zarlalguu Lhagva garigt Orost ochjee. China medkui bn gej baihguu. US Zavsariin songuuli 11 sariin 3-nd gejuugaa. Yaarch Sandralgui Chimeeguihen medee huleegeed suuj baigaa. Sonin l um bolj bn. Ukraine hetsuudeh ni todorhoi bn. Bas Trump-aa demjihgui baigaa USA-iin Ard Tumen.
kia nokia hia nohia cia nocia
английн элчийг харсан чинь олон дахин 'тэг'лэх юм шиг санагдчлаа. bangkok hilton кино ч санаанд оров. пинжекны хоёр халаасандаа юу ч чихцын.
ru. гурт - зоосны бүслүүр. ёо гүй нь гүртэн болно тараг мэт шашин yogurt
тэр жүжигчин indiana-д гардаг
Бодоо америкийн, Данзан японы тагнуул байсан нь тодорхой. Гэхдээ тэд өөрсдөө гүйж очоод тагнуул болсон юм байхгүй, харин том гүрнүүдийн тагнуулын албад ямарч хүнийг элсүүлэн авдаг арвин баялаг арга, туршлага, технологитой шүү дээ. Хамгийн ойрын жишээ гэхэд 1980-аад оны сүүл гэхэд АНУ-ын тагнуулын албад 1980-аад оны сүүлээр ЗХУ-ын ерөнхийлөгч Горбачев, монголын хөнгөмсөг залуус болох Элбэгдорж, Бат-Үүл, Зориг, Да.Ганболд, Энхсайхан нарыг элсүүлэн авсан нь одоо бараг тодорхой болж байна шүү дээ. Харин Хятадын тагнуулын албад 1980-аад оны сүүлээр АНУ-ын тагнуулын албадыг сөрөн зогсож, Хятад улсаа "Ардчилал" гэдэг америкийн аймшигтай мангасаас аварч чадсан нь одоо тодорхой болж байна шүү дээ.
Зочин 103.57.95.177-оос асууя. Тэгвэл Жэнко хаанахын тагнуул вэ?
женк чойжин сахиустай л харьцаад байдаг. тэр лав чойжин болох бх 😝
тахилч
🐎нд чирэгдэж үхнэ л гэсэн үг сахиустай заргалдах шүүхдэх боломжгүй. хэцүү нь зарим нь амиа хорлоно.
Баярхүү та бичээд бай. Бүгд биш ч зарим нэг нь сэрж ухаарч юун магад.
тал талаас баахан хүмүүсийг дуудчихсан юм шиг байгаамаа.
барон унгерны захидлууд, байцаалт, бусад нь хэрэггүй. ген, цэнд гүнд захидал. олон орны ээмэгтэйчүүдийн цугларалт. цэнд - ард аюуш 9эрүү. (Amitāyusязгуурын5)
Женко бол монголын тагнуул.
зөнөг баярххүү тэмбүү тусч явсан төгцөг
Улаан оросын цаана еврейчүүд байсан
Дээр үеийн Үнэн сонин уншаад ч байгаа юм шиг
Ta buheniig end Tenegiin Deedeer Tashiraaraa Medrel orgij baihad chin Dayan Delhiin 01 Shi Jin Pin guyai Shanhai-n Hamtiin Ajillagaanii Deed Tuvshinii Huraldaa orchihood erduu 2,3 uduriin daraa Egypt ruu Middle East ruu mordoh ni ee. Eo eo, gijig hureed bh umaa....
Meregjiliin Diplomat Hunii huvid uridchilan Taavar devshuulie ee. Huleen soerhono uu. Zavsariin Songuuliaar Teneg Bandaash Trump-iig yaluulj uldeegeed tuugeer toglood zogsohgui USA-g Tashiraar ni buren NUGASLAH araandaa China Russia 2 mordoh ni ee. Bogino bodoltoi, turmul hagas tarhitai, utgagui zavhai Trump ni uuruu USA-g ehlej unagaaj baigaag chimeeguihen ihed ajiglav, doog tohuu hiiv, ingeed hudluj ehlevoi. Trump is a Real Godsend to Xi Jin Pin, an easy puppet to get played , the one without a Ball at all on his shoulder. Arai uur untsuguus Bi naiz nartaa bolon zarim uls turchidud Trump zavsariin songuuljaaraa bitgii unaasai gej onii ehend yarij l baiv, hahaha.