Унтах, идэх, ажиллах, амрах гэсэн үндсэн дөрвөн үйлдлийг хоног бүрийд давтах байдлаар хүмүүс амьдардаг. Энэ дөрвөн үйлдлийн аль нь ч гэсэн зохистой, тоо ба чанар нь яг л шаардлагын түвшинд байх ёстой. Аль ч үйлдэл нь хэт их биш, хэт бага биш, нас биендээ тохирсон, орчин үед бол бүр шинжлэх ухааны үндэстэй байх учиртай. Унтах, нойрсохын хувьд л тогтож ярилцъя.
Амьд биет бүхэн унтдаг, бүр өөр өөртөө тохирсон, нарны гэрлээс хамаарал бүхий биоритмтэй. Биоритм нь олон сая жилийн туршид мөрдөгдөж хэвшсэн байдаг. Биоритм ноцтой зөрчигдөх аваас уг амьтан амьдрах чадвараа алддаг, өвчлөмтгий болдог.
Хүмүүс унтаж байж л биеийн болон сэтгэл санааны алжаалаа тайлдаг, шинэ өдрийн ажил, үйлсдээ бэлэн болдог. Ингэхлээр хүмүүс зохих цагт нь, зохих нөхцөлд нь, зохих хэмжээгээр унтаж байх ёстой. Амьдралын нөхцөл, идэш тэжээлийн олдоц, аюулгүй байдлын үүднээс шөнийн амьдралтай болчихсон амьтад бас олон буй. Гэхдээ өдрийн цагаар, ихэвчлэн нарны гэрэлгүй орчинд л (агуйд, нүхэнд, газар доор) унтаж амардаг. Аюулгүй байдлаа хангах үүднээс олон амьтан энэ зуунд аргагүйн эрхээр шөнийн амьдралтай болцгоож байна. “Их унтах сайн. Унтаж чадаж л байгаа бол унтаад л бай.
Сайн унтах нь царай зүсийг ч сайхан болгодог” гэж ярьдаг хүн буй. Гэтэл 10 цаг, түүнээс ч их унтах нь амь насанд цөвтэй болохыг судалж тогтоожээ.
2018 онд Англид 3 сая 400 мянган хүнийг хамруулан хийсэн судалгаагаар 10 болон түүнээс олон цаг унтах нь зүрх, судасны өвчнөөр нас барах эрсдлийг бүр 50 хувиар, тархинд цус харвах эрсдэл 56 хувиар, зуурдаар нас барах эрсдлийг 30 хувиар ихэсгэдгийг нотолжээ. Их унтах нь ч хортой, бас бага унтах нь ч хортой юм байна. Мөн хүн гэдэг амьтны био хэмнэлийн дагуу чухам хэзээ, хэдэн цаг унтахын зохистой нь ч шинжлэх ухаанаар тогтоогдоод байна. Хэн ч болов орой 10.30-д орондоо орж 11-04 цагийн хооронд гүн нойрсох, нийт дүндээ хоногт 6-8 цаг унтах нь зөв ажээ. Гэхдээ өдрийн цагаар 20-30 минут унтаад авах нь ч хэрэгтэй гэнэ. Ингэхлээр шөнийн ээлжинд ажиллах нь эрүүл мэндэд хортой нь тодорхой юм.
Авах цалин хөлс нь өндөр ч гэлээ шөнө ажиллах нь буруу ажээ. Олон жилийн туршид огт унтаагүй хүн, архаг нойргүйдэлд орсон хүн аль ч улс оронд буй. Энэний шалтгааныг таньж эмчлэх, илааршуулах нь чухал болно.
Зөв нойр бол амралт ч мөн, нөхөн сэргээх эмчилгээ ч мөн, урт наслуулах, дархлаа сайн байх чухал нөхцөл ч мөн юм. Нойргүйдэхэд олон шалтаг, шалтгаан буй. Нойргүйдэх нь цааш цаашдаа олон өвчин, эмгэгт хүргэдэг. Жишээ нь бамбай булчирхайн гормоны дутагдал (Хашимота) гэхэд л нойргүйдлийг, нойргүйдэл нь даралт ихсэх, сэтгэл тавгүйдэх, арьс хуурайших, үе мөч, булчин хөндүүрлэх, их хөлрөх зэрэг олон зовиурыг үүддэг. Нийгэм хөгжих хэрээр, хүмүүс байгалиас хөндийрөх хэрээр, хөдөлгөөн хумигдах хэрээр, оюуны хөдөлмөрийн хувийн жин өсөх хэрээр, хүмүүс улам бүр л тансаглалд автах, бүр донтох хэрээр, хүнсний зүйлсийн чанар муудах хэрээр “унтах, идэх, ажиллах, амрах” үндсэн дөрвөн үйлдлээ улам бүр л, жилээс жилд л шинжлэх ухааны гүн үндэстэй болгох нь хүн нэг бүрийн эрүүл амьдрахуйн нөхцөл, болзол, шалгуур боллоо. Ядаж л идэж, ууж байгаа бүхнээ нэг бүрчлэн эргэж нягталж, хэрэгтэйг нь жорын дагуу ахиухан хэрэглэж, хортойг нь хүнсний зүйлээс хасах, бүр орхих, хаях хэрэгтэй байна. “Орчин үеийн эмч нарт эрүүл хүн хэрэгтэй биш, өвчтэй, мөнгөтэй хүн л хэрэгтэй хүн, сайн хүн болчихож” гэж нэг нөхөр маань шүүрс алдан хэлж билээ. Энэ бодит байдал л нийгмийн ухааны талын хүн намайг эрүүл мэндийн ухаантай холбогдож хэрэгтэй, хэрэггүйг үглэхэд хүргээд байгаа юм шүү. Ойлгоорой. Хүнсний зүйл, ундааны зүйлийн эерэг, сөрөг нөлөөг орчин үеийн лабораториудад судалж тодруулах болсон нь дэлхийн хэмжээнд талархал хүлээх болов. Жишээ нь кофе. Кофег халуунаар уухаасаа хүйтнээр уух нь ашигтай гэж нотлогджээ.
Эрүүл ахуйчдын хийсэн нарийн шинжилгээгээр кофены 9 ашигтай нөлөөг тодруулжээ.
Нэгдүгээрт; Кофе нь зүрхний хэм алдагдалт үүсэх эрсдлийг багасгадаг,
Хоёрдугаарт; Кофе нь бүдүүн гэдэсний үйл ажиллагааг дэмждэг,
Гуравдугаарт; Цусан дахь холестерины хэмжээг багасгадаг,
Дөрөвдүгээрт; Түрүү булчирхайн хорт хавдар, элэгний хорт хавдар үүсэх эрсдлийг бууруулдаг,
Тавдугаарт; Цус өтгөрөх, бүлэн үүсэхийн эсрэг үйлчилгээтэй,
Зургадугаарт; Цусны даралтыг бууруулдаг,
Долдугаарт; Зөнөглөх процессыг удаашруулдаг,
Наймдугаарт; Кофег хүйтнээр уух нь зүрх, тархинд цус харвах эрсдлийг багасгадаг,
Есдүгээрт; Сэтгэл санааг сэргээдэг, тайвшруулдаг юм байна. Кофег хүйтэн усанд найруулж хөргөгчид хийж хоноод өглөө уух нь тун их ашигтай гэнэ. Өөрт нь хоол болдог, ундаа болдог олон зүйлс, хоолыг амттай болгодог, ундааг сайхан болгодог олон зүйлс, тэр ч бүү хэл хүнийг согтоодог, мансууруулдаг, өвчинг намдаадаг, шууд унтуулдаг олон зүйлсийг хүн төрөлхтөн нээж, хэрэглэж иржээ.
Сайхан хоол хийх жор ч тоогоо алджээ. Гэхдээ тэр бүх зүйлсийн хор хөнөөл, сөрөг нөлөө мэтийг саяхан болтол л бараг тооцож байсангүй. Архи, пиво, тамхи, дарс, хийжүүлсэн ундаа, давсалсан мах, ногоо, консервлосон хүнс, хиам мэтийн хор нөлөөг, мөн саахар, давсны хэтрүүлсэн хэрэглээ мэтийг бүгдийг нь маш сайн ойлгосон, өөрийгөө, бас гэр бүлээ, найз нөхдөө тэр бүхнээс сэргийлүүлж чаддаг хүн өнөөдөр Монголын хот, хөдөөд тун ч цөөхөн байна даа. Ядаж л биеийн жингээ зохих хэмжээнд бариад сурчих юмсан! Хүнсний бүх бэлэн бүтээгдэхүүн давстай болчихсон нөхцөлд гэртээ бэлдэж буй хоол, цайгаа давсгүй, саахаргүй хэрэглэж сурмаар байна. Талх, жигнэмэг, цаастай, цаасгүй чихэр, боов боорцог, торт, кекс, ааруул, бяслаг, хиам, сосиск, гоймон нь бүгд л давстай шүү дээ. Тэдгээрт агуулагдаж буй давс хүний хоногийн хэрэгцээг бүрэн хангадаг нь үнэн юм. Содтой усан дахь натри, гаатай бохь дахь натри гэх мэт нь давсны хэмжээг л нэмдэг, цээж хорсгодог, ходоодны хүчилд хүч нэмдэг ажээ. Нойр хэрэгтэй гэж их унтаад, хоол хэрэгтэй гэж их идээд, ажиллах хэрэгтэй гэж шөнөжин суугаад, амрах хэрэгтэй гэж архи, пиво ууж, тамхи татаад байвал нас богиносоод л, элдэв өвчин тусаад л, зуурдаар нас барах эрсдэл нэмэгдээд л байдаг юм байна.
Унтахад учир их буйг, идэхэд бүр их учир буйг, ажиллахад тун их, бүүр ч их учир буйг, мөн амрахад анхаарах, тооцох ёстой арвин их учрыг аажимдаа монголчууд бид мэддэг, сахидаг болох биз ээ.
Байгалийн аюул ихтэй, бас нийгмийн аюул ихтэй, цагаачлалын хөлд дарагдаж бухимдлаар дүүрсэн улс оронлуу амарч, аялаж очоод амиа алдах тохиолдол дэлхийн хэмжээнд өссөөр л байна. Ядаж л энэнийг тооцох хэрэгтэй. Аюулгүй улс орныг сонгож амрах, ажиллах, суралцахын учрыг эцэг, эх, ахмад хүмүүс хүүхэд, залуустаа байнгад л хэлж, зөвлөж байх ёстой. Хорвоо ертөнцөд нэгэн янзаар мөнхөд орших зүйл байхгүй. Нар ч, дэлхий ч мөнх бус. Бүх зүйл хоосон чанартай. Энэ бол бүх зүйлийн ерөнхий, түгээмэл чанар. Ганболд сэлэм ч улаан зэв болон хувирдаг. Гэхдээ тослоод, арчлаад, чийггүй орчинд хадгалах аваас ган сэлэм дэлхий сөнөх хүртэл байж л байх болно. Энэний адилаар бие, сэтгэлээ зөвөөр арчилж, тордоод байвал 100-120 насалж ч болно. Унтах, идэх, ажиллах, амрах үндсэн дөрвөн үйлдэл л юуны өмнө зөв, шинжлэх ухааны сүүлийн үеийн үнэн мэдлэг, зөв мэдээлэлд түшиглэсэн байх ёстой. Хүн бол байгалиас анх үүсэхдээ (мич) босоо явахад зориулагдсан амьтан биш шүү дээ. Хожуу дур мэдэж л хойд хоёр мөч дээрээ босож зогссон, босоо явах болсон, урд хоёр хөлөө гар-зэвсэг болгож хувиргасан, бүр тун олон үйлдэлтэй универсал зэвсэг. Хүний гар мэт чадварлаг зэвсэг, багаж хаана ч байхгүй. Гэхдээ босоо явах болсон нь хүмүүст олон янзын гэмтэл, бэртэл авах нөхцлийг бүрдүүлчихжээ.
Хүзүү, сээр, нуруу, ууц, нугас, хөлний өвдөг, хуруу, тавхай дагасан өвчин, зовиурын зонхилох шалтгаан нь босоо явдаг болсонтой холбоотой. Энэ байдлаа таньж, тооцож удаан суухгүй, удаан зогсохгүй, хүнд ачаа өргөхгүй байх ёстой.
Энэ талаарх мэдлэг, туршлага муугаас болж олон сая хүн хар залуугаараа тахир дутуу болсоор байна. Дараа тусад нь авч үзэх болно. Хүн нас ахих хэрээр ясны сийрэгжилтээс сэргийлж, булчингийн массаа хадгалж, өөхөн тарга авахаас зайлсхийж байх ёстой. Ингэхэд мөн л энэ талаарх мэдлэг, боловсрол хэрэгтэй. Хүний амьдралд үнэн мэдлэг, зөв мэдээлэлгүйгээр чанартай сайн хийгддэг ажил, зорилго гэж байхгүй шүү дээ. “Бүү мэд, мэдсэн хүний үгэнд бүү ор!” гэдэг хараал байдгийн учир энэ юм.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Пүрэв - 09 сарын 17,
2026
Сэтгэгдэл19
Оюуны бүтээлч үйлс хийхгүй юм бол залуучуудын төлсөн нийгмийн даатгалыг хумсалж идээд урт наслах хэрэггүй. Нэг их урт наслахыг зөвлөөд уриалаад байх шаардлага алга. Хүн гэдэг амьтан амьд явахдаа байгаль орчиндоо халгаатай муухай зүйл их хийдэг.
энэ хүн яг ямар санаатай юм бол
тавлаж байган. тав хийх санаатай
аймгуудын баахан ⛩ тавтай морил бичигтэй! 😂
Монгол тэнэгүүдийн орон
эрт илрүүлгээр хөгшид маш их бамбайн хавдар үрэвсэл шиг юмтай гэж шинжилгээгээр гараад байсан. толгой дараалан. тэр нь бамбайн өвчлөл гэхэд хэцүү. ерөнхийдөө тиймхэн гэмээр. перфектын оюун эмч хэлсэн, энэ бол яг хавдар биш гэхдээ. 'хавангаар' жишмээр юмуу, үений хаван бамбайн хаван хамар хоолойн гэдэс анусын. нэг бол тэр нуруу нугас хүзүү өвдөг тохойн 'суулт'. сармагчиндаа бишээ. ккх
screening tests баруунд 70 -с дээш насныханд хийхгүй. угаасаа энэ хүртэл бүх өвчнөө мэдэж байгаа. шинж дарах эм л ууна. айхтар хагалгаа хийхгүй. хавдар зүсч авлаа гэхэд зүрх судас нь доголдох ч юмуу харвах гм бусдаараа хямрдаг тул
Их өндөр наслах хэрэггүй дээ. Харин тусгай асрах хүн хөлслөх боломжтой баян мөнгөтэй хүмүүс л ер зуу насалж болох юм. Тэгэхгүй бол үр хүүхэд ач зээдээ бөөн дараас болоод бараг л тэднийгээ тамлаад дэглээд хаячихдаг юм билээ. Идэж уух баах шээхээс авхуулаад бүгдийг нь хүний тусламжаар гүйцэтгэдэг юм билээ
Үнэн үнэн,,,,
хөгширч биш хөшж үхнэ гэдэг билүү. нөгөө л шохойжилт цус өтгөрөл бохирдол.
За тэгээд,,,,, оросын фашизмыг дэмжээд л """""цус үзье"""""хэмээн орлиж хашигачаад байвал яаж ч урт наслах юм билээдээ,,,,чулуунжав абугай,,,,,,украин хүүхэд хөгшидийн хараал хүрч л.таарнадаа,,,,,үйлийн үр гэж байдымшдээ,,,,коммунист ах минь ээ,,,,
Дайн бол хэрэгтэй. Олон дэмий хэрэггүй удам судар устаж, дэлхийд арай тэсвэртэй сайн ген үлдэнэ. Монголын ард түмэн хятадыг эзэлж олон жил дайтах чадвартай чадалтай баатар эрс явсан нь дайны ач тус мөн.
цус гэж үг өлгөж аваал чирээд унагаачлөө. газардаач, шороон дээрээ буугаач гэнээ. нисэлдэж хөөрч хийрхээд.
цус үзэхгүй 'нөгчөөх' дуусгах. 7сархинаг чанаж идэх D➰M. маш дорой харанхуй үед гэсэн үг. ууль хойлогны мах чанаж идэх.
Солонгосын чэжү арал дээр эрэн сурвалжлагдаж байсан хүмүүсийн цогцос олдож шуугиж байна. Одоогоор 15 цогцсыг олоод байна. Зүүн өмнөд азиудаар тархсан хятдын хүний эрхтний наймааны мафиуд чэжүд бас орж ирээд удсан нь харагдаж байна. Чэжүд ганцаараа зугаалах аюултай шүү. Хүнгүй шахам арал дээр хятдын алуурчид үүрлэчихсэн байж
Хятдын тамхийг шинжилсэн чинь зүгээр хогнууд нунтаглаад цаасанд боогоод тамхи гэж зардаг. Мэдээж үнэртэн цацдаг. Архи нь ч гэсэн химийн бодисоор хийсэн хортой спирт, хүнсний спирт биш. Хүнсний ногоо жимсэндээ маш их хор хийдэг нь илэрч. Солонгосууд хятдад хийсэн хортой хуурамч дууриамал бараагаа монголд зардаг гэж байна шүү. Солонгос бараанд ч итгэх юм биш
neg hyn MONGOL tenegyydiin oron gejee?...ter hyn yostoi erliizyydiinh ni neg baih gej onooloo,gehdee Manai Mongol oron ta nariin yed l iim yg heregleh bolob?..tyynees bys?..olon zyyn jiliin emne Mongolchyyd eersdiigee abaad yabah agyy sineleg yhaantai ardyyd baisaniig eneegiin delchgeryyd yugaa medehsen bilee.....tiimees tegj helj baigaa n,i sibsegtei ch ene zaluuchuudad syrgaaltai ch baij medeh hereg......bi ta nart;;;ODOO CHAGIIN HYMYYS!!!!nom ynsih geed yl oilgogdoh cedebiig asyyh geed ochson ni;(baryyn hyreenii ynzad yabsan hyn;egyylryyn;(odoo chagiin hymyys chini ingej yabdaggyisen dee!odoo chagiin hymyys chini derben erdemtei yum s dee!!!hemeen yojlongyigeer;meddeggygee meddeggyi yum,(ene medsen bolob yy?gej boddoggyi yum;medeegyi yumaa hynees asyydaggyi yum,gej baijee.....odoo chag ni yag l ene chag bolj dee!!!!!!minii ch ineed hyrch baina.....bidnii amidarch yabaa cha&g bol?.....iim l ylgeriin id sid ni byrelden togtson chag hygazaa ajeee.....hynii amidrah chag hygazaa asar bog
Орсууд № 120 наслах цөмийн судалгаагаа эрхтэн солих наслахад зарцуулж байнаа хавюар бонүүхэнд байхаа хүний бие одот ертөнцийн зохион байгуулалтай манай наришийн хүмүүс гариг дэлхий шигээ зохион байгуулалтай
Кофе цус өтгөрүүлдэг гээд байх юм. эмч нар голдуу кофегоо хая гээд байдаг. Аль нь зөв бэ? Ууна гэдэгт норм норматив байна уу? Асуудлыын гол энд л байгаа болов уу