Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Би хоолойгоо хүнд хэрчүүлчихлээ цус гараад байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 41 настай, эрэгтэйг хамт архидан согтуурсан 50 настай, эрэгтэй Г хоолойн хэсэгт нь заазуураар зүсэж гэмтээн хэргийн газраас зугтсаныг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж, олж тогтоолоо.
Архидан согтуурснаас шалтгаалан иргэд гэмтэх, өвчлөх, эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй. Иймд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, аливаа маргааныг тайван замаар шийдвэрлэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учрахаас урьдчилан сэргийлнэ үү.
Даваа - 08 сарын 24,
2026
Сэтгэгдэл0