Иргэн Г.Уянга Төв талбайд мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр Х.Нямбаатарын гар хөл болж ажилласан байх магадлалтай "Zarig"-ын Өнөрөө, Eguur-ын Мядагбадам, Tovch.mn-ын Майцэцэг, Urug.mn-ын Болорчимэг нар нийтдээ 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төрөөс авсан баримтыг дэлгэв.
Мэдээлэл хийх үеэрээ тэрээр: "Хатан туулаа аваръя хөдөлгөөний талаар сурвалжилж байсан мэдээллийн хэрэгслүүдийг сүүлийн үед идэвхтэйгээр гутаан доромжилж байна. Хоёр жилийн гэрээний дүн болох 70 сая төгрөгийн дүн гаргаж ирээд өөрсдийгөө ердөө 10-хан төгрөгийн гэрээ хийдэг гэж өрөвдүүлэх гэж үзсэн. Гэтэл үг бүхэн нь худал байсныг одоо баримтаар нотолно.
Эхлээд zarig.mn сайтын Н.Өнөрцэцэг иргэдийн дуу хоолойг дамжуулсан сайтуудын талаар мэдээлэл гаргаж, бүгдээрээ булайгаа дэлгэе гэсэн. Энэ бол нээлттэй өгөгдөл дээр байхгүй мэдээлэл. Дараа нь эгүүр.мн сайтын эзэн Ж.Мядагбадам "Н.Өнөрцэцэгийн гаргасан мэдээллийг нийслэлийнхэн хараад хоёр ч ажилтнаа халав" гэж мэдээлсэн. Энэ хэд бол мэдээллийг нээлттэй өгөгдлөөс биш нийслэлд байгаа танил талаараа мэдээлэл авч, салбараа намнах гэж үзсэн байдаг.
Миний хувьд Н.Өнөрцэцэг, Ж.Мядагбадам нарын болон 10 сайтын мэдээллийг нээлттэй өгөгдлөөс цуглуулан мэдээлж байсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хотын дарга асан Х.Нямбаатар эдгээр сайтыг өмөөрсөн. Энэ нь харилцан хамаарал бүхий байсныг өөрөө илчлэн ярьсан гэсэн үг.
shilen.gov.mn сайтаас дараах мэдээллийг цуглууллаа. Н.Өнөрцэцэг би аравхан саяын гэрээ хийдэг гэж өрөвдүүлэх гэж оролдсон. Зариг.мн сайтын Н.Өнөрцэцэг, эгүүр.мн сайтын эзэн Ж.Мядагбадам, товч.мн сайтын эзэн Д.Майцэцэг, өрөг.мн сайтын эзэн Б.Болорчимэг нар нь төрийн байгууллагуудтай хамгийн өндөр дүнтэй гэрээ байгуулсныг нээлттэй өгөгдлөөс харж болно. Энэ дөрвөн сайт нийлээд 1.4 тэрбум төгрөг авчээ. Хатан туулаа аваръя хөдөлгөөнийг нийт 10 сайт гөвсөн байдаг. Үүнийг дөрвийг нь шүүхэд нийт дүн нь 1.4 тэрбум болж байна. Тус бүрд нь задалж үзвэл,
Зариг.мн Н.Өнөрцэцэг-379 сая
Эгүүр.мн Ж.Мядагбадам-341 сая
Товч.мн Д.Майцэцэг-229 сая
Өрөг.мн Б.Болорчимэг-473 сая болж байна.
Н.Өнөрцэцэг, Ж.Мядагбадам нар салбар руугаа ноцлоо. Тэдний хэлсэн бүхэн худал байсан гэдгийг би баримтаар нотолж байна. Х.Нямбаатарын нийслэлчүүдийн халааснаас авсан мөнгө энэ хэвлэл гэх нэрээр нүүрээ халхалсан гэмт бүлэглэлд очиж байсан гэдэгт итгэлтэй байна" гэв.
Б.Балжир
Даваа - 10 сарын 19,
2026
Сэтгэгдэл2
Ардчилал бол хууль.Орос Буриадуудын шоу биш. Хүүк Учрал Энхбаяр баталгаа байгаа бол прокурор АТГ-д өгч шалгуулах ёстой.
G. Uyanga is Cool. Keep going. These journalists are Real Mafioso Members, destroying the country in very Toxic Ways. Tell me how can I support your advocacy ?