- Геополитикийн төслүүдийн төгсгөл & Оросын шинэ шинэ сценар!
Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (“СВО”) 4 жил хагас (буюу 1638 өдөр шөнө) тасралтгүй үргэлжилж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс Зөвлөлтийн КГБ-гий чекист, Оросын ФСБ-гийн хурандаа Сергей Жирновын ярьсан болон бусад мэдээнээс хөрвүүлж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын редакцын байр суурь огт тусгагдаагүй болно.
СВО нэртэй эхлүүлсэн тусгай ажиллагаа одоо Украины ард түмнийг аймаглан устгах геноцидын дайн болж хувирсан хэмээн Украины ЕТГ-ын хариуцлагатан Михаил Подоляк ярьж байна.
Энэ Орос гэж (өмнө нь Зөвлөлт Холбоот Улс) геополитикийн төслүүддээ шатаж ханахгүй нэг том гүрэн. Хаширвал хашрахаар. Даян дэлхийг улаан тугаар бүрхэж, бүх ертөнцийг эрхшээх дэлхийн коммунист хувьсгалын онолдоо мөнхөд үнэнч байвч яалтай ч билээ, геополитикийн бүх төсөл нь бүтэлгүйтэн дампуураад одоо явж явж эргээд ганцхан Белорусс дээрээ буух шив. Гэхдээ нийт белоруссчууд Путиныг шүтдэг гэж эндүүрэв! Иран бол Оросын төсөл байгаагүй ч холбоотон нь байсны хувьд одоо яг намагтаа шигдэн байна. Бүхэл бүтэн 67 жил оросын их гүрний төсөл байсны хувьд Куба тун хүнд байгаа. Энэ тухай бус энэ бүхний эзэн Орос орныхоо тухай ФСБ-гийн хурандаа С.Жирнов юу гэж ярьсан бэ?
Оросыг дотроос нь нураах ганц л аргумент байна. Олон олон аргументын одоо цагт гэнэт тэсэрч мэдэх нь ганц. Томхон бизнесүүдээ энэ цуст дайндаа татан оруулаад олон зуун тэрбумаар нь зарлагадууллаа, төсвийн онгорхой цоорхой гэж улам тэлсээр байна. Кремлийнхний хувьд одоо зөвхөн мөнгө хэвлэдэг хэвлэлийн машин нь л улайтлаа ажиллаж байна. Өөр гэгээтэй юм алга хэмээн КГБ, гадаад тагнуулын тагнуулч Сергей Жирнов “Голованов” сувгаар хөтлөгч Василий Головановтай ярилцаж байгаа бичлэг сошиалд байна. Путиныг чимээгүйхэн авч хаях чимээгүй сценарын жор бэлэн болсон, элит давхаргынхны айдас чинээндээ тулсан, хэрэв дотроосоо бужигнаад эхэлбэл Лукашенко зуучлах нэрээр Путиныг аврах гэж оролдоно, гэхдээ Орос системийн хямралд байна, Путин хүчирхэг байна гэдгээ харуулах гэж хаа холын Курилд очиж жүжиг тоглосон, өөр тоглох талбар тавцан ч дууссан–С.Жирнов.
Путиныг зайлуулах нь тэрбум тэрбумаар хөрөнгө мөнгөө алдаж буй олиграхиудын хувьд тун хялбар болж байх шиг байна. Яагаад хялбар гэж? Би энэ тухай төгсгөлд нь хэлнэ.
Оросын олигархиудад өөрийн гэх мөнгө байсныг нь Путин дээрэмдэж аваад Кремлиэс л тэдэнд мөнгөө зар, хадгал гэх зөвшөөрөл өгдөг болсноор олигархиудын дунд Путиныг хүндэтгэх явдал төгсгөл болсон. Путины нэр хүнд нойл. Ер нь Оросын Төр ард иргэддээ байгаа бүхнийг хамж авах, захиран зарцуулах эрх эдэлж байгаа тулдаа дайнаа яаж ийгээд санхүүжүүлээд, цэргээ хоосон хонуулахгүй болоод байна. Шоронд орохгүйн төлөө, үр хүүхдээ намагт живүүлэхгүйн төлөө оросын олигархи, жирийн иргэн хэн ч бай сүүлчийн рублиэ шавхан өгөхөд бэлэн харагдана. 1937 оны хэлмэгдүүлэлтийн машин эргэж сэргээд тагнах чагнах, мөрдөх, ховлох арга руугаа шилжиж байгааг би КГБ, ФСБ-д байсны хувьд харж мэдэрч байна. Энэ бол сүүлчийн арга нь. Нэг үе ад үзэгдээд татан буугдах дээрээ тулж байсан Лубянка дахин бэлгэдэл боллоо. Эх орны дайны үед НКДВ буюу дотоодыг хамгаалахынхан нацистын германы эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг түүхэн үүрэг гүйцэтгэсэн тухай уран сайхны кино Кремлийн захиалгаар шил даран бүтээгдэн дэлгэцэнд тавигдлаа. Репрессийн систем босоод ирлээ. Хэдийгээр төсвийн асар их дефицит нүүрлэсэн ч Орос том тулдаа нуралт нь удааширна. Тэр их байгалийн нөөц баялаг нь санхүүгийн дарамтыг тэсгээж, Оросын системийг яаж ийгээд амьдруулсаар байна. Горбачевын алдааг л Путин давтаад байх шиг. Угаасаа Сталины үед хүчээр устгачихсан зах зээл гэгдийг коммунист Зөвлөлт Холбоот Улсын өнгөн дээр Горбачев зах зээлийн эдийн засагтай коммунизмаа хослуулах гэж байж “улс төрийн Чернобыль” болгочихсон. Эх орноо нураачихсан. Тэгвэл Путины өнгөн дээр энэ зөрчил урвуугаар яваад байна. Зах зээл рүү шилжээд 30-аад жил болчихсон Оросын эдийн засгийг эргээд төрчлөх, улсчлах, дайны эдийн засаг болгож гархийг нь чангалах гэж байж Путин өөрөө төдийгүй Орос орноо баллах замд эргэлтгүй орлоо.
“Улс төрийн хоригдол солилцох” гэгч шинэ үзэгдэл Барууныхны өмнө буулт хийх, дайндаа амсхийлт авах, болж өгвөл зарим нэг санкцаа суллуулах заль мэх болж хувирлаа. Барууныхан ч оросын шоронгууд руу нүд бэлчээгээд эхэллээ. Мянга мянган улс төрийн ялтан, ихэнхи нь дайн эсэргүүцэгчид Орост ч, мөн Лукашенкогийн мэдлийн Белорусст оволзон байна. “Хоригдол: Санкц” ийм шинэ сценар руу явлаа. Өөр нэг хувилбар харагдаж байна. Путиныг ямар ч эрх мэдэлгүй болгоод ёс төдийн Ерөнхийлөгчөөр нь үлдээнэ. Шийдвэрийг далдаас удирдлагын шинэ төв гаргана.
Путин амьд үлдэх ч бүрэн тусгаарлагдсан амьд хүүхэлдэй болж хувирна. Си Жиньпин ийм хувилбарыг дэмжинэ. АНУ-д айлчлахдаа Д.Трамптай энэ талаар бараг ярилцаад тохиролцчих биз.
Трамп, Си нарын хэлэлцээ худалдааны тарифаар хязгаарлагдахгүй, цусан намагт шигдчихсэн Путинг яах вэ, шүүх цаазгүйгээр хэрхэн авч үлдэх вэ, тэгээд дайнаас нь хэрхэн татан гаргах вэ гэсэн асуудал руу явна шүү. Аягүй бол Вашингтонтой хамсан Бээжингээс дарамтлан аядуу “Яблока” намыг нь Төрийн Думын сонгуульд өрсөлдүүлж ялуулах байдлаар дайнаас Оросыг хэл үггүй мултлан гаргах арга саам сэдэж байж ч магадгүй. Хөзрөн байшин шиг болчихсон, тэгсэн мөртлөө шархадсан асар том араатан аятай Орос орныг хэрхэх вэ гэдгийг оросууд биш, америкчууд, хятадууд шийдэх дээрээ тулж тун магадгүй байна. Кремлийн төрийн машины жолооны ард орос биш америк, хятад хоёр суухад тэн ойртлоо!–С.Жирнов.
Фронтын байдал. Орос дайнаа зогсооход бэлэн бус, харин шатлан өргөжүүлэхэд бэлэн байгаа нь харагдана. ОХУ-ын Зэвсэгт хүчний байлдах чадвар, зэвсэг байлдааны техникийн хангалт нөөцлөлт гэж утгаа алдсан. Сайтар бэлтгэгдсэн мэргэжлийн цэрэг байх нь байна, гэхдээ цөөрсөн, харин олон фронтод (дотоодын фронтууд) зэрэг байлдах чадваргүй болсон. БНАСАУ-аас амьд цэрэг “худалдан авах”-гүйгээр явахаа байсан, Путиныг баярлуулах “50 мянган солонгос цэрэг” тун удахгүй Орос-Украины фронтод ирнэ. Баллистик пуужин Хойд Солонгосоос тасралтгүй нийлүүлэхгүй бол оросын цэргийн машин украинчуудыг хашраах зэвсэггүй болоход ойртсон. Хойд солонгосын пуужин хэдэн зуугаараа фронтод хангалтаар хийгдэнэ. Оросын тийрэлтэт дрон тэнэж төөрөөд Молдовын нутагт орчихсон явж байна. Хойдуулын пуужин түүнээс ч дор тэнэж төөрнө. Гэхдээ аймаглан устгах дайнд нь хэрэг болноо болно.
Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Лхагва - 09 сарын 09,
2026
Сэтгэгдэл10
Хөлсний тархи угаагч блавгай Номиндарь, усан цэлдэн гахай Сүхбаатар, бэлэн хошууВч Батсайхан, лондолир зураач Отгонбаяр мэтийн үгээр бол нацист Бандер Хохолууд нь 4 жил ялаад байгаа бололтой, тэгсэн мөртлөө байнга ухраастай! Ккк. Хүчээр цэрэгт ачигдсан Украйн залуус бодит байдалд байлдалгүй бууж өгцгөөж байхад, нацист алиалагч мансуурал Зеля нь Оросын онлайн худалдааны дэлгүүрийн агуулахтай байлдаад ялаад байна гэсэн! Ккк
Тэгээд ,, ,,,БӨГСпутин чинь онлайн дэлгүүрээ хамгаалах чадалгүй арчаагүй лалар юм бишүү,, ,
ОРОС ХУРДАН ЗАДРААСАЙ. ЯДАРГААТАЙ ЮМ.
Дүгэржавын Номиндарь, Доржийн СҮХБААТАР, Тодын Отгонбаяр (Лондон зураач), Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч) нарын барууны захиалгаар үргэлж нэг талыг барьсан нийтлэл бичиж тархи угаалт хийж явдаг хөлсний троллууд өөрсдөө ич ард түмнийг тэнэг мал гэж бодох хэрэггүй шүү.
орсуудын уугуул нутаг донецк мужийнхаа славянскт таван км ойртож замдаа орехово хотыг эзэллээ дорно зүгээс константиновкийг эзлээд дружков краматорск хүрэх замдаа краснодоль-ийг эзэллээ украйны залуучууд бууж өгч байнаа хаана нч байсан орсын нутаг юм чинь баруун ёвропоос хөөгдөж байгаа залуус оросдоо бууж өгсөн нь дээрээ
Тэд бол улаанбаатарт байдаг РЦНК байгуулгад бие үнэлж цалинждаг орос тролууд биш Тэд бол монголын эх орончид Тэд мөхөж байгаа путлерийн орос улсын байдлыг үнэн хэлж монголчуудад анхааруулсан эх орончид Чинийхээр мөхөж яваа путлерийн орос улстай хамт монгол улс мөхөх ёстой юм уу Украйны баатрууд дэлхийн 2 р армитай путлерийн орос улсыг 5 жилийн өмнө алаад дуусгасан Одоо 5 жилийн өмнө мөхсөн путлерийн орос улсыг путлерийн гурван ихэр удирдаж оросын ард түмнийг хуурч байна Оросын эрүүл ухаантай хүмүүс орос улс алга болсоныг мэдэж яаралтай арабын баян Дубай руу зугтаж байна
66.181.181.74 битгий шаа дебил пиздаа.
орсын ард түмний хөрөнгийг дайны хажуугаар дажин учруулж байгаа дэрэмчин хулгайч зальтан террорист улсыг хохироогчдод өршөөхгүй шууд дайны цагийн хуулиар хээрийн шүүхээр оруулж буудан өх насаар нь хорих нь зөвөө орос зангаргаараа нэг л ЗӨВ эргээд өгдөг юм бол БУЦАЖ ЭРГЭНЭ ГЭЖ ОДОО БАЙХГҮЙ ЭЭ нэгдсэн агуу их зүйрлэшгүй гайхамшигт хүн төрөлхтний оройн дээд орчлонгийн сайн санаат орос хүмүүс мандан бадартугай
Оросын сүйтгэх хүч гэж аймаар юм бий. Ялахгүй, гэхдээ янаглан хорлоод байж дөнгөнө. Гэлээ гээд явуургүй болсон Жилийн дараа юу болохыг харцгаая. Хагас жил ч байж магад. Тэр Хойд Со цэргүүд бол дроны амьд зуушнууд л болно доо.
Евсиков Военкомат байгуулва л фронтод явах монголчууд хэд бол ? Хий дэмий сүржиг нээд байхаар Хундаганай хурандаа удирдаад нэг рот байгуулаад дайнд яваачээ,