Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням удирдан зохион байгуулж, холбогдох мэдээллүүдийг сонсож, тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө.
* Наймдугаар сарын 14-өөс хойш шатахууны хангамж нэмэгдэж, Улаанбаатар хотод хоногт 2000-3000 тонн АИ92 шатахуун бууж байна. Гэвч нэр бүхий ШТС-ууд 24 цагийн турш үйл ажиллагаа явуулахгүй байх, ганцхан хошуугаар шатахуун олгох, иргэдэд бус гэрээт байгууллагуудад болон зөвхөн талоноор үйлчилнэ гэх зэргээр дур мэдэн хязгаарлалт хийж, шуурхай штабын шийдвэрүүдийг зөрчсөн тохиолдлууд гарсаар байна.
* Иймд АҮЭБ-ын сайд Г.Дамдиннямын зүгээс шатахууны хомсдол үүссэн онцгой нөхцөлд иргэдэд хүндрэл чирэгдэл учруулж, шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлээгүй шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцож, торгуулийн арга хэмжээ авах үүргийг өглөө.
* Энэ хүрээнд бүх ШТС-уудыг 24 цагаар үйл ажиллагаа явуулах, боломжит бүх хошуугаараа шатахууныг олгох, гэрээт байгууллага, талоноор олгоно гэсэн хязгаарлалтууд хийхгүй байхыг санууллаа. Хэрвээ энэ шийдвэрийг хэрэгжүүлж ажиллаж чадахгүй бол тухайн нефть импортлогч компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг хатуу санууллаа.
Даваа - 09 сарын 07,
2026
Сэтгэгдэл13
Өнөө өглөө 6 цагт хойд зуслангаас хот руу ороод 9 өнгөрч байхад буцаж явахад 7 буудлаас хойшх Шадивлан хүртэлх колонкууд ажиллаж эхлээгүй, зам дагуу урт оочер үүсгэсэн хэвээр л байна лээ!!! Түгээгч нар нь хүртэл хүнд суртал гаргаж таашаал авдаг юм биш байгаа даа гэж бодогдмоор???
Төрийн өмчийн бензин түгээх сүлжээ байгуулах, ОХУ-ын бензин түгээх сүлжээ байгуулах нь гарцаагүй зөв зүйл болохыг хувиа бодсон хувийн өмчийн Петровис, Шунхлай, Сод Монголын бензин түгээх хувийн сүлжээний дампуу үйл ажиллагаа сүүлийн 20 хоногт яруу тодоор батлан харууллаа. Одоо энэ бүхэн нэгэнт хөдөлбөргүй батлагдсан тул төр Петровис, Шунхалай, Сод монголоос тусгай зөвшөөрлийг нь хураан авч, төрийн өмчийн бензин түгээх сүлжээ, ОХуын бензин түгээх сүлжээ яаравчлан байгуулах ажилдаа орох хэрэгтэй.
Ээлжит молиго. Авна гэж Дампууням олон жил улин хуцсан. Одоо өөрөө арга хэмжээ авахуулж зайлуулагдана .Харж байгаарай.
2025 оны өвөл бас бензинд очерлож байсан. Дампууням сда энэ олон сар юу хийж суусан хулгайч вэ? Хошногоныхоо нүхэнд хуруугаа хийж үнэрлээд зүгээр ууж идээд сууж байсан байна. Дампуунямыг яаралтай огцруулах цаг нь болжээ..
Ацаараа чи арга хэмжээ авч харагдана даа. Дампуунямаа
Анх Роснефть 1000 колонк барья гэж байхад нөгөө л Үндэсний гэгдэх хэзээ ч ханаж цадахгүй хөрөнгөтнүүд дотоодын хулгайч троллууд үхэх гээд байсан. Тэрнээс хойшхи өнөөдрийг хүртэл гадагш урссан валют алтны тооцоог бодвол….? ?? ??
Оросын колонкууд ороод ирсэн ч монголын мөнгө Орос руу л урсана???
Бид төдийгүй дэлхийн бүх улсууд дайтаж байгаа улсуудаас бензин авдаг.
Давхар дээлээ болио
ОРБИТын эцэс хавьд шунхлай, тэс, МТ, монсуль ажлахгүй байгаа. Шунхлайд их очертой. ТӨР боломжоороо нефть импортлогч нарыг харж үзлээ. БОЛОХГҮЙ бол хаах хэрэгтэй. ИМПОРТЛОХО эрхээ төр гартаа авах ёстой. ИХ давраалаа.
Шатахуун Тэртэй тэргүй Оросоос хамааралтай юм чинь Роснефтийг оруулаад ирээч. тэгээд даварсан зах изээлийн өрсөлдөөнд гарууд тэсч үлдэхнүү хараач.
Нямбаа өөрийн намын хэдээ хөдөлгөөд наад Учралаа огцруулаач. Юугаа хүлээсэн юм
Японууд яавал хүнд төвөг удахгүй байхыг амьдралынхаа эрхэм зорилго болгодог. Монголчууд хүнд төвөг удаж боож хааж таашаал авдаг.