sonin.mn

Японы Ерөнхий сайд Санаэ Такайчи 7-р сарын 30-ны өдөр Онцгой гамшгийн эсрэг арга хэмжээний төвийн хурлын үеэр 30-ны өдрийн 12:30 цагийн байдлаар Күмамотогийн газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 30-д хүрсэн гэж мэдэгдлээ.


 Японы Кюшү аралд 7-р сарын 28-ны өдрийн 16:27 цагт 10 км-ийн гүнд 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, үүний дараа олон удаагийн чичиргээ үргэлжилжээ.

Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, 28-ны өдрийн 16:00 цагаас 30-ны өдрийн 09:00 цаг хүртэл Күмамото мужид нийт 256 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байна.


Г.Бямба