7-р сарын 29-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэлэхдээ,Ираны тал Ойрхи Дорнод дахь АНУ-ын хүчин рүү пуужин харвасны хариуд хүнд цохилт өгөхөөр төлөвлөж байгаагийн зэрэгцээ холбогдох хууль тогтоомжид АНУ Иранд тариф ногдуулах эрх олгох шинэ заалт оруулахаар төлөвлөж байна гэлээ.
Мөн өдөр Трамп Цагаан ордонд хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа, одоо “Америк хариу цохилт өгөх ээлж болсон" гэж хэлээд, "Иран энэ цохилт зайлшгүй гэдгийг мэдэж байгаа ч АНУ-аас ийм цохилт өгөхгүй байхыг хүссэн” гэжээ. Гэсэн ч “Бид тэдэнд сургамж өгөхийг зорьж байна”гэсэн байна.
Тэрээр өнгөрсөн шөнө Иран таван пуужин харвасан ч тэдгээрийг бүгдийг нь саатуулан устгасан. Цаашид тохиролцоонд хүрэх эсэхийг хараахан хэлэхэд эрт байгаа ч АНУ Иранд “хүнд цохилт” өгөх нь гарцаагүй гэдгийг онцолжээ.
Египетийн усан хилд шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэгч хөлөг онгоцонд нисгэгчгүй онгоцоор халдсан хэрэгтэй холбогдуулан Трамп хэлэхдээ, энэ талаар мэдээлэл авсан, “асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн байна.
Мөн өдөр Трамп ярилцлага өгөх үеэр хэлэхдээ, АНУ хүчтэй хариу арга хэмжээ авч, Иранд хатуу цохилт өгнө гэж мэдэгджээ.
Түүнчлэн Трамп талийгаач сенатор Линдси Грэхэмийн санаачлан дэмжсэн ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний тухай хуулийн төсөлд АНУ-ын зүгээс Иранд тариф ногдуулах эрх олгох заалт оруулахыг хүсэж байгаагаа илэрхийлээд, “энэ нь зөвхөн хориг арга хэмжээгээр хязгаарлагдахгүй” гэдгийг онцолсон байна.
Г.Бямба
Лхагва - 08 сарын 19,
2026
Сэтгэгдэл4
Dear the American public: I must win.No one but I can handle the mess in the Middle East.It is my moral duty and obligation to put the food on the table.The era of food stamps and filthy shelters,labor camps must end.Russia and China are different than Iran. The goal is secret. America must be Free and Independent period Sincerely Iron Leader the Great
Сайхан тулаад хуурай замаар байлдаж чадахгүй хоёр балайгууд ! Ганц нэг дрон пуужин нисгэгчгүй онгоц нисгэж байлдсан болдог юм нүдний булайгууд !
References: Robocat Casino Erfahrungen https://s3.amazonaws.com
References: Swift Casino Login http://prod-dbpedia.inria.fr/