
Хорин нэгдүгээр зуун бол энэрэл хайр, энх амгалангийн зуун, шинжлэх ухаан технологийн зуун, аз жаргалын зуун болно хэмээн би боддог байлаа. Гэтэл үгүй юм байна. Гэнэт л дайн гарсан. Орос-Украины дайн гараад бүтэн хоёр жил буюу 735 хоног өнгөрчээ. Олон ч хүн үрэгдлээ, олон ч байшин, дэд бүтэц устаж сөнөөгдлөө. Хоёр талаасаа энэ дайнд нэг сая шахам цэрэг алагдаж, шархджээ. Энэ дайн сүүлийн 80 жилд Европт гарч байгаагүй аймшигт цуст дайн болоод байна. Зөвхөн хүн олноор үхээд зогсохгүй, эдийн засагт маш их хохирол учруулж буй. Орос, Украин хоёр дэлхийд үр тариа нийлүүлэлтээрээ дээгүүр байрт ордог. Гэвч дайн эхлэнгүүт үр тарианы нийлүүлэлт зогсож африкийн орнуудад өлсгөлөн нүүрлэж эхэлсэн юм. Хүнсний барааны үнэ болон нефть шатахууны үнэ ч өссөн. Саяхан өрнөдөд Евроазийн төв Атлантын Зөвлөл, АНУ-ын Энхтайвны институт / USIP/ хамтран Орос-Украины дайн гарах болсон шалтгаан, цаашид байдал хэрхэн өрнөж болох тухай Украин,Орос улсад Элчин сайдаар ажиллаж байсан Америкийн дипломатчид, судлаачдын уулзалт ярилцлага болжээ. Үүнийг товч өгүүлье.
АНУ-ын Украин дахь Төлөөлөгчдийн Газрын тэргүүний орлогч Денис Сиеник: “Украины дайн үндсэндээ Крымийн түрэмгийллийн үеэс эхлээд 10 дахь жилдээ өрнөж байна. Украинд энх тайван тогтоох талаар өрнөдийн орнуудын гаргасан хичээл зүтгэл, хэлэлцээр үр дүнд хүрсэнгүй. 200 удаа хэлэлцээр хийх оролдлого хийсэн боловч 2022 оны 2-р сарын 24-ны өглөөний 04 цагт Оросын армийн 220 000 цэрэг Украинд довтолсноор бүх найдлага дууссан. Оросын түрэмгийлэгчид украины ард түмнийг устгах геноцид дайн хийж байна. Орос улс Украиныг довтлох үед дэлхийн бүх орон Украин улс Орос улсад маш хурдан эзлэгдэнэ хэмээн бодож байсан. Гэтэл Украин улс хоёр долоо хоногийн дотор эзлэгдэх бус, хоёр жилийн турш Оросын түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж эх орноо хамгаалж чадлаа. Украиныг оросын 3000 бөмбөг, 7500 пуужин, 3700 дрон-шахид, олон мянган танк, олон зуун нисэх онгоц дайрсан боловч Украинчууд тэсэж чадлаа. Украинд АНУ болон Өрнөдийн улсууд санхүүгийн болон цэргийн техникийн тусламж үзүүлсэнд талархаж байна.Одоо Украинд алсын тусгалтай зэвсгийн сум, орчин үеийн бусад зэвсгүүд нэн шаардлагатай байна. Хэрэв Украин ялагдаж Путин ялах юм бол дэлхийн энх тайвны тогтолцоо огцом өөрчлөгдөнө. Гурав дахь завсрын зам гэж байхгүй. Бид Путины дэглэмийн харгис ертөнцөд амьдрах уу, эсхүл дэлхийн хоёрдугаар дайны дараа босгосон эрх чөлөөт ертөнцөд амьдрах уу гэдгээ сонгох цаг иржээ” хэмээн мэдэгдэв.
Орос улс, Украин улсад сууж байсан АНУ-ын экс Элчин сайд Жон Теффт: “2014-2015 онуудад Украинд болсон явдлыг өгүүлье. Тэр үед Украинд тогтож байсан Ерөнхийлөгч Януковичийн засаглал нуран унаж байлаа. Тэр үед Украины эрх баригчдын шунал, авилгал дээд цэгтээ хүрч, Януковичийн гэр бүл, найз нөхөд, тойрон хүрээлэгчид нь улсын хөрөнгө, мөнгийг хувьдаа завшиж, маш их хэмжээний валютыг Персийн булангийн орнуудын банкинд шилжүүлж байсан. Ард түмэн ч үүнийг мэдэж ихэд дургүйцэж байв. Яг тэр үед Украинд иргэний нийгэм бүрэлдэн тогтож хөгжиж байв. Тэр үеэс эхлэн Украины ард түмэн хуучин Зөвлөлтийн эзэнт улсын мэдэлд үлдэх бус, өрнөд европын нэгэн хэсэг болох эрмэлзлэлтэй байсан.Үүний тулд Украин улс Европын Холбоонд элсэн орж авилгалтай тэмцэж эрх чөлөөтэй орон болохыг хүсэж байлаа. Тэр үед Путин Януковичад шууд нөлөөлж Европын Холбоонд Украиныг элсүүлэхээс татгалзуулж чадсан. Дараа нь Путин Крымийг болон Донбассыг эзлэн түрэмгийлсэн. Би 2014 оны 9-р сард Орос Улсад очсон юм. Яг тэр үед Оросууд Крымийг эзлэн авлаа хэмээн бүгд л бахархаж баярлалдаж байсан. Орост үндэсний үзэл газар авч энд тэдгүй Георгиевийн лент зүүсэн хүмүүс, машин дээрээ Оросын далбаа мандуулсан хүмүүс пиг дүүрэн байсан. Путины нэр хүнд тэнгэрт гарсан байлаа.Тэр үед Путины талынхан, Оросын улс төрчид, төр засгийн төлөөлөгчид Украины талаар ямар ч бодит ойлголт байхгүй болчихсон байв. Тэд “Донецкт бүгд оросоор ярьдаг, бүгд Орост нэгдэхийг хүсдэг” хэмээн ярьцгааж байсан.Украинчууд “Европт нэгдэхийг хүсдэг, Оросын мэдэлд үлдэхийг хүсдэггүй” гэдгийг тэд огт ойлгохгүй байлаа. Франц, Германы улс төрчид Минск хотод хэлэлцээр хийсэнд би талархаж байна, гэхдээ яг тэр үед Путинд хатуу шаардлага тавих байсан юм” гэв.
Жон Хербст-Атлантын Зөвлөлийн Евроазийн төвийн ахлах захирал: “Оросын Украин дахь түрэмгийлэл бол Өрнөд болон Америкийн эрх ашигт шууд заналхийлсэн үйлдэл юм. АНУ-ын тусламж эдүгээ Украинд үлэмж их хэрэгтэй байгаа. Гэтэл АНУ-ын Бүгд Найрамдах Намын баруун жигүүр Украинд тусламж үзүүлэхийг эсэргүүцэж байна. Гэхдээ ойрын үед АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Украинд үзүүлэх тусламжийг батлах болно хэмээн найдаж байна. АНУ 18 сарын өмнө “F-16” байлдааны нисэх онгоцуудыг Украинд олгох тухай зөв шийдвэрийг шуурхай гаргачихсан бол Украины сөрөг давшилт амжилт олох байлаа. Одоо болтол Оросын нисэх онгоцууд Украины агаарт ноёлж Украиныг өдөр шөнөгүй бөмбөгдсөөр байна.Оросын цэрэг Авдеевкийн хоёр жигүүрээр давшиж бүслэгдэх аюул гарсан. Энэ шалтгаанаас болж Украины цэрэг Авдеевкийг орхиход хүрсэн. АНУ-ын хоёр намын систем ийнхүү Украинд туслах ажлыг удаашруулж, Украины фронтын байдлыг хүндрүүлж, Америкийн эрх ашгийг хохироож байна. Хэрэв Украин энэ дайнд ялагдах юм бол бид Өрнөд рүү давшсан Оростой шууд нүүр тулж, бид цаашдаа өндөр үнэ төлнө шүү” хэмээсэн юм.
АНУ-аас Орос улсад сууж байсан экс элчин сайд, “Орос-Европ” хөтөлбөрийн ахлах зөвлөх Мария Иованович: “Украины эрх чөлөөний төлөөх тэмцэл бол 10 жилийн өмнө ч эхэлсэн юм биш, бүр эрт 33 жилийн өмнө Зөвлөлт Холбоот улс задарсны дараа тусгаар улс болсон цагаас эхэлсэн юм. Украинчууд эрх чөлөөгөө олж өрнөдийн ардчилал , шударга ёс, хууль ёсыг хүссэн. Харин Оросууд украины хэл, ёс заншил, соёл, хүсэл эрмэлзэлэлийг нь ойлгодоггүй. Путин Украин Оросыг аль эрт орхиж Европ руу зоримог алхаад орчихсон гэдгийг мэддэггүй юм. Украин бол маш хурдан хөл дээрээ босож хөгжиж чадах орон. Одоо ч гэсэн Украин Оросын үй олон пуужин, бөмбөгдөлтийн дор эвдэрч сүйдсэн хот, тосгоноо сэргээн босгож байна.Энэхүү бүтээн босголтод өрнөдөд царцаасан Оросын хөрөнгийг олговол маш сайн үр дүнд хүрнэ. Дэлхий дахин Орос улс дайны үеэр хэрхэн цэргийн гэмт хэрэг үйлдсэн, олон энгийн иргэдийг хөнөөсөн, энгийн хот тосгодыг сүйрүүлсэнийхээ төлөө хариуцлага хүлээх болно гэдгийг сайтар мэдэх хэрэгтэй. Украинчууд олигархиудын төлөө байлдаагүй, тэд эх орноо хамгаалж эрх чөлөө, гэр бүл, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн сайхан амьдралын төлөө тулалдаж байгаа гэдгийг дэлхий нийт ойлгох хэрэгтэй” гэжээ.
Эдүгээ Украины дайны байдлыг Америкийн шинжээчид: “Украинд өрнөдийн 400 гаруй их бууны систем байгаагаас одооны байдлаар их бууны сум дутагдсанаас болж дөнгөж 20.0 хувь нь ашиглагдаж байна.Өрнөдийнхөн нэг тэрбум долларын үнэтэй орчин үеийн их бууны систем Украинд олгосон боловч одоо ийм байдалд орсон нь тун харамсалтай явдал юм. Энэ дайнд хэн нэг нь ялах боломжгүй. Одоо Украинд Оросын 14 арми тулалдаж байна. Хэрэв Украин ялагдаж дайнаас гарвал оросууд армиа Финлянд руу оруулна хэмээн мэдэгдсэн. Оросууд хоёр гурван армиа Балтийн орнууд руу оруулна. Ийм нөхцөлд НАТО маш аюултай байдалд орно. НАТО энэ дайныг зөвхөн Украины дайн байгаад зогсохгүй, энэ дайн бол Финлянд, Балтийн орнууд, Польш улсыг Орос улсын бүрэлдэхүүнд оруулж Оросын эзэнт улсыг дахин сэргээх гэсэн Кремлийн эзэрхэг түрэмгий санаархал гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Орос улс 1994, 1996 онуудад өөрийн улсын нэг жижиг бүгд найрамдах улс Чеченийг 2 удаа дайрч эзэлсэн, тусгаар улс Грузины Абхазад 2008 онд цэрэг оруулсан, Украины Крымийг 2014 онд эзэлсэн. Хэрэв Орос энэ дайнаар Украиныг эзэлвэл дараа нь оросууд Өрнөд рүү улам давших болно” хэмээн үзэж байна.
2024 онд Орос-Украины дайн улам өргөжих төлөвтэй байна. Украины тал: “Оросын түрэмгийлэгчдээс эх орныхоо газар нутгийг бүрэн чөлөөлнө, Ялалт биднийх болно” гэх уриатай, Оросын тал “ Украин бол Оросын газар нутаг. Ялалт биднийх болно” гэсэн уриатай тулалдаж байна. Энэ тохиолдолд дайн улам ширүүснэ.
АНУ болон Өрнөдийн орнуудын Оросын эсрэг тавьсан 2022-2023 оны эдийн засгийн 12 багц хориг үр дүнд хүрсэнгүй. Орост эдүгээ ажиллаж байгаа 2000 цэргийн аж үйлдвэрийн 600 нь өрнөдийн эдийн засгийн хоригт орсон. 312 банкны дөнгөж 36 нь эдийн засгийн хоригт орсон. Гэтэл өрнөдийнхөн өчнөөн эдийн засгийн хориг Орост тавилаа, дахин олон хориг тавина хэмээн хий хоосон хөөрцөглөдөг. Бүхэл бүтэн салбараар нь хориг тавихгүй бол ямар ч үр дүн байхгүй гэдэг нь харагдаж байна. АНУ болон өрнөдийнхөн Оросын нефть, газ хийнд хориг тавихын оронд хямд үнээр худалдаж авах нь зөв байсан юм. Гэтэл хориг эмбарго тавьснаар Оросын нефть, газ хийний үнэ эрс өсөж, тус улс улам их валютын нөөцтэй болж түүнийгээ дайнд зарцуулж байна...
Өрнөдийнхөн нэг зүйлийг огт ойлгодоггүй юм. Тэд Оросын ард түмэн Украины дайн болон Путины дэглэмийг үзэн ядаж, дотроосоо бослого гаргаж ардчилсан Орос Улс шинээр байгуулагдана хэмээн боддог. Үгүй шүү. Оросын ард түмэн их гүрний дээрэнгүй үзэл / шовинизм/-д хэдэн зууны туршид автаж, Орос хэнд ч ялагдахгүй агуу их гүрэн гэсэн үзэл тархинд нь нэвт шингэсэн байдаг юм. Тэд 2011 онд Оросын арми Украины Крымийг эзэлж авсанд маш их баярлаж, Путин ардын баатар болж байлаа. Одоо Оросын ард түмэн Украиныг бүхлээр нь эзэлвэл тэд маш их баярлалдаж, Путин дахиад ардын баатар болохыг үгүйсгэж болохгүй.
Энэ дайн хоёр орны хүн амын өсөлтөд маш муугаар нөлөөлж байна. Украин 46 сая хүн амтай байсан бол 10 сая хүн ам нь Польш болон бусад өрнөдийн орон руу дүрвэж явсан. Орос улс 146 сая хүн амтай боловч 800 000 орос иргэн гадаад руу дүрвэсэн ба жил ирэх тутам дүрвэгчдийн тоо нэмэгдэж байна. Орост олон зуун мянган эрчүүд цэрэгт татагдаж фронтод тулалдаж байгаа.
Төрөлт 15.0 хувиар буурч, 2023 онд төрсөн хүүхдийн тоо 1999 оны түвшинд доошилжээ. Орост 1999 онд нэг эмэгтэйд 1 хүүхэд төрсөн буюу нийт 1.2 сая хүүхэд төрж байсан бөгөөд хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүдийн тоо 1999-2023 оны хооронд буюу 24 жилийн турш тавны нэгээр буурчээ. Оросын Буриад болон Дагестаны залуус энэ дайнд олноор амь үрэгдэж байгаа тул эдгээр жижигхэн бүгд найрамдах улсуудын хүн ам эрс хорогдож байна. Нэг жишээ татахад Оросын Буриад улсын Буриад Монголчуудын тоо 120 жилийн өмнө хаант Оросын үед 250 000 байсан бол одоо энэ тоо яг хэвээрээ огт өсөөгүй. Орос Улсын цэргийн тоо үлэмж их хорогдож байгаа тул шоронд хоригдож байгаа олон гэмт хэрэгтнүүдийг суллаж дайнд явуулж, гадаадын Балба, Сири улсаас хүртэл цэрэг элсүүлж, Куба, Нигери улсаас хөлсний цэрэг авчирч Украины эзлэгдсэн газар нутагт байрлуулсан гэсэн мэдээлэл гарч байна.
НҮБ Оросын цэрэг Украинд халдсан эхний өдрөөс одоо хүртэл дайныг зогсоож цэргээ Украины газар нутгаас гаргахыг удаа дараа шаардсан олон тогтоолыг гаргасан боловч Орос Улс огт биелүүлэхгүй өдий хүрчээ. Орос Улс Украины 10500 энгийн иргэд, үүнээс 575 хүүхдийн амь насыг хөнөөн, олон зуун Украин хүүхдийг хулгайлж Орос руу зөөжээ.
Оросын цэрэг Украины олон хотын дэд бүтэц, орон сууц, цахилгаан, дулааны станцууд, усан хангамжийг бөмбөгдөн сүйтгэж олон зуун тэрбум долларын хохирол учруулаад байна. НҮБ Украинд учруулсан дайны хохиролыг төлөх тухай тогтоол гаргасан боловч Орос Улс огт биелүүлсэнгүй. Орос улс НҮБ-ын дүрмээр хүлээсэн үүргээ огт биелүүлсэнгүй. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд /United Nations Security Council / Их Британи, АНУ, Орос, БНХАУ, Франц гэсэн 5 орон байнгын гишүүнээр ажилладаг. Гэтэл НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн Орос улс энх тайвныг хангах үүрэгтэй мөртлөө дайн хийж бусад орныг түрэмгийлээд байхад НҮБ яаж ч чадахгүй байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн даргыг сар бүр өөрчилдөг аж. Учир иймд НҮБ-ын дүрмийг шинэчилж, дайн өдөөсөн, бусад орныг түрэмгийлсэн улсыг НҮБ-ын Зөвлөлийн байнгын гишүүнээс хасах, цаашлаад НҮБ-ын гишүүнээс нь хасах болон Аюулгүйн Зөвлөлийн даргыг сар бүр өөрчлөх бус, ядаж нэг жилийн хугацаанд өөрчлөхгүй байх зэрэг нэмэлт өөрчлөлт хийх шаардлагатай байна. Дайн хийж буй хоёр тал хоёулаа буулт хийж байж дайны галыг зогсоож болох юм. Гэтэл хоёр тал хоёулаа дайныг ялалтад хүртэл нь үргэлжлүүлнэ гэсэн тул дайныг зогсоох арга мухарджээ. Энэ дайнаас болж дэлхийн ихэнхи улсууд ялангуя Оростой хиллэдэг улсууд аюулгүй байдлаа хангахад анхаарч цэргийн зардлаа эрс нэмэгдүүлжээ. Дэлхийн улсууд 2024 оны цэргийн зардлаа 2 их наяд ам долларт хүргэжээ. Дэлхий нийтэд цахилгаан станц, орон сууц, эмнэлэг, сургууль, дэд бүтэц барих, боловсрол,эрүүл мэндийн салбарт хөрөнгө мөнгө их дутагдаж байна. Гэтэл их хэмжээний хөрөнгө мөнгө дайн болон цэргийн зардалд урсаад өнгөрч байгаа нь маш харамсалтай явдал юм. Дайныг зогсоохын төлөө бүх хүн төрөлхтөн, бүх улсын төр засаг эрс тууштай тэмцэх хийх шаардлагатай байна. Хорин нэгдүгээр зуун бол дайны зуун биш, амар амгалан, аз жаргал, хөгжил дэвшлийн зуун байх ёстой.
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл55
энэ одоо хаанаас санхүүжиж ийм нэг талыг барьсан юм байнга бичээд бдаг нөхөр вэ?!
Путин бол шизофашист, алуурчин юмшүүдээ,,,
Доржийн СҮХБААТАР гэгч гадны хөлсний бичээчийн одоогийн бодит төрх нь усан цэлдэн пэндийсэн гахай болхоор аргаа барахдаа залуугийн зургаа оруулж худал хуурмаг, гүтгэлэг гүжирдлэгийн ээлжит бичвэрээ хүч оруулах гэж оролджээ хөөрхий
АНУ НАТО дайнчид НҮБ-ийг нулимж байгаад Югослав, Серб, Ирак, Сири, Ливия, Афганистан рүү дайн хийж эзлэн авч алж хядаж байсан тухай чаддаг юм бол бичээч Доржийн СҮХБААТАР гуай!
Д.Сб гэгчид МУҮАБ-д дайсагнасан гадны алан хядлага, нео-нацизм нео-фашизмыг дэмжсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж ял оноовол таарна.
Их жанжны нэр сүр, сүлдийг тээж яваа нэртэй нийтлэлч Танд баяр хүргэе. Үнэхээр эрүүл саруул үзэл бодолтой, цаг үеэ мэдэрдэг, сайхан ч бичдэг хүн дээ, жанжны маань залгамжлагч!
овоо тэнэг гаруу
bas iim maluud odoo hvrtel bnaa. bogs dolooj amidarch surchee dee.. yamar yumanii vneniig heleh be dee..
Трамп эсвэл Элон Маск ерөнхийлөгч болбол Зеленски хүнд байдалд орно. Энэ дайн. Украйны талд ч тэр Оросын талд ч тэр ашиггүй. АНУ тууштай байж чадахгүй байна. Украйн харин өрнөдийн тоглоом болчихов уу даа. Тиймэрхүү дүр зураг харагдаж байна. Улс төр шатар хоорондоо маш төстэй. Украйн Оросыг сулруулах бод гэж харагдахаар байна. Гэхдээ уул шугамандаа Орос Украйны газар нутаг руу халдах нь НҮБ ын хууль дурмийг зөрчсөн үйл явдал болсон. 2022 оны өвлийн Олимп дуусаагүй байхад шүү. Орос дэлхий нийтийг ч тоохгүй байна шүү дээ. Орос Америкийн хэнд нь ч итгэх хэцүү байна. ДҮГНЭЛТ: НҮБийн байгууллагад найдах хэрэг байгаа юм бол уу даа.
Трамп эсвэл Элон Маск ерөнхийлөгч болбол Зеленски хүнд байдалд орно. Энэ дайн. Украйны талд ч тэр Оросын талд ч тэр ашиггүй. АНУ тууштай байж чадахгүй байна. Украйн харин өрнөдийн тоглоом болчихов уу даа. Тиймэрхүү дүр зураг харагдаж байна. Улс төр шатар хоорондоо маш төстэй. Украйн Оросыг сулруулах бод гэж харагдахаар байна. Гэхдээ уул шугамандаа Орос Украйны газар нутаг руу халдах нь НҮБ ын хууль дурмийг зөрчсөн үйл явдал болсон. 2022 оны өвлийн Олимп дуусаагүй байхад шүү. Орос дэлхий нийтийг ч тоохгүй байна шүү дээ. Орос Америкийн хэнд нь ч итгэх хэцүү байна. ДҮГНЭЛТ: НҮБийн байгууллагад найдах хэрэг байгаа юм бол уу даа.
CУРГАМЖ:Монгол Улс Украйн шиг өрнөдийн ТОГЛООМ болох ёсгүй. ДҮГНЭЛТ: Монгол Улс хоёр хөрштэйгөө эвтэй найртай сайн анд нөхөд сайн түншүүд байх нь манай улсын язгуур эрх ашиг гэж үзэж байна. Жеймс Бейкэр 1991 онд Монголд айлчлахдаа 2 хөрштэйгөө эвтэй байхын чухлыг сануулсан билээ.
Д.Сб гэдэг жорлонгийн өтөнд хорвоо дэлхийн асуудал хамаагүй. Чамтай чамгүй дэлхийн улс орнууд асуудлаа шийднэ. Чи зүгээр нүдээ аниад илжрээд хэвтэж бай. Чам шиг өт эрүүл монголчуудын толгойг хордуулж чадахгүй. Монголд бас эрүүл саруул хүмүүс байгаа шүү.
ёстой ТЭН нь тэнцвэрээ алдаж тэмээ туйлахаар НЭГ ТАЛТАЖ дээ . Хүнийг \ зүгээр эрүүл саруул байсан ч байж мэдэх \ ингэж нэг тал нь мэдээгүй болтол нь ТЭЖЭЭХ гэж байдаг аа . Ийм тал мэдрэлгүй болчихсон амьтад ганц Дорж . Сүхбаатараар зогсохгүй л дээ . . .
Ха ха ха. энэ хүн агуу ихийн солиоролд оржээ Энэ залууг хүн гэж цаадуул нь тоох уу
маргааш монголд ийм ерөнхийлөгч ерөнхий сайд их хурал гарч ирэхийг үгүйсгэхгүй монголын мал малчин хил хүн энэ этгээд шиг доройтсон байгаа шүү
Яг л нар жаргаж харанхуйд уусах мэт... Хүн төрлөхтөн юу болоод байна вэ? Ялангуяа Европын ард түмэн! Таны амьдралыг там болгож буй эрх баригчдын эсрэг яагаад нэгдээд тэмцэж чадахгүй байна вэ? Аз жаргалтай амьдрал,ажлын байраа алдаж,юмны үнэ тэнгэрт тулсан байхад ч чимээгүй. Бүхнийг Украйн руу явуулж,чиний амьдрал улам ядуурч байхад яагаад эсэргүүцэхгүй байна вэ? Уламжлалт гэр бүлийг хавчиж, ёс бус ижил хүйстнийг сурталчилж байхад эцэг хүн,эх хүн та хүлцэнгүй хүлээн зөвшөөрч байна уу? Нар жаргаж өглөө болно. Гэхдээ та улам харанхуй руу ууссаар байна. Хүн та хэнд найдаж, юуг аварна гэж амиа бодон чимээгүй сууна вэ? Бид яагаад дайныг өдөөгчдийг эсэргүүцэхгүй байна вэ.. гэх мэт 2 жилийн турш ард түмнийг сэрээх гэж өдөр бүр ярьж, сэнхрүүлж байдаг баруун европын зарим олны танил хүмүүс гайхан цөхрөнгөө барж байна.
НААД МУУХАЙ МАТАРАА АВАА НОВШОО
Путин гэнэт алагдчихвал дайн шууд зогсоно ! Бүх буруугаа Путинд чихээд оросууд дайнаас маш хурдан гарна ! бүх цэргээ буцааж татна ! аягүй бол Натод нь яаралтай элсэх өргөдөл өгчиж мэднэ ! Ийм илэрхий байхад Путины толгойд хяналтын буудлага хийчих аавын хүү бүхэл баруунд бүхэл укрианд байхгүй байгаа юм да их сонин шүү ! Гадуур элдэв уулзалт арга хэмжээнд оролцоод зөндөө явж харагдах юм холоос мэргэн буудчиж чаддаггүй юмуу ! Намайг гуйвал ч би чадна ! Гэхдээ би Путин ахыг буудахгүй ! Оросын дарангуйлагч Путин 100 наслах болтугай !
Путиний тагнуул чамайг хаж эхэллээ дээ
АНУ НАТО дайнчид НҮБ-ийг нулимж байгаад Югослав, Серб, Ирак, Сири, Афганистан рүү дайн хийж эзлэн авч алж хядаж байсан тухай чаддаг юм бол бичээч Доржийн СҮХБААТАР гуай!
вьтнам руудоьтолсон одоо израйлын ард америкууд зэвсэг өгөн дайтаж байна
Шууд нэг талд нь балиашиглаад шаадаг гар уу, гүү юу. Донбассыг эзлэн түрэмгийлээд ч гэх шиг ха ха. Хов хоосон толгойт байна даа энэ чинь харин. Сүхбаатар гэнэ үү. Украины зөв гээд нэг талаас хараад явахаар яаж ч нөгөө тал нь харагдахав дээ энүүүнд
нацизм фашизмийг ашиглан дэлхийг ноёлох өөрийн зорилгодоо байнга ашиглаж тэр улсуудын баялгийг ашиглаж мөлжиж тансаглаж өөрийн мафийн бүлгийг байгуулан цэрэг зэвсгийн хүчээр америк улс довтолж бусниулдаг энэ одоо бүр илэрхий болсон
дорж сүх гэгч сэгнүүдээс болж украин сүйрч байна гэдгийг монгол хүмүүс мэдэж байхад элий балай юм хуцаад байхын ийм түрийний бөөсүүдийг шууд устгах хэрэгтэй дээ
монгол улсад энэ янзаараа яваад байвал нэг мэдэхэд ийм хүмүүс төрийн толгойд гарах цаг ойртсоор байна моншолын мал дуусвал загасгүй монгол юу идэх вэ
Үнэн үгэнд хүн дургүй Д.Сүхбаатарт ноход дургүй
дайн дуусаагүй бхд "сургамж" ярих боломжгүй. Don't get ahead of yourself, you babbling nincompoop! kk
Хэнтийгээс бас ийм боловсролтой сэхээтэн төрөн гарсан нь их сайн хэрэг шүү ! Дандаа л Бат-Эрдэнэ аварга шиг юмнууд бна гэж бас юу байхав дээ.
Наад зурагнаас чинь барууны угаадас нэвт үнэртэж байна
Алиа салбадайгаар удирдуулсан украйн сүйрэх нь баараггүй хаха.
Орос дууссаан дууссан. Алуулж барагдахгүй их цэрэгтэй, сөнөөлгөж барахгүй их техникээс өөр гайхуулах юм алга. Украиныг гурав хоногт эзэлнэ гээд 3 жил нохойтлоо. Манай ояа нар ч өмдөндөө шээс алдаж байна даа Шүлс, хараал...
Манай иргэд дайн дагаж хөөрцөглөх хэрэггүй л дээ ялангуяа Ерөнхий сайд байсан хүн аль нэг талыг дэмжих бүүр утгагүй
хэнтийн гурван тэнэг гэдэг байсан билүү Харин энэ залуу ч тун чамбай тун сайн боловсорсон хүн байна даа
хэнтийн гурван тэнэг гэдэг байсан билүү Харин энэ залуу ч тун чамбай тун сайн боловсорсон хүн байна даа
ene bid hoeriin dvgnelt gej zvgeer l nohoin baas shig yum boljee. orosiig muulij baruuniig magtah geed zvgeer galzuu hvnii uduriin temdeglel boljee. Huduunii huusun mantuu ZHU ulsd surch irsen baij odoo Ulaan ardchilagch bolj tarhia ugaalgasan hvn boljee>yrij bui sedevd ni vnenii hubi estoi tvv ch alga daa. Ichij amidardaa Svhbaatar geh han hentiihenii neriig baastasan gar min dee..
ОРОСЫН ХАР ТЭНГСИЙН ФЛОТЫН БАС НЭГ УСАН ОНГОЦ,МОСКВА ФЛАГМАНЫ ЭГНЭЭНД,,, ХАР ДАЛАЙН ЁРООЛД ОРЖ НЭГДЭВ,,,,”””СЕРГЕЙ КОТОВ”””ХЭМЭЭХ БУДАГ НЬ ХАНХАЛСАН, ЦОО ШИНЭ БАЙЛДААНЫ ЭРГҮҮЛИЙН ОНГОЦ ЮМ БАЙНАА,,,,СЛАВА УКРАИНЕ,,,,СЛАВА ГЕРОЯМ,,,
ОРОСЫН ХАР ТЭНГСИЙН ФЛОТЫН БАС НЭГ УСАН ОНГОЦ,МОСКВА ФЛАГМАНЫ ЭГНЭЭНД,,, ХАР ДАЛАЙН ЁРООЛД ОРЖ НЭГДЭВ,,,,”””СЕРГЕЙ КОТОВ”””ХЭМЭЭХ БУДАГ НЬ ХАНХАЛСАН, ЦОО ШИНЭ БАЙЛДААНЫ ЭРГҮҮЛИЙН ОНГОЦ ЮМ БАЙНАА,,,,СЛАВА УКРАИНЕ,,,,СЛАВА ГЕРОЯМ,,,
ОРОСЫН ХАР ТЭНГСИЙН ФЛОТЫН БАС НЭГ УСАН ОНГОЦ,МОСКВА ФЛАГМАНЫ ЭГНЭЭНД,,, ХАР ДАЛАЙН ЁРООЛД ОРЖ НЭГДЭВ,,,,”””СЕРГЕЙ КОТОВ”””ХЭМЭЭХ БУДАГ НЬ ХАНХАЛСАН, ЦОО ШИНЭ БАЙЛДААНЫ ЭРГҮҮЛИЙН ОНГОЦ ЮМ БАЙНАА,,,,СЛАВА УКРАИНЕ,,,,СЛАВА ГЕРОЯМ,,,
ОРОСЫН ХАР ТЭНГСИЙН ФЛОТЫН БАС НЭГ УСАН ОНГОЦ,МОСКВА ФЛАГМАНЫ ЭГНЭЭНД,,, ХАР ДАЛАЙН ЁРООЛД ОРЖ НЭГДЭВ,,,,”””СЕРГЕЙ КОТОВ”””ХЭМЭЭХ БУДАГ НЬ ХАНХАЛСАН, ЦОО ШИНЭ БАЙЛДААНЫ ЭРГҮҮЛИЙН ОНГОЦ ЮМ БАЙНАА,,,,СЛАВА УКРАИНЕ,,,,СЛАВА ГЕРОЯМ,,,
ОРОСЫН ХАР ТЭНГСИЙН ФЛОТЫН БАС НЭГ УСАН ОНГОЦ,МОСКВА ФЛАГМАНЫ ЭГНЭЭНД,,, ХАР ДАЛАЙН ЁРООЛД ОРЖ НЭГДЭВ,,,,”””СЕРГЕЙ КОТОВ”””ХЭМЭЭХ БУДАГ НЬ ХАНХАЛСАН, ЦОО ШИНЭ БАЙЛДААНЫ ЭРГҮҮЛИЙН ОНГОЦ ЮМ БАЙНАА,,,,СЛАВА УКРАИНЕ,,,,СЛАВА ГЕРОЯМ,,,
СҮХЭЭ ХҮҮ үнэнийг өгүүлжээ,,,оросын тролл нохойн бааснууд, энд овоорцон,,,боож үхэцгээж байхшивдээ,,,БӨГС путин чинь дууссааан оркуудаа,,,
СҮХЭЭ ХҮҮ үнэнийг өгүүлжээ,,,оросын тролл нохойн бааснууд, энд овоорцон,,,боож үхэцгээж байхшивдээ,,,БӨГС путин чинь дууссааан оркуудаа,,,
СҮХЭЭ ХҮҮ үнэнийг өгүүлжээ,,,оросын тролл нохойн бааснууд, энд овоорцон,,,боож үхэцгээж байхшивдээ,,,БӨГС путин чинь дууссааан оркуудаа,,,
1945 онд монголчуудын дунд санал асуулга явуулаж та нар хятадт нэгдэн орох уу ЗХ орос улсад нэгдэн орох уу гэхэд орост нэгдэж тусгаар тогтносон нүбын гишүүн монгол улс болно гэж бүх монгол санал өгснөөр орсоо дагасан хятадын дайсан болсон крымд санал асуулга болоход оростоо орж украйны дайсан болсон
Чи битгий хуц,,,
Чи битгий хуц,,,крим донбасс украины бүрэн эрхт газар нутаг,,,ямар ч санал асуулга явуулах үндэслэл байхгүй,,,,орос нь оросруугаа яваад дууснаа,,,,
орсын баавгай медведев ""орсын түүхэн газар"" бид киев харькиев днепропетровскийг одессыгаа аванаа гэсэн гэнэлээ украйн орсын тусгаар тогтнолд аюул учруулсан гэнээ
байданы бөгс долоогч
2014 ond Ukraine turiin ergelt zohion baiguulsan US 2r turiin nariin bichgiin darga Victoria Nuland ogtsroh huseltee ugsun. Neocon nii Russophobia bodlogo undsende buteguitej Ukraine dahi Russia g suhuruwh baruuniihni ajil suirel guige orj baigaagiin neg ilerel ni ene. Uki nazi zasaglal ustah honogiin too duusah duhuj l bn. News.mn Sonin.mn geh met baruunii propaganda g davtaj suudag site d huurhii bodit baidal todorood irheer yana daa zailuul
2014 ond Ukraine turiin ergelt zohion baiguulsan US 2r turiin nariin bichgiin darga Victoria Nuland ogtsroh huseltee ugsun. Neocon nii Russophobia bodlogo undsende buteguitej Ukraine dahi Russia g suhuruwh baruuniihni ajil suirel guige orj baigaagiin neg ilerel ni ene. Uki nazi zasaglal ustah honogiin too duusah duhuj l bn. News.mn Sonin.mn geh met baruunii propaganda g davtaj suudag site d huurhii bodit baidal todorood irheer yana daa zailuul
Дорж Сүхбаатар , Дугаржав Номиндарь 2 бол угаасаа барууны хөлсний хүмүүс . Тэд хөршөө л муулж хөлс мөнгө авч л байдаг .
Өрнөдийнхөн дайны шалтгааныг өөрсдийнх нь эрх ашгийг хөндөж,Украйныг европын холбоонд элсүүлэхгүй байх Путины бодлогоос болсон мэтээр тайлбарлажээ. Үгүй ш дээ Орос Украйнд довтлох гол шалтгаан нь Оросын Донбасс, Крым зэрэг Украйнд алдсан газар нутгаа буцаан авч нэгтгэх, ЗХУ гэж байх үеэс Украйнд байгуулсан олон үйлдвэр заводуудыг ашиглаж байгаа Украйнаас татаас авахыг эсэргүүцсэн зэрэг олон шалтгаанаас уг дайн үүссэн билээ.
украйны ая эв ааш өраншинд тохируулж ажилласаар бас нэг орос үндэстнээ алах устгахыг орос хүсэхгүй байсаар гучин жил болсон үе үеийн ерөнхийлөгч болсон еврей нар украйны байлын баялгмйг мөлжиж зөвлөлт украйны аж үйлдвэрийг сүйрүүлэв энэ довтлох шалтгаан биш байхаа хоёрт орос хэлийг устгаж орос хэлт домбаасчуудыг алж эхлэв энэч бас довтлох шалтгаан болоогүй гуравдугаарт украйн натод элсэнэ гэсэн нь гол шалтгаан ч гэсэн бас л биш байв украйн зөвлөлтийн атомын эрчим хүчнийй бааз суурь дээр ""атомын бөмбөг ""хийх америкийн лаборатор төсөл зураг цэвэршүүлсэн уран плутони болон дэлхийн хамгийн том атомын станцуудтай нь нэг алхахад л адгийн наад зах нь атомын бохир бөмбөг хийж ёвропийг сөнөөх байлаа ЗАПОРОЖИЙН СТАНЫГ ДЭЛБЭЛХЭЭР ИХ ОРОЛДСОН Магатайг огт тоогоогүй одоо албанд цэргийн бааз байгуулж ёвропчуудыг алах бжлтгэлээ хийж эхэллээ орос улс украйны аашинд орж байхаа болимоор юм сауд
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Орос улс аймшигт дайн эхлүүлэв. Хэн ийм дайн болно гэж бодлоо!!