Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Эрдэнэт хотод ажиллаж, хотын 50 жилийн ойд зориулсан баярын хуралд оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Эрдэнэт хотод хүрэлцэн ирэхэд Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Мөнхбат, Засаг дарга Б.Зоригтбаяр нар угтаж, хотын төв талбайд Төрийн хүндэт харуул жагслаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баярын хуралд оролцож, Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлэв.
Тэрбээр, Монгол, Оросын ард түмний анд нөхдийн ган бат найрамдлын бэлгэ тэмдэг, хамтын ажил хөдөлмөрийн талбар болсон Эрдэнэт хот өнгөрсөн 50 жилийн хугацаанд улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, соёл урлаг, аж үйлдвэрийн томоохон төв болон хөгжсөөр байгааг тэмдэглэлээ.
1960-аад оны эхээр Монгол, Чехословак, Зөвлөлтийн геологичдын хамтын ажиллагаа, судалгаа шинжилгээний үр дүнд “Эрдэнэтийн овоо” ууланд зэс-молибдений дэлхийн хэмжээний ордын нөөцийг илрүүлж, Монгол Улсын уул уурхайн хөгжлийн шинэ хуудсыг нээсэн түүхтэй.
Энэхүү ордыг түшиглэн 1974 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Эрдэнэт хороо байгуулагдаж, улмаар 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Эрдэнэт хот болгон зохион байгуулсан юм.
Анх 1600 орчим өрх, 7800 гаруй хүн амтай байгуулагдаж байсан Эрдэнэт хот өнөөдөр 30 мянга гаруй өрхтэй, 106 мянган суурин хүн амтай болж, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн нь 4 их наяд төгрөгийг давсан байна.
Монгол Улсын баатар Эрдэнэт үйлдвэр, эрдэнэтчүүд хагас зуун жилийн хугацаанд улс орныхоо нийгэм, эдийн засгийн ачааны хүндийг үүрэлцэж, цар тахлын үед ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, цаг ямагт амжилтаа бататган ахиулж ирснийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цохон тэмдэглэлээ.
Төрөөс “Оюутын орд”-ын нөөцийг шинэчлэн баталж, Эрдэнэт үйлдвэрийн насжилтыг дахин 30-50 жилээр уртасгасан нь Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын хөгжлийн шинэ боломжийг нээх ирээдүйн үнэт баталгаа болсныг онцоллоо.
Мөн Үйлдвэрлэл, инновацын төв болох “Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр” барих мега төслийг хуульчлан баталснаар Эрдэнэт хот зөвхөн түүхий эд олборлогч биш, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дэлхийн түвшний металлургийн төв болон хөгжих эхлэл тавигдсаныг дурдав.
Монголын ард түмний тусгаар тогтнол, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн хагас зууны түүхийг хөдөлмөр бүтээл, амжилт үйлсээрээ манлайлсан Эрдэнэт хотын нийт айл өрх аз жаргалаар бялхаж, хүн бүр эрүүл энх, амжилт бүтээл дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан салбар салбарын манлайлагчид төрийн дээд цол, одон, медаль хүртээв.
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
“Нүүдэлчин групп” компанийн зөвлөх Дарьсүрэнгийн Дэмбэрэлдорж,
Гавьяат багш цолоор:
“Орхон” цогцолбор сургуулийн ахмад багш Дэнзэнгийн Норовсүрэн,
Гавьяат агрономич цолоор:
Орхон аймгийн Жаргалант сумын ахмад агрономич Дамдинсүрэнгийн Цэенрэгзэн,
Хүний гавьяат эмч цолоор:
Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Нярайн тасгийн эрхлэгч, нярайн эмч Мажигсүрэнгийн Баттуяа,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
Төр, захиргааны ахмад ажилтан Гун-Аажавын Даваа,
Гавьяат механикжуулагч цолоор:
“Эрдэнэт хивс” компанийн механик инженер Дашдаваагийн Батбаяр,
Гавьяат жүжигчин цолоор:
“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын дуучин Сампилдондовын Ариун-Эрдэнэ,
Сүхбаатарын одонгоор:
“Хүчит арслан” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал, Монгол Улсын гавьяат тээвэрчин Нандийн Дарам,
Ерөнхий боловсролын “Эрдмийн сан” сургуулийн бага ангийн багш, Монгол Улсын гавьяат багш Монхоогийн Жавхлантуяа нарыг тус тус шагналаа.
Лхагва - 08 сарын 12,
2026
Сэтгэгдэл13
Сармагчин Хүүрэнсүг Номтойбаяр .Сү Батболд нарт хошногодуулаад алцганан алхдаг болжээ,
ardchilsan namiin abilgagchid Mongoliig seneesen homhoi luibarchid hol ochij hyz aa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!tanani namiig hezee ch demjihgyi,ter hylgaichid aa abchir!!!!!!!!!!!!!!!!nohoinuud aaaaaaaa
Хүрэлсүх,Баярцогт нар Сэлэнгэд хятадын генерал Шү Шү Жаны хөшөөг босгох талаар ярилцсан сурагтай байна.
Хятадаас гамин цэргийг оруулж ирж МАН-даа хичээнгүй сайд гэж үнэлэгдсэн Бао Линг овогт Цэрэндорж гэгч хятад хүний хөшөөг МАН-ын байр руу нүүлгэе. Эсвэл Хүрэлсүхийн төрсөн газар болох 32-ын тойргийн хятад хороолол руу нүүлгэж байршуулья. Эсвэл Бао Линь хятадын төрсөн газар болох Хэнтийн аймгийн Дэлүүн болдог руу нүүлгэе.
Бао Лин Цэрэндорж бол Чойбалсангийн удидлагаар Монголын 100 мянга гаруй иргэнийг хоморголон яргалж алахад оролцсон алуурчин хятад юм.
монголчуудааас тасарсан тэнэг жүжигчин
Mongold hamgiin ikhe byteen baigyylalt hiisen erenhiilegch bol HYRELSYH,bysad ni yu hiisen be?...Godiluud aa...............
их л наадамд дуртай хүндээ
Mongolchyyd naadam hiij syrsan gaihamsigtai ard tymen ter ard tymeniig ydirdaj yabna gedeg gaihaltai!!!!!!yobropchyyd gadniihanii naadam gej yu baina be?.................Hooson dyyriamal tenyylchin gesen yg!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!Hyrelsyhiig myylagchid bol cheehen baigaa harin magtagchid gebel Mongol ylasad nileed tom dyn garna..................
HOW DO I RECOVER MY LOST CRYPTO FROM A SCAMMER? CONTACT // GEO COORDINATES RECOVERY HACKER There is an expert hacker that can help you in recovering all the money lost to scammers online. GEO COORDINATES RECOVERY HACKER It recently worked for me and I now have peace of mind after the huge recovery of all my lost funds. I’m truly grateful for their service and I recommend their service to everyone who needs to recover their stolen crypto funds. I will advise you to contact them with the details below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker
HOW DO I RECOVER MY LOST CRYPTO FROM A SCAMMER? CONTACT // GEO COORDINATES RECOVERY HACKER There is an expert hacker that can help you in recovering all the money lost to scammers online. GEO COORDINATES RECOVERY HACKER It recently worked for me and I now have peace of mind after the huge recovery of all my lost funds. I’m truly grateful for their service and I recommend their service to everyone who needs to recover their stolen crypto funds. I will advise you to contact them with the details below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker
Хятадын тагнуул, завх ай мэнгэт Ц.Нямдоржийг яагаад баривчлахгүй байна. Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг Хятад, Казакстанууд авах гэж хөөцөлдөөд Хятадууд яг авахын даваан дээр сахал Эрдэнэбилэг өрсөж аваад Монголдоо авчирсанд хятадын тагнуул, мэнгэт, завх ай Ц.Нямдорж боож үхэх шахсан. Эрдэнэт үйлдвэр Монголдоо ирээд яг 10 жил болж байна. Энэ хугацаанд Эрдэнэт үйлдвэрт онц байдал тогтоож Данх тэргүүтэй боловсролгүйчүүдийн арми олон зуун сая ам.долларын шахаа хийсэнг Эрдэнэтчүүд бүгд мэдэж байгаа шүү. Нэг л өдөр олон зуун сая долларын шахаа хийсэн хүмүүс шоронд орох болно. Одоо Эрдэнэт үйлдвэрт нэг шал муруй амтай нөхөр асар их шахаа хийж байгааг манай үйлдвэрийнхэн бүгд мэдэж байгаа. Тэр шуналтай новш тун удахгүй олон жилийн ял гэдгийг Ванга шиг хэлчихье.
үүгээр түүгээр гэсч шагнал талааж өгч байна аа