Хятадын Худалдааны яамны мэдээлснээр, Хятад, Камбож хоёр улс саяхан “Гуравдагч орнуудыг хамарсан худалдааны арга хэмжээний хүрээнд хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт” гарын үсэг зуржээ. Хоёр тал гуравдагч орны худалдааны арга хэмжээтэй холбоотойгоор харилцан анхаарал хандуулж буй асуудлаар нээлттэй, бүтээлч яриа хэлэлцээг үргэлжлүүлэн явуулах болно.
Мөн хоёр талын эдийн засаг, худалдааны харилцаанд нөлөөлж болзошгүй холбогдох арга хэмжээний талаар тайлбар өгөх, хэрэгжүүлэх үйл явцад харилцаа холбоогоо бэхжүүлж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, ил тод байдлыг дээшлүүлэх болно гэсэн байна.
Энэхүү санамж бичигт гарын үсэг зурсан нь Хятад, Камбожийн урт хугацааны найрамдалт харилцаа, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэл, мөн улс төр, эдийн засаг, ард түмэн хоорондын гүн гүнзгий, тогтвортой харилцааг илэрхийлж байна. Энэ нь хоёр талын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг цаашид бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, тусгаар тогтнолыг хүндэтгэх, харилцан итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагаанд тулгуурлан шинэ эрин үед Хятад, Камбожийн хувь заяаны цогц нэгдлийг байгуулахад чухал ач холбогдолтой гэнэ.
Г.Бямба
Мягмар - 07 сарын 21,
2026

Сэтгэгдэл0