Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас 7-р сарын 20-нд гаргасан мэдээллээс харахад, оны эхний хагаст олон улсад өрсөлдөх давуу тал бүхий Хятадын тэргүүлэх салбарууд хурдацтай хөгжсөн байна.
Үүнд, ухаалаг робот техникийн салбарын хувьд Хятадад үйлдвэрлэсэн дөрвөн хөлт роботууд дэлхийн борлуулалтын зах зээлийн бараг 70 хувийг эзэлж байгаа бол, хүн дүрст роботын иж бүрэн бүтээгдэхүүний тоо 400-аас давж, дэлхийн нийт бүтээгдэхүүний талаас илүү хувийг бүрдүүлж буй гэнэ. Хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, шинэ эрчим хүч, био анагаах ухаан зэрэг салбарт дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай Хятадын технологийн тэргүүлэгч компаниуд олноор бий болсон нь үүнтэй холбоотой аж.
Г.Бямба
Мягмар - 07 сарын 21,
2026

Сэтгэгдэл0