sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны долоодугаар сарын 21 /Reuters/. АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс болон түүний гэргий Уша нар ням гарагт дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авч, бүл нэмжээ. Тэдний хүү Алек Нийл Вэнс Мэрилэнд муж улсын Бетезда хот дахь Уолтер Рийдийн нэрэмжит цэргийн эрүүл мэндийн төвд мэндэлжээ. Ж.Д.Вэнс энэ тухайгаа X нийгмийн сүлжээний хуудсаараа мэдэгдээд "Уша, нярай хоёр маань хоёулаа аз жаргалтай, эрүүл саруул байгаа, хүүхдүүд минь бяцхан дүүтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байна" хэмээн бичсэн байна. Охайо муж улсын уугуул Вэнс, энэтхэг гаралтай гэргий Уша нар Йелийн хуулийн сургуульд суралцаж байхдаа танилцсан бөгөөд 2013 онд тус сургуулийг хамтдаа төгсжээ.  Тэдний ууган хүү Эван 2017 онд төрсөн бол удаах хүү Вивек нь 2020 онд, охин Мирабел нь 2021 онд төрсөн байна.







Л.Буянаа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг