- Монголдоо Ойрхи Дорнод судлалын үндсийг тавигчдын нэг гэдэгтээ эрэмшээд мэдэмхийрээд байгаа хэрэг
- Бас Монгол-Ливаны харилцаанд мөр гаргасандаа тэгж мэдэмхийрээд байгаа хэрэг
- Зөрчлийн уг сурвалжийг яг л олж хараад хэлээд байна л даа
Төрийн буянд миний бие 2008-2012 онд Монгол Улсаас АБНЕУ-д Элчин сайдаар ажиллахдаа Кувейт Улс (2009-2010 он), Саудын Арабын Хаант Улс (2009-2014 он), Лалын Бүгд Найрамдах Иран Улсад (2012-2015 он) хавсран сууж, Иордан, Ливаныг хавсран хариуцах Элчин сайдаар ажиллаж байсан.
Гарчигт нэр заасан улсын тухайд “Сэтгэлд дотно үлдсэн Ливан орон”, “Элчин сайдын тэмдэглэл” гээд нийтлэл, замын тэмдэглэл бичиж уншигчдад хүргэсний сацуу Арабын хаврын тухай хоёр боть номдоо хөндөн бичсэн. Одоо судалж, дүн шинжилгээ хийж, судалгааны өгүүлэл ба нийтлэл бичсээр байна. Подкаст, ТВ-ийн ярилцлагууд ч хэд хэд бий.
Ливанд ганц л зовлон байна, цөөхүүлэхнээ атлаа 18 шашин ба шашны урсгалтайдаа биш шүү! Тэр олон урсгалуудаас ганц нь л (исламын шашны шиит урсгал) өмнөд хөршөө хүн ардтай нь устгах үгүй хийх хүсэлд автсан, нам нь тийм мөрийн хөтөлбөртэй. Бусад нь Израильтайгаа эвлэрсэн, хүлээн зөвшөөрсөн.
Энэ тухай хоёр чихээрээ сонсож хуучилж явснаа эргэж дурсая. Намайг эхний удаа 2009 онд очиход тус улсын Аялал жуулчлалын сайд Фади Аббуд, Соёлын сайд Салим Варди нар хүлээн авч уулзсан. Бейрутын араб их сургууль 50 жилийн ойн баяртаа урьсан. Ливаны нэр хүндтэй энэ их сургуулийн зочноор Египетийн боловсролын сайд, Ливаны Боловсрол ба дээд боловсролын сайд бид гурав уригдан оролцсон нь миний хувьд ховорхон завшаан байлаа.
Намайг Засгийн газрын хоёр сайд нь хүлээн авч, нэг нь бүр үдийн зоогондоо урьсныг би Египеттэй харьцуулаад гадаадын зочдыг шашны шалтгаанаар чирэгдүүлдэггүй, бас жижиг улс жижиг улсаа ойлгож дэмжинэ гэдгийнх нь ч илэрхийлэл байсан болов уу гэж бодож байлаа.
Ливан, Монгол нь хоёул хоёр том хөрштэй, геополитикийн адил нөхцөл байршилтай, хоёул ардчиллын зам сонгосон, хоёул парламентын засаглалтай, хүн амын тоо нь адилавтар байгаа нь хамтын ажиллагаа хөгжүүлэхэд ихээхэн дөхөмтэй хэмээн тэд ярианыхаа эхэнд тэмдэглэж байлаа. Цаашаа. Тэд шууд л ярьж байв. Шашнаас үүдсэн арван хэдэн жилийн иргэний дайны дараа улсаа бүтээн байгуулж байна, нэг л болохгүй “шашин” бий гэж. Иргэний дайны дараа ямар зохицолд хүрсэн бэ гэдгээ их л учир утгатай, төгс төгөлдөр тайлбарлана лээ.
Ливаны улс төрийн систем гэж ертөнцөд байхгүй өвөрмөц. Ямар нэг эрх зүйн баримт бичигт хуульчлан зааж өгөөгүй атлаа тус орны Ерөнхийлөгч нь заавал христосын маронит-католик шашинтан, Ерөнхий сайд нь заавал лалын суннит, Парламентын спикер нь заавал лалын шиит байх ёстой. Төрийн гурван өндөрлөгөө ингэж хуваадаг юм байж гэтэл цаашаа бүр нарийсгасан шашны хуваарилалт хийжээ. Парламент буюу Ассамблей нь 128 гишүүнтэй, 5 жилээр ард түмнээсээ шууд сонгогддог ба яг тэнцүү 64:64 байхаар лал ба христос гэж хуваажээ. Тэр 64 дотроо бас эхийг нь эцээхгүй байхаар тооцсон. Лалын 64 суудлыг дотор нь: 27 суннит, 27 шиит, 8 друз, 2 алавит гэж хуваарилсан ба загалмайн шашны 64 нь: 34 маронит-католик, 14 грек үнэн алдартан, 8 грек католик, 5 армян үнэн алдартан, нэг армян католик, нэг протестант, цаана нь нэг христосын шашинтан хэн ч байж болохоор зохицуулжээ.
Энд улс төрийн карьер, ардчилалд оруулсан хувь нэмэр, хувь хүний нэр хүнд гол бус ямар шашны төлөөлөл вэ гэдгээрээ сонгогдох тул ардчиллын зарчмын эсрэг ч юм шиг. Гэхдээ үүнээс өөр гарц байхгүй гэцгээж байна. Тэнд лал, христосоороо Засгийн газрын яамдыг хуваан авч захирна. Хэрэв сайд нь христос байвал дэд сайд нь заавал мусульман байна.
2010 онд Н.Энхбаяр даргыг хүү Батшугарынх нь хамт Ливанд айлчлуулж Монгол-Ливаны харилцааны шинэ хуудас нээхийг зорьсон. Биднийг Ливаны Дэвшилт социалист намын (зүүн төвийн) дарга нэрт улс төрч Валид Жумблатт (Социалист Интернационалын дэд ерөнхийлөгч байхдаа тухайн үеийн МАХН-ыг элсүүлэхэд хувь нэмрээ оруулсан), Фалангист Катаиб намын (барууны) лидер Ерөнхийлөгч асан Амин Пьер Жмайель (1982-1988 онд Ерөнхийлөгч), Ливаны цэргийн нэрт жанжин Ерөнхийлөгч асан Эмиль Лахуд (1998—2007 онд Ерөнхийлөгч) нар хүлээн авч уулзан, Монгол Улсын түүх, соёл, шашин, өнөөгийн хөгжлийн тухай сонирхож, Ливаны дотоод улс төрийн амьдрал, олон шашны тухай танилцуулж, бүр нотлож дэлгэрэнгүй яриа өрнүүлж байв.
Тэр олон шашнаас нь шалтгаалаад Ливанд улс төрийн онцгой систем үйлчилж байна гэцгээх ба В.Жумблатт нь лалын друз, А.П.Жмайель нь христосын маронит, Э.Лахуд нь мөн маронит байж таарсан. Тэд бол иргэний дайны үед жинхэнэ хат суусан улс төрчид хэмээн нийгэмдээ хүндлэгддэг хүмүүс байсан ба Валид Жумблаттын эцэг Камаль нь иргэний дайнд амиа зольсон, Амин Жмайелийн хүү нь (төрийн сайд) буудуулж алуулсан, генерал Лахуд нь ливаны тарж бутарсан, нам шашнуудад хуваагдсан армийг нэгтгэж Үндэсний нэг зэвсэгт хүчин болгосон түүхэн гавьяатай. Гэм нь Үндэсний зэвсэгт хүчнээс гадна одоо Хезболлагийн маш том арми эх орон дотроо байж байна.
Хоёр айлчлалын явцад надад нэгэн сонин зүйл ажиглагдсан. Юу гэвэл энэ олон шашинтнууд нь өөр хоорондоо гэр бүл, ах дүүсийн огтын холбоогүй, ерөөсөө харь үндсэнтэн лугаа хөндийвтөр. Миний найзалсан ливанчууд ихэнхи нь христосын шашинтнууд, тэдний яриагаар бол тэд өөрсдөө суннит шиитүүдтэй нэг их сүжрээд байдаггүй, үр хүүхдээ хамт нэг сургуульд суулгадаггүй, ураг барилддаггүй. Шиитүүдийн тухайд бол бүр тэс хөндлөн. Харин лалын друзуудтэйгээ бол гэмгүй, тэд нь ч үндсэндээ европжсон. Лав В.Жумблаттыг мусульман гэдгийг гаднаас нь хараад танишгүй.
Гаднаас нь хөндлөнгийн хүний нүдээр харсан бас нэг ажиглалт байна. Бейрут дэх христосын хороолол нь цэвэр цэмцгэр, ерөөсөө л европын хот гэхээр, харин лалын хорооллууд нь дорнын шинжээ хадгалсан, шашны мөргөлийн дуу орчноор нэг хадсан, Каирын боргил хорооллыг санагдуулна. Өмнөд Бейрут нь шиит шашинтны хорооллоор чигжсэн, тийшээ хуруугаараа заан “Энэ бол Хезболлагийн хороолол” гэж тавлан хоцрогдсон, бүдүүлгийг нь дуудаж байхыг хоёр нүдээрээ харж чихээрээ сонсоод анхандаа их гайхдаг байв.
2011 онд миний бие Бейрутэд тус улсын Ерөнхийлөгч Мишель Сулеймантай уулзахаар уригдан очив. Очсон даруйд хөтөлбөр өөрчлөгдөж түүний бие төлөөлөгч бөгөөд төрсөн дүү, нэртэй хуульч, Бекаа мужийн болон Маунт Ливан дүүргийн засаг дарга улс төрч Антоне Сулейман хүлээн авч уулзаж зочлов. Тэндээ Маунт Ливан дүүргийн засаг даргын тамгын газраас зохион байгуулсан манай үндэсний баяр-Ардын хувьсгалын 90 жилийн ойн арга хэмжээнд оролцож байв. Мэдээж хоёр орны харилцаа, дээр нь олон шашин бүхий Ливан орны тухай яриа хөөрөө хангалттай өрнөсөн дөө.
Энэ бүхнээс дүгнэлт маягийн хэдэн санаа буулгая. Яагаад мэдэмхийрээд байна вэ гэдэгтээ. 1948 онд Израиль Улс байгуулагдахад Арабын 5 улс устгахаар халдан түрэмгийлсэн анхдугаар дайн 15 сар үргэлжлэн гал зогсоосноос хойш өнөөдрийг хүртэл Ливан улс гал зогсоосон хэлэлцээрээ зөрчөөгүй. Харин хэн зөрчиж байна вэ? 1982 он. Аль 1970 онд Иорданаас хөөгдөж гарсан Палестины Чөлөөлөх Байгууллагын (ПЧБ) зэвсэгт отрядууд Өмнөд Ливанд очиж бүгэн тэндээсээ Израилийг устгах террорист халдлага үйлдсэнээс 1982 ондоо Израиль-Палестин хоёр Ливанд байлджээ. Ливанд иргэний дайн дэгдээд ид дундаа явж байсан үеийг далимдуулан ПЧБ-ын орыг Хезболла (Аллахын Нам) гэх ираны прокси хүчин залган авч өнөөг хүртэл Израильтай байлдаж байна. Иран маягийн шиитийн шашны ЛБНУ байгуулах зорилго бүхий цэрэгжсэн улс төрийн энэ намыг яг тэр 1982 онд нь Тегеранаас байгуулж өгсөн ба 1985 онд анхны манифест-дүрмээ батлахдаа түүндээ баримтлах үзэл суртлаа тусгасан. Түүнд нь Жүүдийн улс оршин тогтнох эрхгүй, иймд Израилийг устгана, эрхэм хүндтэй Иерусалимээ чөлөөлнө, Арабын газар нутгийг эргүүлж авна гэж хатуу заажээ. Үзэл суртал нь олон янз холимог, хааш нь ч гуйвуулж болохоор. Шиизм, исламизм, фундаментализм, антисионизм, антисемитизм, антиимпериaлизм, арабын нациoнализм, жихадизм, хомейнизм гээд явж өгнө.
Улсаа бүтээн байгуулж байна, нэг л болохгүй “шашин” бий гэж Ливаны улс төрчид, сайд нар бидэнд яриад байсан нь энэ Хезболла. Хезболлагийн гишүүдэд эх орон гэж үгүй, ариун дагшин шүтээн, мөнхийн мөрөөдөл нь ШИИЗМ л байна. Одоо Ливаны Засгийн газар, Ливаны арми, шиитээс бусад шашинтай ливанчууд бүгд эднийгээ яаж ч чадахгүй дотроо тэлчлэн байна. Бүхэл бүтэн нэг цул үндэстэн гэхэд даан ч харамсалтай яа! Израиль нь сөнөж өгөхгүйгээс хойш байлдаад л байж дээ.
Өнөө цагийн үнэн! Хөндөж буй сэдэвт хамаатай мэдээлэл, дүгнэлт. Ливан улс Цагаан ордны (Д.Трамп) толгойн өвчин болсоор байна. Хезболлаг яах вэ гэдэгт Вашингтон, Иерусалим, Бейрутэд тархиа гашилгана. Суннит, друз гэхчлэн мусульманчууд нь тэдэндээ буугаад өгчихсөн, христианчууд нь дайснаа гэж үздэг ч Ливаны Засгийн газрын цэрэг Хезболлаг яаж ч чаддаггүй, ядаж байхад Ливаны хүн амын доторхи шиит шашинтнууд өсөөд байдаг, алуулж барагддаггүй их цэрэгтэй, хүн ам нь байнга өснө, шиит бүсгүйчүүд бүгд “алдарт эх” болцгоосон, хүн амынхаа бараг 50%-д хүрэх дөхөж байна. Олон хүүхэд төрүүлэхийг Тегеранаас өөгшүүлж, Хезболла хатуу шаарддаг.
Ийм цаг үед Б.Нетаньяхугийн шинэхэн мэдэгдэл анхаарал татлаа. Ливаны өмнөд нутгийн христианчууд Израилийн өмгөөлөлд орох хүсэлтэй, Хезболлатай хэзээ ч нэг дор, нэг эх оронд зэрэгцэн оршиж чадахгүй хэмээн хүсэлт гаргасан, зарим нь газар нутагтайгаа тосгон суурингаараа Израильд сайн дураараа аннекслагдах (хавсарган нэгтгэх) санал тавьж гэнээ...
Д.Баярхүү
Пүрэв - 08 сарын 06,
2026
Сэтгэгдэл77
Шүд Баярхүү гуай Еврей алан хядагчдаа цайруулах гэж байн байн шаампарддаг болов!
Цагаач буриадын шээс Учрал намынхаа 40 гишүүнд орон сууцны дэмжлэг гэж тус бүрд нь 390 сая төгрөг бидний татвараас авч бэлэглэжээ.Энэ хол нүдэлсэн хөгжлийн бэрхшээлтэй өмхий буриадыг албан тушаалаас нь яаралтай зайлуулах цаг нь болсон байна.
Манай энэ тэнэг оркуудын чихэнд алт ч хийсэн сэгсэрнэ, ус ч орсон сэгсэрнэ. Энэ зохиогч шиг ажиллаж, амьдарч, сайхан явж чадаагүйдээ боож үхсэн бөөн атаархагч хараалаа урсгах юм даа, хөөрхий, өрөвдчлөө малнуудыг!
Цагаач буриадын шээс Учрал намынхаа 40 гишүүнд орон сууцны дэмжлэг гэж тус бүрд нь 390 сая төгрөг бидний татвараас авч бэлэглэжээ.Энэ хол нүдэлсэн хөгжлийн бэрхшээлтэй өмхий буриадыг албан тушаалаас нь яаралтай зайлуулах цаг нь болсон байна.
HEZBOLLAH HAMAS 2-IIG BOL ZUGEER ALAH HTEI TED BOL HUN BISH BUGDIIG N SHUUD ALAH HTEI . IRANII HEDEN TOM TOLGOI HARGIS HAR LAM NARIIG BAS ALAH HTEI
мэдэмхийрэл гдг чнь худлаа гэсн үг.худлаа хэлээд яахав
Хэн ч гэсэн газар нутгийнхаа төлөө дайтна шүү дээ амьдраж байсан газрын чинь Еврейчүүд эзлээд суучихсан байхад нутгийнхаа төлөө тэмцсэн хүмүүсийг террорист гэж нэрлэх нь зохимжгүй байна даа тоймчоо чам шиг арчаагүй новшнууд тэмцэхгүй байхаа
Иван оркоо ираны шийзм израйлийг алж устгасаны дараа монгол улс руу дайрна тэнэгээ
Иран зүүн өмнөд эрэг дээрх “нэг нүд”-ээ алдсан. 7-р сарын 17-ны шөнө - зургаа дахь удаагаа дараалан - Америк тус улсын өмнөд хэсэгт байрлах хэдэн арван цэргийн байгууламжид цохилт өгсөн бөгөөд тэдний дунд “Чабахар” боомт дахь далайн хяналтын цамхаг байв. Цамхаг нурсан. “Чабахар” бол Ираны цорын ганц гүний далайн боомт бөгөөд Ормузын хоолойг тойрч гарах боломжийг олгодог. Чухам ийм учраас энэ нь тэргүүлэх зорилт хэвээр байна: Ираны Инвестицийн Гварди олон жилийн турш дэд бүтцээ ашиглан тээвэрлэлтийг хянаж, танкеруудыг хориглож байсан бол Энэтхэг улс уг боомтод тив рүү нэвтрэх гарц болгон ойролцоогоор 120 сая доллар хөрөнгө оруулалт хийжээ. Цамхаг нурсан нь Тегераны бүс нутгийн нөхцөл байдлыг хянах чадварт ихээхэн нөлөөлж байна. Гэхдээ “Чабахар” бол тэр шөнийн дүр зургийн зөвхөн нэг хэсэг юм. Үүний зэрэгцээ Америкийн цохилтууд “Бандар Хамир” хотын ойролцоох гүүрнүүдийг сүйтгэсэн. Зорилго нь тодорхой: тус улсын гол боомт болох “Бандар Аббас”-ыг Ираны гүн рүү, Тегеран руу хөтөлдөг замуудаа
замуудаас таслах. Тегеран хэд хэдэн оронд нэгэн зэрэг цохилт өгч хариу үйлдэл үзүүлэв: Катар, Кувейт (тус улсын ундны усны 90%-ийг хангадаг давсгүйжүүлэх үйлдвэр эвдэрсэн), Бахрейн. Йорданы агаарын довтолгооноос хамгаалах систем гурван пуужинг унагасан. Иракийн Курдистаны Эрбил, Сулеймания хотын ойролцоохь Курдуудын эсрэг цохилт өгсөн. Трамп үндэстэнд хандан хэлсэн үгэндээ дайн "маш сайн явагдаж" байгаа бөгөөд америкчууд "энэ ажлын үр дүнг" "маш, маш удахгүй" харах болно гэж мэдэгдэв. Одоогоор цорын ганц харагдах үр дүн нь нурсан цамхаг болон нурсан гүүрнүүд бөгөөд эдгээр нь Ираны өмнөд эргийг “тусгаарлагдсан арал” болгон хувиргаж байна.
Мундаг хүн шүү. Үнэхээр Ойрхи Дорнодыг энэ Д.Баярхүү сайд шиг мэддэг хүн манайд байхгүй дээ. Би хувьдаа энэ Ливан гэдэг орныг ерөөсөө л нэг ойлгож чаддагүй байсан. Энэ сонирхолтой нийтлэлийг уншаад нэг жоохон нүд нээгдлээ.
Манай улс ийм болчих вий дээ гэсэн эмзэг бодол төрж ч байх шиг. Энэ нь манай казакуудын элдэв ёс заншлаараа халхалсан эвгүй хандлага ийм эмзэглэл төрүүлээд байх шиг. Ялангуяа олон хүүхэд төрүүл гэж Хезобола шаарддаг гэдэгтэй адил казакууд бас тэгдэг гээд нэг яриа бий шүү.
Явсан үзсэнээ хэлжээ үс нь гадгаш харсан үмбүүнүүдээ
Явсан үзсэнээ хэлжээ үс нь дотогш харсан үмбүүнүүдээ
Намайг оюутан байхад хамтдаа Иордан ,Палестин ,Ливан ,Ирак ,Иран ,Сири ,Алжир зэрэг араб оюутнууд хамт суралцдаг байлаа. Заримдаа зарим нь алга болчихно. Тэгээд дуудагдаад байлдаад ч гэх шиг юм ярьцгаанаа. Ливан нь хамгийн ч гэмээр соёлтой улс гэж сэтгэгдэл үлджээ. Арабаар ганц хоёр юм хэлчихдэг болоод л ... Научный атеизм гэж хичээл орно. Бараг суухгүй дээ. Зачёт өгөх болохоор нь очихоод Бурхан байдаг уу итгэдэг үү гэхээр нь Бурхандаа итгэдэг гээд Палестин Аль шатарат инээчихсэн зачёт тавьсангүй гээд уулзалдаж л явлаа. Тэр олон урсгалтай тэгээд яс маханд нь шашин үе залгамжлан шингэсэн улсууд бол Арабууд л гэж санагддаг...
Шү Дэ Бао Хү чи бага шиг унгаарай.
зах
555
555
555
555
555
555
555
555
555cYUi93iA
-1 OR 2+475-475-1=0+0+0+1 --
-1 OR 2+454-454-1=0+0+0+1
-1' OR 2+984-984-1=0+0+0+1 --
-1' OR 2+277-277-1=0+0+0+1 or 'WBc1p4ky'='
-1" OR 2+31-31-1=0+0+0+1 --
555*if(now()=sysdate(),sleep(15),0)
5550'XOR(555*if(now()=sysdate(),sleep(15),0))XOR'Z
5550"XOR(555*if(now()=sysdate(),sleep(15),0))XOR"Z
(select(0)from(select(sleep(15)))v)/*'+(select(0)from(select(sleep(15)))v)+'"+(select(0)from(select(sleep(15)))v)+"*/
555-1; waitfor delay '0:0:15' --
555-1); waitfor delay '0:0:15' --
555-1 waitfor delay '0:0:15' --
555GMGi0u2j'; waitfor delay '0:0:15' --
555-1)) OR 863=(SELECT 863 FROM PG_SLEEP(15))--
555-1) OR 952=(SELECT 952 FROM PG_SLEEP(15))--
555-1 OR 956=(SELECT 956 FROM PG_SLEEP(15))--
555GePOnIKl' OR 729=(SELECT 729 FROM PG_SLEEP(15))--
555NCxGZz2Y')) OR 83=(SELECT 83 FROM PG_SLEEP(15))--
555RohunaYw') OR 876=(SELECT 876 FROM PG_SLEEP(15))--
555*DBMS_PIPE.RECEIVE_MESSAGE(CHR(99)||CHR(99)||CHR(99),15)
555'||DBMS_PIPE.RECEIVE_MESSAGE(CHR(98)||CHR(98)||CHR(98),15)||'
555
555'"
@@hojPf
555
555
555
555
555
555
555
555
555
555
555
555
555
555
555
555
555
555
555
555
555
555
555
555
555
555
555