6-р сарын 22-нд Хятадын олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжих IV экспо Бээжин хотноо нээлтээ хийлээ. Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн Шадар сайд Дин Шюэшян нээлтийн арга хэмжээнд оролцож, үндсэн илтгэл тавив.
Дин Шюэшян хэлэхдээ, өнөөгийн дэлхийн нөхцөл байдал ээдрээтэй, байнга өөрчлөгдөж байгаа бөгөөд үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн сүлжээ тасарч бутрах эрсдэл нэмэгдэж байна. Ши Жиньпин дарга “Дэлхийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн сүлжээний уян хатан чанар, тогтвортой байдлыг хамгаалах нь дэлхийн эдийн засгийн хөгжлийг ахиулах чухал баталгаа бөгөөд бүх орны ард түмний нийтлэг ашиг сонирхолд нийцнэ” хэмээн онцолж байсан юм. Хятад улс хариуцлагатай их гүрний хувьд бүрэн бүтэн аж үйлдвэрийн тогтолцоо, асар том зах зээлийн давуу талаа үр ашигтай ашиглан дэлхийн эдийн засгийн эргэлтийг саадгүй байлгахын төлөө ажиллаж, бодит үйл ажиллагаагаараа дэлхийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой, саадгүй ажиллагааг тууштай хамгаалж ирсэн. Хятад улс нь дэлхийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагааны оролцогч, үр шимийг хүртэгч төдийгүй, түүнийг тууштай хамгаалагч, бүтээн байгуулагч мөн болохыг баримт нотолж байна гэж тэрээр онцоллоо.
Баасан - 06 сарын 26,
2026

Сэтгэгдэл0