6-р сарын 24-ний үдээс өмнө Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Далянь хотод болж буй 2026 оны Зуны Давосын чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцож үг хэллээ. Монгол Улсын ерөнхий сайд Н.Учрал, Бангладешийн ерөнхий сайд Тарек Рохоман, Гвинейн ерөнхий сайд Амаду Ури Бах, Казахстаны ерөнхий сайд Олжас Абайулы Бектенов, БНСУ-ын ерөнхий сайд Ким Мин Сок, Монтенегрогийн ерөнхий сайд Миложко Спажич болон дэлхийн олон салбарын 1800 орчим төлөөлөгч оролцов.
Ли Чян хэлэхдээ: Энэ удаагийн чуулга уулзалт “Өргөтгөх боломжтой инновац” сэдвийн дор болж байгаа бөгөөд Хятад улсын эдийн засгийн хөгжлийн практиктай уялдуулан би та бүхэнтэй Хятад улсын инновацын түүх болон дэлхийн инновацын хамтын ажиллагааны талаар зарим бодлоо хуваалцая гэж байна. Нэгдүгээрт, “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний эхэнд Хятад улсын эдийн засаг нөхцөл байдлын өөрчлөлтийн дунд шинэ хөгжлийн шатанд гарч байна. Хоёрдугаарт, инновацад тулгуурлах нь Хятад улсын эдийн засаг урт хугацаанд тогтвортой, сайн хөгжихийн гол түлхүүр юм. Гуравдугаарт, инновацын хамтын ажиллагаа нь дэлхийн өсөлтийн хүндрэлүүдийг даван туулах зайлшгүй сонголт юм гэжээ.
Г.Бямба
Баасан - 06 сарын 26,
2026

Сэтгэгдэл0