sonin.mn

6-р сарын 24-нд Женевт Дэлхийн цаг уурын байгууллага Хятадын Инженерийн академийн академич, Хятадын цаг уурын газрын хиймэл дагуулын цаг уурын мэргэжилтэн Шюй Жяньминий цаг агаарын урьдчилсан мэдээ, хиймэл дагуулын цаг уурын үйл ажиллагаа, цаг уурын үйлчилгээний салбарт оруулсан онцгой хувь нэмрийг нь үнэлж Олон улсын цаг уурын байгууллагын 70 дахь удаагийн шагналыг гардуулав.



Шагнал гардуулах ёслолын үеэр ДЦБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Селесте Сауло Шюй Жяньминь хиймэл дагуулын өгөгдлийг найдвартай, ашигтай, үйл ажиллагааны хувьд боломжтой байлгахад удаан хугацаанд өөрийгөө зориулсан гэж тэмдэглэв. Түүний удирдлага дор Фэнюнь цаг уурын хиймэл дагуулын хэрэглээ хөгжиж, тэдгээрийн үйл ажиллагааны системийг тасралтгүй сайжруулж, дэлхийн цаг уурын ажиглалт, урьдчилсан мэдээ, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргахад хүчтэй дэмжлэг үзүүлсэн гэжээ.



Дэлхийн цаг уурын байгууллагаас олгодог энэхүү шагнал нь дэлхийн цаг уурын нийгэмлэгийн хамгийн өндөр хүндэтгэл бөгөөд ихэвчлэн "Цаг уурын Нобелийн шагнал" гэж нэрлэгддэг. Үүнийг жил бүр цаг уур, ус судлал, геофизикийн шинжлэх ухааны салбарт онцгой хувь нэмэр оруулсан ганц хүнд олгодог бөгөөд Шюй Жяньминь нь Е Дужэн, Чинь Дахэ, Зэн Чинцунь нарын дараа энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн Хятадын дөрөв дэх эрдэмтэн юм.


Г.Бямба