ВАШИНГТОН, 2026 оны зургаадугаар сарын 26 /TASS/. АНУ улс төрийн орогнол хүсэж буй гадаадын иргэдийг хүлээн авахаа зогсоож байгаа тухай Цагаан ордны тамгын газрын орлогч дарга Стивен Миллер пүрэв гарагт мэдэгджээ.
"Ингэснээр орогнол хүсэгчдийн хувьд Америкийн үүд хаалга бүрэн хаагдаж байна" гэж тэрбээр сэтгүүлчдэд хэлээд "Хэрэв та орогнол хүсвэл бид таныг хүлээн авах дэлхийн өөр аль нэг улсыг олох зохицуулалтыг хийсэн. Энэ бол маш энгийн, маш оновчтой шийдэл" гэсэн байна.
Тэрбээр АНУ-Мексикийн хилийн хяналтыг чангаруулах шаардлагатайг дахин сануулаад, тус улсын баруун өмнөд хил дээр гаргасан орогнол хүсэх өргөдлүүд бүгд хуурамч байдаг хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн АНУ-д түр хамгаалалтын статустай байгаа Хаити улсын иргэдийг аль болох хурдан нутаг буцахыг уриалжээ. Үүнээс өмнө АНУ-ын Дээд шүүх Д.Трампын засаг захиргааны талд шийдвэр гаргаж, хууль ёсны үндэслэлгүйгээр тус улсад оршин суугаа Сири, Хаитийн иргэдэд олгодог түр хамгаалалтын статусыг цуцлахыг зөвшөөрчээ. Ингэснээр АНУ-ын Засгийн газарт ийм статустай хэдэн зуун мянган хүнийг албадан гаргах боломж бүрдэж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 06 сарын 26,
2026

Сэтгэгдэл2
Харь гаригын хүн АНУ д улс төрийн орогнол хүсэхэд оруулахгүй гэсэн ! Трамп ийм л чанга хүн дэ !
АНУ ардчилсан Монгол улсын урвагч элбэгдорж, сайханбилэг нарыг авчираад өгчих