УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.06.15/-ийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцжээ.
1.УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн батлах хууль, тогтоолын төсөл, үзэл баримтлал, дарааллыг хэлэлцлээ. Тухайлбал, Бизнесийн эрх чөлөөний тухай, Татварын тухай, Нийгмийн даатгалын тухай зэрэг хуулиудыг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэхийг бүлгийн гишүүд дэмжлээ.
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хувьд олон жил ажилласан бол илүү тэтгэвэр тогтоох, баталгаат тэтгэврийн зохицуулалтыг тусгах зорилготой хуулийн төсөл юм. Хуулийг шинэчилснээр тэтгэврийн насны 504 мянган иргэний тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэхээр хуульд тусгасан байна. Мөн тэтгэврийн хуримтлал, хувийн нэмэлт тэтгэврийн бодлогыг хэрэгжүүлэхээр хуульд тусгасан байна.
Бизнесийн эрх чөлөөний тухай хуулиар тусгай зөвшөөрөл, хөрөнгө оруулалт, хүнд суртлыг бууруулж, цахимжуулах нь бизнесийн эрх чөлөөг олгох чухал хууль гэдгийг онцлов. Түүнчлэн Уур амьсгалын тухай хуулийг хэлэлцэх шаардлагатай гэлээ. Хуулийг баталснаар эрчим хүчний өөрчлөлт, ногоон хөгжлийг дэмжих гарцыг нээнэ гэв. Мөн УИХ-ын тухай хууль, Татварын тухай хуулиудыг хэлэлцэж батлах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд дэмжлээ.
2.Газрын тосны тухай асуудлыг хэлэлцэж, газрын тосны үйлдвэрт шаардлагатай түүхий тос олборлолтыг нэмэгдүүлэх хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Анх байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг хэрэгжүүлэх, жилд олборлох түүхий газрын тосыг 1.5 сая тоннд хүргэх зорилго тавин ажиллаж байна. Энэ нь манай улсад байгуулж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрт шаардлагатай газрын тосны хэмжээтэй дүйж байгаа гэв. Цаашид нэмэлт хөрөнгө оруулалт хийж, газрын тосны нөөцийг нэмэгдүүлэх асуудал үүнд багтаж байгаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн хэвлэлийн хурлын үеэр "АН Засгийн Газрыг огцруулах санал гаргана гэдгээ мэдэгдсэн. Танай бүлгийн гишүүдээс энэ саналыг дэмжиж, гарын үсэг зурах гишүүн гарчих вий. Энэ талаар бүлгийн хурлаараа хэлэлцсэн үү?" гэсэн асуултанд бүлгийн дарга Ж.Батжаргал хариулахдаа: "Бүлгийн хурал дээрээ эв нэгдэл, ойлголцолтой байна. Ард түмнээ өмнө амласнаа биелүүлэхийн төлөө нэгдсэн нэг зохион байгуулалт, нэг хүчээр урагшилна гэдгээ санал нэгтэй ярилцсан.Манайхаас очоод АН-ын Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурах нь тун гайгүй байх" гэв.
Н.Отгончимэг
Лхагва - 06 сарын 17,
2026
Сэтгэгдэл11
Нөгөө хэдийнхээ хулгайг нам дарах , ялд унагахгүй чимээгүй орхих , мөнөгө цутгах зэргээ баталгаатай хийж чадвал гайгүй байх аа . Ээдээ , аль аль талд нь овилглгүй нөхөд бий шүү , тэднийг л ЭЗЭН - ээр навс балбуулахад гэмгүй дээ ...
ЭЗЭН чинь 14 тэрбумын луйварчин хүүк юм уу???
Төр үймүүлж улс орныг доройтуулж,бусдыг гүтгэн,нэр төрийг нь унагаж, иргэдийг хуурч мэхлэн,луйврын аргаар төрийн эрхэнд гарах зорилготой барууны тавиул, хоёр хөршийг үзэн ядагч,ардчилагч гэх бүлэг луйварчдыг ямар ч нөхцөлд төрд дөхүүлж болохгүй,Зах зээл ч үнэхээр хүнийг эвдэх юм,Ёс зүй хүн чанарыг устгах юм,Илүү харж билүү долоосон чононууд болгох юм
зурах хүн гарахгүй гэдэг ч худлаа байхаа
Тэгж муухай доромжилж байхад эвлэрвэл ёстой тэнэг шүү амарбаясгалан чинь хятад хүнийг алаад шатаасан нүүрсчид гэж ирээд хусаж байсан бодогдоод байх юм. Могой Энхбаярыг зайлуулахгүй бол зурнаа гээд шаах хэрэгтэй ацан шалаанд шаах хэрэгтэй дээ.
bvgd l zurna chi ch bas adilhan doldoi bizdee
Эйдээ цаг нь тулвал зурна дөө энэ их алаантай бгаа үед амархан огцоруулна
Чи өөрөө зурчихаа.. авилгач , сандал суудалд дуртай төгцөг кулкааз аа..
Чи өөрөө зурчихаа.. авилгач , сандал суудалд дуртай төгцөг кулкааз аа..
ЭНЭ ГАРЧИГИЙГ ЁСТОЙ ОЙЛГОСОНГҮЙ...
Энэ нэг тэнэг бөөрөнхий нөхөр ЗГ г унагах хэрэгтэй нөгөө махны үнийг 7 хоногийн дотор буулгах яасан муусайн худалч,хулгайчид