Хятадын Гаалийн Ерөнхий газрын мэдээллээр, Хятад улсын бараа бүтээгдэхүүний худалдааны импорт, экспорт энэ оны эхний таван сард өмнөх оны мөн үеэс 15.3%-иар өсч, тогтвортой өсөлтийн чиг хандлагаа хэвээр хадгалж, хүчтэй уян хатан байдал болон эрч хүчийг харуулсан байна.
Өсөлтийн хөдөлгөгч хүчний хувьд гадаад эрэлт ерөнхийдөө саарсан ч Хятад улсын гадаад худалдаа хоёр оронтой тоогоор өсөв, энэ нь Хятад улс үйлдвэрлэлийн хүчирхэг гүрэн болох хүч чадал болон Хятадын эдийн засгийн уян хатан байдлыг харуулж байна.
Бүтцийн хувьд гадаад худалдааны чанар сайжирсаар байна. Экспортын талаас "ногоон" болон өндөр зэрэглэлийн үйлдвэрлэл чухал тулгуур болж, хиймэл оюун ухаантай холбоотой бүтээгдэхүүний импорт, экспортын хэмжээ сар бүр өсч, өмнөх оны мөн үеэс 50%-иас дээш өссөн байна. Импортын талаас эхний таван сард импортын өсөлт экспортын өсөлтөөс давсан нь дотоодын эрэлт үргэлжлэн сэргэж байгааг харуулж байна. Тавдугаар сараас эхлэн Хятад улс дипломат харилцаатай Африкийн орнуудад тэг тарифын бодлого хэрэгжүүлж, Африкийн жимс, усны бүтээгдэхүүний импортыг сар бүр 30 гаруй хувиар өсгөсөн байна.
Зах зээлийн тархалтын хувьд "Бүс ба зам" санаачилгад оролцож буй орнуудтай хийсэн худалдаа нь Хятад улсын нийт худалдааны 50 гаруй хувийг эзэлж байгаа бөгөөд Африк, Ойрхи Дорнод, Латин Америк зэрэг шинээр хөгжиж буй зах зээлүүдтэй хийсэн импорт, экспорт хурдацтай өсөлтийг хадгалсаар байна. Үүний зэрэгцээ чухал дипломат арга хэмжээнүүд болон Хятадын импорт экспортын үзэсгэлэн, Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн зэрэг үндэсний хэмжээний үзэсгэлэн худалдаа нь зах зээлийн хүлээлтийг цаашид тогтворжуулах, олон улсын хамтын ажиллагааны орой зайг өргөжүүлэхэд үргэлжлэн чухал үүрэг гүйцэтгэсээр байна.
Ерөнхийдөө өндөр технологийн бүтээгдэхүүн, "шинээр хөгжиж буй гурван гол салбар" болон дижитал худалдаа нь гадаад худалдааны өсөлтийг хүчтэй дэмжиж байгаа бол, аж үйлдвэрийн шинэчлэл болон өндөр түвшний нээлттэй байдал нь Хятад улсын гадаад худалдааны өрсөлдөх шинэ давуу талыг тасралтгүй бүрдүүлж байна.
Баасан - 06 сарын 12,
2026
Сэтгэгдэл0