Хятадын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлснээр, өнгөрсөн 5-р сарын автомашины экспорт хурдацтай өсөлтөө хадгалжээ.
Сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд, 5-р сард Хятад улс 930 мянган ширхэг автомашин экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 68.7%-иар өссөн үзүүлэлт бөгөөд экспортын хэмжээ хоёр сар дараалан 900 мянган ширхгээс давсан байна. үүнд шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн экспорт 446 мянган ширхэгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар нэмэгдсэн байна.
Энэ оны эхний 5 сарын байдлаар, Хятадын автомашины нийт экспорт 4 сая 59 мянган ширхэгт хүрч, өмнөх оны мөн үеэс 63%-иар өссөн байна. Үүнээс шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн экспорт 1 сая 833 мянгад хүрч, нийт автомашины экспортын 45-аас илүү хувийг бүрдүүллээ.
Бямба - 06 сарын 13,
2026
Сэтгэгдэл0