6-р сарын 10-нд Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Фү Цүн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Ойрхи Дорнодын энх тайвныг ахиулах нь: Тогтвортой энх тайвны төлөөх зуучлал ба яриа хэлэлцээ” сэдэвт нээлттэй мэтгэлцээнд оролцож үг хэлэх үеэрээ бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг сэргээх зорилгоор дөрвөн санал дэвшүүлэв.
Фү Цүн хэлэхдээ, Ойрхи Дорнодын өнөөгийн нөхцөл байдал хурцадмал хэвээр байгаа нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй дэлхийн эдийн засаг, эрчим хүчний аюулгүй байдалд шууд нөлөөлж ,улс орнуудын нийтлэг ашиг сонирхолд хохирол учруулж байна. Йймд олон улсын хамтын нийгэмлэг шударга, бодитой байр суурь баримталж, энх тайвныг дэмжих хүчин чармайлтаа нэгтгэн, Ойрхи Дорнодын тогтвортой байдлыг сэргээж, бүс нутгийн ард түмэнд энх амгалан амьдрал авчрахын төлөө хамтран ажиллах ёстой. Мөн энэ зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Хятадын тал дөрвөн санал дэвшүүлж байна. Тухайлбал, нэгдүгээрт, улс төрийн шийдлийг тууштай баримталж, маргаан зөрчлийг энхийн замаар зохицуулах шаардлагатай. Ирантай холбоотой нөхцөл байдалд оролцогч талууд хүлээцтэй байж,хурцадмал байдлыг нэмэгдүүлж болзошгүй аливаа үйлдлээс татгалзаж, санал зөрөлдөөнөө улс төр, дипломат аргаар шийдвэрлэх ёстой.
Хоёрдугаарт, шударга ёс болон олон улсын эрх зүйн зарчмыг чанд мөрдөж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалах ёстой.
Гуравдугаарт, улс орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэн, эв нэгдэл, хамтын ажиллагаанд тулгуурласан хамтын аюулгүй байдлын бүрдүүлэх хэрэгтэй.
Дөрөвдүгээрт, мөргөлдөөний үндсэн шалтгаан болон илрэл болсон асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэж, хөгжил болон сэргээн босголтоор дамжуулан урт хугацааны энх тайван, тогтвортой байдлыг хангах ёстой.
Баасан - 06 сарын 12,
2026
Сэтгэгдэл0