sonin.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилохоор болсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дэмжжээ. Тухайлбал,


  • Агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагч томилохоор төлөвлөсөн байна.
  • Орон сууцжуулалтын төслүүд хариуцсан зохицуулагч;
  • Замын хөгжлийн төслүүд хариуцсан зохицуулагч;
  • Эрчим хүчний төслүүд хариуцсан зохицуулагч;
  • Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч;


Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл, ажил бүрийг эзэнжүүлэх, цаг хугацаанд нь гүйцэтгэх, олон нийтээс гарч буй саналыг тусгаж ажиллах үүргийг Зохицуулагч нар хүлээх юм байна.