БНХАУ-ын Гадаад валютын улсын захиргаа 6-р сарын 7-нд мэдээлэхдээ, 2026 оны 5-р сарын эцсийн байдлаар Хятадын гадаад валютын нөөц 3 их наяд 442 тэрбум 200 сая ам.долларт хүрч, 4-р сарын эцсийн үзүүлэлтээс 31.7 тэрбум ам.доллараар буюу 0.93 хувиар өссөн байна.
Гадаад валютын улсын захиргааны холбогдох албан тушаалтан мэдээлэхдээ, 2026 оны 5-р сард ам.долларын индекс өсөж, дэлхийн санхүүгийн голлох хөрөнгийн үнэ ерөнхийдөө нэмэгдсэн байна. Валютын ханшийн хөрвүүлэлт болон хөрөнгийн үнийн өөрчлөлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр Хятадын гадаад валютын нөөц тухайн сард өссөн гэж тайлбарлажээ.
Лхагва - 06 сарын 10,
2026
Сэтгэгдэл0