6-р сарын 2-3-ны өдрүүдэд Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны удирдамж дор зохион байгуулсан “2026 оны Дэлхийн хотын дарга нарын яриа хэлэлцээ – Бээжин” арга хэмжээ Бээжин хотноо болов.
Арга хэмжээнд Марокко, Сейшел, Тунис, Сенегал зэрэг Африкийн зургаан улсын 30 гаруй хотын дарга, хотуудын төлөөлөгчид, мөн Дэлхийн аялал жуулчлалын хотуудын холбооны зарим гишүүн байгууллагын төлөөлөгч оролцжээ.
Оролцогчид “Соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахуйг бэхжүүлж, Хятад-Африкийн уламжлалт найрамдлыг үргэлжлүүлэн хөгжүүлье” сэдвийн хүрээнд өргөн хүрээтэй санал солилцож, Хятад, Африкийн хүмүүнлэгийн солилцоо болон хотууд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломжийн талаар хэлэлцсэн байна.
Лхагва - 06 сарын 10,
2026
Сэтгэгдэл0