Америкийн ерөнхийлөгч Дональд Трампын засгийн газар сүүлийн үед зарим улсын бараанд импортын нэмэлт тариф ногдуулах санал гаргасантай холбогдуулан Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин зургаадугаар сарын 3-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчийн асуултад хариулжээ.
Мао Нин хэлэхдээ, Хятадын тал аливаа хэлбэрийн ганц талын тарифын арга хэмжээг тууштай эсэргүүцдэг бөгөөд тарифын дайн, худалдааны дайн нь аль ч талын эрх ашигт нийцдэггүй гэжээ.
Тэрээр эдийн засаг, худалдаатай холбоотой асуудлыг эрх тэгш байдал, харилцан хүндэтгэл, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан, яриа хэлэлцээ болон зөвшилцлөөр шийдвэрлэх ёстой гэж онцолсон байна.
Лхагва - 06 сарын 10,
2026
Сэтгэгдэл0