sonin.mn

Зургаадугаар сарын 1-нд, Хятадын Төв радио телевизийн найруулан бүтээсэн “Өв соёлыг хамгаалагч”, “Удирдан чиглүүлэхүй” (Олон улсын хувилбар), “Сонгодог бүтээл дэх шинэ үзэл баримтлал” зэрэг гурван баримтат нэвтрүүлэг Лаосын Үндэсний телевиз болон голлох хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр албан ёсоор үзэгчдийн хүртээл болж эхэллээ.


Лаосын Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Тонглун Сисулит баярын захидал илгээж, эдгээр баримтат нэвтрүүлэг Лаосын үзэгчдэд хүрч байгаад баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэв. 



Тэрээр баярын захидалдаа, “Өв соёлыг хамгаалагч” зэрэг бүтээлүүд нь Хятадын философи, оюун санааны гүн гүнзгий өвийг тусгасан болохыг онцлоод, Ши Жиньпин Ерөнхий нарийн бичгийн дарга соёлын өвийг хамгаалах үйл хэрэгт онцгой ач холбогдол өгдөг, төр улсыг удирдан жолоодох үйл хэрэгтээ алсын хараа, мэргэн ухаан, шийдэмгий чадвараа харуулж ирснийг тэмдэглэж, мөн түүний эх орноо гэсэн гүн гүнзгий халуун сэтгэл, Хятадын таван мянган жилийн түүхт соёл иргэншлийг чин сэтгэлээсээ хайрлан дээдэлдэг хандлага зэрэг нь эдгээр бүтээлүүдэд тод тусгагдсан гэжээ.


Үүний зэрэгцээ, уг баримтат нэвтрүүлэг нь Хятадын соёл иргэншил үндэстний язгуур үндэс, шавхагдашгүй хүч чадлын эх ундарга болж, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтын мөрөөдлийг биелүүлэхэд хүчтэй түлхэц үзүүлж байгааг тод харууллаа. Мөн энэ нь Лаос улс нийгэм, эдийн засгийн хөгжлөө урагшлуулахын зэрэгцээ өөрийн өвөрмөц үндэсний соёлыг хадгалан хамгаалж, өвлүүлэн хөгжүүлж, социалист бүтээн байгуулалтын үйл хэргийг ахиулахад үнэ цэнтэй туршлага, чухал жишиг болж байгаа гэжээ.


ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн видео мэндчилгээ дэвшүүлэв. Мөн Лаосын Ардын Хувьсгалт Намын Суртал ухуулга яамны орлогч дарга Ванси Коуаму, БНХАУ-аас Лаос улсад суугаа Элчин сайдын яамны түр орлон төлөөлөгч Ван Чан арга хэмжээнд оролцож үг хэлжээ.