Чөлөөт худалдаа, олон талт үзлийг тууштай дэмжигч Европын холбоо эцсийн дүндээ өөрийн аж үйлдвэрийн түгшүүр, хамгаалалтын бодлогын сөрөг үр нөлөөг давж чадаагүй юм. Тиймээс Хятадад чиглэсэн худалдааны хамгаалалтын бодлогоо чангатгах оролдлого эцэстээ өөрийгөө хохироох болно.
Хятадын Төв Радио Телевизийн CGTN суваг дэлхийн сүлжээ ашиглагчдын дунд явуулсан санал асуулгын үр дүнгээс үзэхэд, оролцогчдын олонх нь худалдааны хамгаалалт аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж чадахгүй, харин ЕХ нээлттэй байж, зах зээлийг хүндэтгэснээр жинхэнэ хөгжлийг авчирч чадна гэж үзсэн байна.
Худалдааны дайнд ялагч гэж байдаггүй, эцэстээ “өөрийнхөө хөл рүү чулуу шидсэнтэй адил” үр дагаварт хүрдэг нь олонтоо нотлогдсон бодит үнэн юм. Судалгаанд оролцогчдын 84.1 хувь нь Европын холбоо дур мэдэн гаалийн татвар нэмэгдүүлж байгаа нь худалдааны хамгаалалтын бодлогын илрэл бөгөөд олон улсын худалдааны дүрэм журмыг ноцтой зөрчиж байна гэж үзжээ. Мөн 82.6 хувь нь ийм бодлого Европын аж ахуйн нэгжүүдийн олон улсын зах зээл дэх өрсөлдөх чадварыг сулруулна гэж хариулсан байна. Харин 90.5 хувь нь бусад орны бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулахын эцсийн ачааллыг Европын хэрэглэгчид өөрсдөө үүрч, энэ нь тэдний эрх ашигт ноцтой хохирол учруулна гэж үзжээ.
Энэ удаагийн судалгааг CGTN суваг англи, испани, франц, араб, орос хэлний платформоор нийтэлсэн бөгөөд 24 цагийн дотор нийт 7497 интернэт ашиглагч санал асуулгад оролцон, үзэл бодлоо илэрхийлжээ.
Лхагва - 06 сарын 03,
2026
Сэтгэгдэл0