5-р сарын 28-нд Хятадын Худалдааны яамны ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч танилцуулан хэлэхдээ, саяхан АПЕК-ийн Худалдааны сайд нарын хурлаас "Сужөүгийн мэдэгдэл"-ийг нийтэлсэн нь АПЕК-ийн Хятадын жилд тохиролцсон сайд нарын хэмжээний хурлын анхны үр дүнгийн баримт бичиг бөгөөд хамтран ажиллаж хамтаар амжилтад хүрэх тодорхой дохиог өгч, дарамтыг даван урагшилж буй Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засагт өсөлтийн хөдөлгөх хүч нэмэрлэлээ гэв.
Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ху Ядүн хэлэхдээ: АПЕК нь ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний талаар илүү их үүрэг гүйцэтгэх ёстой гэж талууд санал нэгтэй үзэж байгаа бөгөөд худалдааны зам сувгийн саадгүй байдал хийгээд зайшгүй шаардлагатай бүтээгдэхүүний хэвийн урсгалыг хамтаар баталгаажуулах амлалтыг хийв. Ази Номхон далайн бүс нутаг нь дэлхийн эдийн засгийн хамгийн эрчтэй, худалдааны хэмжээгээр хамгийн их хэсэг бөгөөд ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээ тогтвортой байх эсэх нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд шууд нөлөөлнө. Энэ удаагийн хурлаар нийтлэг ойлголтод хүрч олон улсын хамтын нийгэмлэгт хандан тодорхой дохиог өгсөн юм. Тухайлбал, АПЕК-ийн эдийн засгийн цогцууд салгах бус харин холбох, сөргөлдөх бус харин хамтран ажиллах сонголт хийж байна, энэ нь Ази Номхон далайн бүс нутгийн ханган нийлүүлэлтийн илүү уян хатан, илүү өндөр үр ашигтай, илүү баялаг хүртээмжтэй сүлжээг бий болгоход чухал ач холбогдолтой юм гэв.
Г.Бямба
.
Мягмар - 06 сарын 02,
2026
Сэтгэгдэл0