sonin.mn

5-р сарын 23-нд Хятад улсын дарга Ши Жиньпин "Цэнхэр далайгаар аялах нь: Хятад-АНУ-ын залуучуудын нөхөрлөлийн аялал" арга хэмжээнд оролцсон хоёр орны оюутнуудад хариу захидал илгээв.

 

 

 

Тэрээр, хоёр орны оюутан сурагч "Хятад-АНУ-ын залуучуудын нөхөрлөлийн хөлөг онгоц"-нд сууж, мартагдашгүй аялал хийсэн тухай мэдээг дуулаад баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр 2023 оны 11-р сард "дараагийн таван жилийн хугацаанд 50 мянган Америк залуус Хятадад ирэн солилцоо хийж, суралцахыг урих" санаачилгыг дэвшүүлснээс хойш 50 мянга гаруй Америк залуус Хятадад айлчилж, төлөвлөсөн зорилгодоо хугацаанаас хоёр жил хагасын өмнө хүрсэн байна. Эдгээр харилцан үйлчлэл, солилцооны үр дүнд Хятад, Америкийн залуучууд бие биеэ ойлгож, харилцан ойлголцлоо гүнзгийрүүлж, бат бэх нөхөрлөлийг бий болгож, хоёр орны ард түмний найрсаг харилцаанд шинэ хуудсыг нээсэн байна гэжээ.

 

 

 

Хятад, Америкийн харилцааны тогтвортой, эрүүл, урт хугацааны хөгжилд Хятад, Америкийн улам олон залуус шинэ хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаагаа Ши Жиньпин тэмдэглэв.