6-р сарын 1-нд Хятадын Гадаад харилцааны яам хэвлэлийн бага хурал хийв. БНХАУ-ын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь саяхан болсон Шангри-Лагийн яриа хэлэлцээний үеэр Японы батлан хамгаалахын сайдын хэлсэн үгтэй холбоотой сэтгүүлчийн асуултад хариулахдаа, “Японы милитаризм Дэлхийн хоёрдугаар дайны үед хүн төрөлхтний эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдэж, Азийн хөрш орнуудад асар их гамшиг, зовлон учруулсан. Түүнчлэн Японы талын сүүлийн үеийн алдаатай үг хэллэг, үйлдлүүд нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж байна. Иймээс олон улсын хамтын нийгэмлэг өндөр сонор сэрэмжтэй байж, “шинэ хэлбэрийн милитаризм”-аас хамтдаа сэргийлж, түүнийг тууштай таслан зогсоох ёстой” гэжээ.
Г.Бямба
Мягмар - 06 сарын 02,
2026
Сэтгэгдэл1
Хятад, Японы хооронд усан хилийн маргаан байгаа тул ийм байдалд хүрсэн. Хятад цэргийн хүч, бодлого хоёрт өөрчлөлт орсон болов уу.