sonin.mn

 5-р сарын 26-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хэвлэлийн төлөөлөгч Фархан Хак Хятадын Төв Радио Телевизийн сэтгүүлчийн асуултад хариулахдаа, Хятад улсын НҮБ-ын дүрмийг хамгаалахын төлөө гаргаж буй идэвхтэй хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр, холбогдох сэдэвт мэтгэлцээн товлосон хугацаандаа болж байгаа бөгөөд талууд энэхүү боломжийг ашиглан НҮБ-ын дүрмийн үзэл санааг цаашид хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар хамтран хэлэлцэж байгааг онцолсон байна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хэвлэлийн төлөөлөгч Фархан Хак хэлэхдээ, Хятад улс бүх гишүүн оронд НҮБ-ын дүрмийн ач холбогдол болон дэлхийн аюулгүй байдлыг хамгаалахад гүйцэтгэх үүргийг бүрэн ойлгуулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаад өндөр үнэлгээ өгч байна гэжээ.

Мөн Пакистаны НҮБ дахь Байнгын төлөөлөгч Хятадын Төв Радио Телевизэд өгсөн ярилцлагадаа, Хятад улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хүрээнд “НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг хамгаалж, НҮБ-ыг төв болгосон олон улсын тогтолцоог бэхжүүлэх” сэдвээр дээд түвшний уулзалт зохион байгуулах санал дэвшүүлсэн нь цаг үеэ олсон алхам болсон гэж онцоллоо.