sonin.mn

Тавдугаар сарын 26-нд Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн энэ сарын даргалагч орны хувиар санаачлан, “НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг хамгаалж, НҮБ-ыг төв болгосон олон улсын тогтолцоог бэхжүүлэх нь” сэдвээр Аюулгүйн зөвлөлийн дээд түвшний хурлыг зохион байгуулжээ.


ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, гадаад харилцааны сайд Ван И хурлыг даргалсан бөгөөд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нөхцөл байдлын талаар танилцуулга хийсэн байна.


Хуралд 100 гаруй улсын төлөөлөгч оролцсоноос 20 гаруй орны гадаад харилцааны сайд болон өндөр түвшний төлөөлөгчид тусгайлан хүрэлцэн иржээ.


Ван И хэлсэн үгэндээ, өнөөгийн олон улсын нөхцөл байдал Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн ээдрээтэй, гүнзгий өөрчлөлтийг туулж байна гээд, олон улс нэгдэн нийлж, хамтран ажиллаж, НҮБ-ыг хамгаалан, идэвхжүүлж, бэхжүүлэх ёстой гэж онцолсон байна.


Тэрээр, НҮБ-ын дүрмийн үзэл санааг сэргээж, манлайлах чадварыг нэмэгдүүлэх, Аюулгүйн зөвлөлийн нэр хүндийг сэргээж, үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг сэргээж, хамтын дайчилгааны хүчийг нэмэгдүүлэх, дэлхийн засаглалын платформыг сэргээж, хэрэгжилтийн чадавхыг сайжруулах, НҮБ-ын тогтолцооны үр нөлөөг сэргээж, тогтвортой хөгжлийн чадамжийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцолжээ.