sonin.mn

5-р сарын 26-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан явууллаа.


АНУ, Ираны хэлэлцээний талаар сэтгүүлчийн асуултад Мао Нин хариулахдаа, АНУ, Израиль, Ираны хооронд мөргөлдөөн үүссэнээс хойш Хятадын тал Иран зэрэг холбогдох талуудтай нягт харилцаа холбоотой ажиллаж, мөргөлдөөнийг зогсоох, энх тайвныг дэмжихийн төлөө идэвхтэй хүчин чармайлт гаргасаар ирсэн гэв.


Тэрээр, Хятад улс цаашид ч Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дөрвөн зүйлт саналын үзэл санааг баримталж, Ойрх Дорнод болон Персийн булангийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг аль болох хурдан сэргээхийн төлөө үргэлжлэн эерэг үүрэг гүйцэтгэнэ хэмээн онцоллоо. Ираны цөмийн асуудлын тухайд Мао Нин хэлэхдээ, Хятадын тал ямагт яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар энхийн аргаар шийдвэрлэхийг дэмжиж ирсэн бөгөөд холбогдох талууд энэ боломжийг ашиглан, хэлэлцээний замаар бүх талын зохистой ашиг сонирхлыг харгалзсан шийдэлд хүрэхийг хүсэж байна гэв.


Мөн Хятад улс Ираны цөмийн асуудлыг улс төр, дипломат аргаар шийдвэрлэхэд цаашид ч бүтээлч үүрэг гүйцэтгэж, олон улсын цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тогтолцоог хамгаалан, Ойрх Дорнод болон дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг дэмжихэд хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийллээ.