sonin.mn

Хятадын Шэньжөү-23-ийн нислэг саяхан амжилттай болсноор Тяньгүн станцад Хонкогийн анхны сансрын нисгэгч ажиллаж эхэллээ. Түүнийг Ли Жя-Ин гэдэг. 1982 онд Хонкогд төрж, Хонконгийн их сургуульд компьютерын мэргэжлээр сураад доктор цол авсныхаа дараа цагдаагийн газар ажил албатай болсон юм. Хятад улс Хонконг Макаогоос ачааны салбарын мэргэжилтэн элсэх чимээ дуулсан Ли Жя-Ин нандин завшаан гэж үзээд олон шалгуурыг дамжин, Хятадын дөрөв дэх багийн сансрын нисгэгчдийн нэг боллоо.



Сансрын нисгэгч 160 сантиметрээ өндөр байх шаардлагатай бол Ли Жя-Ин яг 161 сантиметртэй. Мөн нас, боловсролын түвшинтэй холбоотой шаардлага байсныг бүгдийг нь хангасан тул гурван хүүхдийн ээж Ли Жя-Ин сансарт гарах боломжийг олсон юм.




Хятадын төв аялгууг сурахаас авахуулаад янз бүрийн бэлтгэл сургалт хийх гээд аль аль нь түүнд авч хэлбэл сорилт байсан ч багийнхантайгаа хамтран шаргуу хичээн чармайсны дүнд сансарт гарах мөрөөдлөө биелүүллээ.