Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн даргын саяхан Японы "зөвхөн өөрийгөө хамгаалах" бодлого өөрчлөгдөөгүй хэвээр байгаа бөгөөд Хятад Улс Японыг "шинэ төрлийн милитаризм"-д оролцож байна гэж тодорхойлсон нь үндэслэлгүй гэж мэдэгдэв. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 5-р сарын 26-ны өдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Японы хэлсэн зүйлд анхаарлаа төвлөрүүлэхийн оронд Японы бодит байдал дээр юу хийж байгаад илүү анхаарал хандуулах хэрэгтэй гэжээ.
Тэрээр: "Сүүлийн жилүүдэд Японы Засгийн газар цэргийн төсвөө тасралтгүй нэмэгдүүлж, хөнөөлт зэвсэг экспортлох хязгаарлалтыг сулруулж, цэргийн сургуулилтад байнга оролцож, алсын тусгалтай пуужин байрлуулах ажлыг урагшлуулж, довтлох ажиллагаа явуулах боломжийг олгодог "эсрэг цохилтын чадавхи"-г бий болгож, их хэмжээний мэдрэмтгий цөмийн материалыг нөөцөлж, энх тайвныг эрхэмлэгч үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардаж, "дайнд оролцох чадвартай" улс болохыг дэмжиж, олон улсын болон дотоодын хуулийн хязгаарлалтыг удаа дараа зөрчиж байна. Энэ нь үнэхээр "зөвхөн өөрийгөө хамгаалах" бодлогыг тууштай баримталж байгаа хэрэг мөн үү? Үг, үйлдийн ийм зөрүүтэй байдал нь Японы "цэрэгжүүлэлт"-ийн талаарх олон улсын нийгэмлэгийн санаа зовнилыг арилгаж чадахгүй.
Японы милитаризм нэгэн цагт дэлхийд зовлон учруулж, Японы ард түмэнд өөрсдөд нь гамшиг авчирсан. Энэхүү "шинэ хэлбэрийн милитаризм" нь эргэж буцаж үл болох буруу зам юм. Бид Японы талыг түүхээс сургамж авч, энх тайвны төлөөх амлалтаа биелүүлж, Азийн хөршүүд болон олон улсын нийгэмлэгийн итгэлийг бодит үйлдлээр олж авахыг уриалж байна." гэсэн байна.
Г.Бямба
Лхагва - 05 сарын 27,
2026
Сэтгэгдэл5
Санаа авахад илүүдэхгүй. Японы Ерөнхий сайд хатагтай Санае Такаичи "Өөрийгөө хамгаалах чадваргүй улс орныг өөр хэн ч ирж хамгаалахгүй. Улс гэж хэлэх боломжгүй. Бид батлан хамгаалахын салбарт баримталж байсан бодлогоо үндсээр нь өөрчилж цэргийн хүч чадлаа эрс нэмэгдүүлнэ" гэж мэдэгдэв.
Санаэ Такаэчигийн нам 465 суудлаас 340-ыг нь авч дэлхийн 2-р дайнаас хойш байгаагүй түүхэн ялалтыг байгуулжээ. Үүн дээр нэмээд хэт барууны үзэлтэй Сансейто нам мөн 14 суудал авсан байна. Ингэхлээр 354 суудал Санаэ Такаэчигийн талд шилжиж байгаа гээд ойлгож болно. Тэдний зорилго бол японыг дахин цэрэгжүүлэх, Үндсэн хуулийн 9-р заалтыг өөрчилж Япон улсын оршихуйд аюул занал учруулсан нөхцөлд дайнд оролцох заалт оруулж өгөх нь гол зорилго юм. Энэ бол хятадуудын хувьд учирж болох хамгийн том айдас. Харин Өвөр Монголыг дэмжих үзэлтэй энэ ерөнхий сайд ингэж үнэмлэхүй ялсан нь Өвөр Монголын тэмцэгч нарт маш том боломж үүсэж байна. Тэрээр: Хятадын Коммунист Намын засгийн газрын Өвөр Монголд хийж буй хүний эрхийн дарамт болон хэл, соёл устгах зорилготой нэгтгэх бодлого одоо ч үргэлжилж байна. Бид үүнийг хэзээ ч үл тоомсорлож болохгүй. Олон өвөр монгол хүн эрх чөлөөнийхөө төлөө тэмцсээр ирсэн бөгөөд одоо ч тэнд хятадын коммунист намын дарлал үргэлжилж буй нь миний гүнээ бухимдлыг төрүүлж байна".
Олон арван жилийн турш дэлхийн томчуудын дунд Хятад улс дэлхийд ноёрхох нь цаг хугацааны л асуудал гэсэн яриа ноёрхож ирсэн. Энэхүү "G2" буюу хоёр их гүрэн дэлхийг хуваан захирах үзэл баримтлал нь орчин үеийн дипломат харилцааны гол сэдэв болоод байгаа билээ. Гэвч "Шинэ эрин үе" гэх гоё тайзны ард нөхцөл байдал шал өөр, хамаагүй хэврэг байна. Бээжин өөрсдийгөө хэзээ ч зогсохгүй хүчирхэг хөдөлгүүр мэтээр харуулахыг зорьдог ч хүн ам зүй, эдийн засаг, стратегийн тоо баримтуудыг бодитоор харвал тус дэглэм нэлээд хүндхэн байдалд оржээ. Хятадын асуудлаарх тэргүүлэх шинжээч Gordon Chang-ийн дүгнэлтүүдээс үзвэл "супер гүрэн" гэх төөрөгдлийн цаадах үнэн ил гарч байна. Хятад бол дээшээ цойлон гарч ирж буй шинэ өрсөлдөгч биш, харин урт хугацаандаа суларч доройтсон, боломжийн цонх нь хаагдахаас өмнө амжиж зорилгодоо хүрэхээр улайрч буй хэврэг улс юм.
1. Түүхэн дэх хамгийн том хүн ам зүйн уналт. Chinese Communist Party (Хятадын Коммунист Нам)-д тулгараад буй хамгийн аймшигтай аюул бол гадны дайсан биш, харин өөрсдийнх нь хүн амын уналт юм. Бээжин албан ёсоор 1.4 тэрбум хүн амтай гэж мэдэгддэг ч бодит байдал дээр том дайн болоогүй энхийн цагт байж боломгүй хүн ам зүйн "мухардал"-д орчихоод байна. Энэ зууны эцэс гэхэд Хятад улс нийт хүн амынхаа тал хувийг, эсвэл бүр гуравны хоёрыг алдах төлөвтэй байна. Энэ бол хүмүүс ирээдүйдээ итгэх итгэлгүй болж, нийгмийн хариуцлагаас татгалзаж буйгаас үүдэлтэй түүхэн дэх хамгийн том хүн амын агшилт юм. Асар их өртэй эдийн засгаа авч явахын тулд ажиллах хүч, хэрэглэгчдийн асар том бааз дээр тулгуурладаг засгийн газрын хувьд энэ нь бүтцийн дампуурал гэсэн үг. Хятадын өнөөгийн цэргийн түрэмгийлэл, дипломат сүржигнэл нь хүчирхэгжиж байгаагийн шинж биш, харин ойрын хэдэн арван жилд хүн хүчээ алдах нь тодорхой болсон тул одоо л хөдлөхгүй бол болохгүй нь гэдгээ ойлгосон "уруудаж буй гүрэн"-ийн үйлдэл юм.
2. Чимээгүйхэн багалзуурдсан нь: KSM болон API. Хэвлэл мэдээллээр өндөр технологийн чип, газрын ховор элементийн талаар их ярьдаг ч Бээжин үүнээс ч илүү аюултай хөзрийг гартаа атгасан байдаг: Америкийн эмийн сангийн бараг бүрэн монополь. Хятад улс газрын ховор элементийн боловсруулалтын 92 орчим хувийг хянадаг хэдий ч Америкийн эмийн салбарыг чимээгүйхэн багалзуурдаж, бүрэн атгандаа оруулсан нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлж байна. Америкийн эрүүл мэндийн тогтолцоонд нэн шаардлагатай 800-850 орчим эмийн үндсэн түүхий эдийн 100% монополь эрхийг Хятад улс эзэмшдэг. Энэ эмзэг байдлыг ойлгохын тулд нийлүүлэлтийн сүлжээний дараах нэршлүүдийг харах хэрэгтэй: Rare Earths (Газрын ховор элемент): Өндөр технологийн үйлдвэрлэл, батлан хамгаалах салбарт чухал ач холбогдолтой ашигт малтмалын олборлолт, боловсруулалт дахь давамгайлал. Энэхүү хамаарал нь Chinese Communist Party хүссэн үедээ зэвсэг болгон ашиглаж чадах стратегийн "хөзөр" юм.