БРЮССЕЛЬ, 2026 оны тавдугаар сарын 27 /BTA/. Болгарын Гадаад хэргийн дэд сайд Иванка Ташева мягмар гарагт Брюссель хотноо болсон Европын Холбооны (ЕХ) Ерөнхий хэргийн зөвлөлийн ээлжит сарын хуралдаанд оролцсон тухай ГХЯ мэдээлэв. Ойрх Дорнодын асуудлаарх хэлэлцүүлгийн үеэр Европын Холбооны сайд нар энх тайвныг тогтоох урт хугацааны шийдлийг олох, далайн тээврийн замын тээврийн чөлөөт байдлыг хангах, олон улсын эрх зүйн зарчмуудыг сахин биелүүлэх шаардлагатай байгааг хөндөн ярилцжээ.
Украины тухайд, ЕХ-нд элсэх асуудлаарх хэлэлцээг эхлүүлэх, ОХУ-ын эсрэг авах шинэ багц хоригийг батлах, энхийг тогтооход ЕХ-ны үүрэг оролцоог бэхжүүлэх асуудалд гол анхаарлаа хандуулсан байна.
Зөвлөлийн хуралдаанаар мөн "Олон жилийн санхүүгийн хүрээ" баримт бичгийн явцыг хэлэлцсэн бөгөөд голчлон “хэлэлцээний багц” гэгдэх асуудал хийгээд бодит санхүүгийн үзүүлэлтүүд, шаардлагатай төсвийн таналт болон ЕХ-ны амбицтай бодлогыг хадгалж үлдэх хоорондын тэнцвэрийг хангах асуудлыг анхаарлаа хандуулав. Дэд сайд И.Ташева Брюссельд ажиллах үеэрээ Францын Европын хэрэг эрхэлслэн сайд Бенжамин Хаддад, Европын хэрэг эрхэлсэн Испанийн Төрийн нарийн бичгийн дарга Фернандо Сампедро Маркос нартай уулзалт хийжээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 05 сарын 27,
2026
Сэтгэгдэл1
Монгол эд нарт хориг арга хэмжээ ав.