2026 оны тавдугаар сарын 23-нд буюу Төвдийн 75 жилийн ойн өдөр Төвдийн буддын шашны 22 дахь удаагийн “Товранба” дээд цол олгох ёслол Бээжин хот дахь Хятадын төвд уламжлалт буддын шаштны дээд сургуульд болжээ.
Хятадын Шашны хэрэг эрхлэх газрын баталсан “Төвдийн буддын шашны эрдмийн цол олгох журам” болон дээд цол хүсэгчдэд тавигдах шалгуур, үнэлгээний журмын дагуу оролцогчид мэргэжлийн шалгалт, буддын гүн ухааны мэтгэлцээн, диплом хамгаалалт, санал хураалт зэрэг шат дараалсан шалгуурыг давсан байна.
Үүний дүнд Төвдийн буддын шашны Гэлүг, Сажа, Жонан урсгалын 34 шавьид “Товранба” дээд цол олгожээ.
Хятад улс 2004 оноос Төвдийн буддын шашны гурван шатлалт эрдмийн цолны тогтолцоог хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 433 хүнд “Товранба” дээд цол хүртээсэн байна.
Эдгээр хүмүүс Төвд болон Сычуань, Юньнань, Ганьсү, Хөхнуур мужийн төвөд үндэстэн төвлөрөн суурьшсан бүс нутгийн гол хийдүүдэд ажиллаж байгаа бөгөөд Төвөдийн буддын шашны олон урсгалыг хамарч буй аж.
Г.Бямба
Мягмар - 05 сарын 26,
2026
Сэтгэгдэл0