5-р сарын 23-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн Сужөү хотод болсон АПЕК-ийн Худалдааны сайд нарын уулзалтад оролцож, үг хэлжээ.
Хэ Лифэн энэ үеэр хэлэхдээ: "Дэлхий дахин өдгөө хурдацтай өөрчлөгдөж байна. АПЕК-гийн гишүүд харилцан хүндэтгэл, хамтран ажиллаж хамтаар амжилтад хүрэх үзэл ойлголтыг баримталснаар л хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжиж, нээлттэй, өндөр чанартай, тэнцвэртэй, аюулгүй хөгжлийг бий болгож чадна. Хятад улс бүх талуудтай хамтран шинээр гарч ирж буй салбаруудад харилцаа холбоо, яриа хэлцлийг эрчимжүүлж, ДХБ-ын шинэчлэлийг хамтран дэмжиж, бүс нутгийн эдийн засгийн интеграцийн үйл явцыг ажил хэрэгч, уян хатан байдлаар урагшлуулж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн ололт амжилтаар Ази Номхон далайн бүс нутаг болон дэлхийн эдийн засгийн хөгжилд илүү олон эерэг энергийг оруулахад бэлэн байна гэв.
Уулзалтын үеэр Хэ Лифэн ДХБ-ын ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеала, Тайландын ерөнхий сайдын орлогч бөгөөд Худалдааны сайд Супхажи Сутумпун нартай хэлэлцээ хийж, ДХБ, Хятад Тайландын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны холбогдох асуудлаар санал солилцсон байна.
Г.Бямба
Мягмар - 05 сарын 26,
2026
Сэтгэгдэл0