sonin.mn

Хятадын нисэгчтэй сансрын төслийн газраас мэдээлснээр, тавдугаар сарын 24-ний 23 цаг 08 минутад “Шэньжөү-23” нисэгчтэй сансрын хөлгийг тээвэрлэсэн “Чанжэн-2F Y23” зөөгч пуужин Жюүчюаний хиймэл дагуул хөөргөх төвөөс амжилттай хөөр, ойролцоогоор 10 минутын дараа сансрын хөлөг пуужингаас салж, товлосон тойрог замдаа орсон байна.




Нисэгчтэй сансрын хөлөг “Тяньгүн” сансрын станцын цогцолбортой амжилттай залгагдсаны дараа “Шэньжөү-23” хөлгийн нислэгийн баг буцах бүхээгээсээ тойрог замын бүхээгт амжилттай шилжин оржээ.




Тавдугаар сарын 25-ны 05 цаг 13 минутад тойрог замд үүрэг гүйцэтгэж байсан “Шэньжөү-21” багийнхан хаалгаа нээж, “Шэньжөү-23” багийг угтан авчээ.


Энэ нь Хятадын сансрын түүхэн дэх найм дахь удаагийн “сансрын уулзалт” бөгөөд “Тяньгүн” станцад Хонконгоос гаралтай сансрын нисэгч анх удаа ажиллаж эхэлж буй тохиолдол болж байна.


Г.Бямба