sonin.mn

5-р сарын 20-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь ээлжит хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Сэтгүүлч асуухдаа: Эх сурвалжийн мэдээлснээр, 2026 оны АПЕК-ийн өндөр албан тушаалтнуудын хоёрдугаар уулзалт өчигдөр Шанхайд өндөрлөсөн байна. Уулзалтын тойм болон гол үр дүнгийн талаар мэдээлэл өгөхгүй юу гэжээ. 




Гүө Жякүнь хэлэхдээ, 2026 оны АПЕК-ийн өндөр албан тушаалтнуудын хоёрдугаар уулзалт болон холбогдох хурал 5-р сарын 11-19-ний хооронд Шанхайд болсон, Хятадын Гадаад харилцааны дэд сайд Ма Жаошюй нээлтийн ёслолд оролцож, үг хэлэв.


Уулзалтын үеэр худалдаа хөрөнгө оруулалт, эдийн засаг, технологийн хамтын ажиллагаа, хүнсний аюулгүй байдал зэрэг олон салбарыг хамарсан 40 орчим арга хэмжээ болон уулзалт зохион байгуулж, 1000 гаруй төлөөлөгч оролцсон байна. Хятад улс зохион байгуулагч орон болсноос хойш АПЕК-ийн хамтын ажиллагааг ахиулан эерэг ахиц дэвшлүүд гаргасныг хуралд оролцогчид өндрөөр үнэлж, Хятад улс уг уулзалтыг зохион байгуулахыг үргэлжлэн дэмжиж, АПЕК-ийн "Хятадын жил"-ийг хамтдаа ахиулан баялаг үр бүтээл олох болно хэмээн илэрхийлсэн гэжээ.