Тавдугаар сарын 19-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.
Гүө Жякүнь хэлэхдээ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Тайваньтай холбоотой саналыг арван жил дараалан няцаасан нь олон улсын нийгэмлэг нэг Хятадын зарчмыг дэмжиж байгаа төлөв байдал бат бөх бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 дугаар тогтоолын эрх мэдэл эргэлзээгүй гэдгийг бүрэн харуулж байна. Миньжиньдан намын эрх баригчдын зөрүүдлэн баримталж буй "Тайваний тусгаар тогтнол" гэсэн салан тусгаарлах байр суурь бүтэлгүйтэх нь зайлшгүй. Хятад улс эцэстээ бүрэн нэгдэж, Тайвань эх орныхоо элгэнд эрхбиш эргэн ирэх болно гэжээ.
Лхагва - 05 сарын 20,
2026
Сэтгэгдэл0