sonin.mn

СОФИ, 2026 оны тавдугаар сарын 20 /BTA/. Болгарт дахин 10 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлэх “JEREMIE” санаачилгын өргөтгөсөн зорилтууд амжилттай биелбэл тус улс дараагийн таван жилд бизнес эрхлэлтийн экосистемээрээ бүс нутагтаа манлайлах байр сууриа бэхжүүлэх боломжтой гэж Европын Хөрөнгө оруулалтын банкны (ЕХОБ) Болгар дахь төлөөлөгчийн газрын дарга Теодор Радонов мягмар гарагт мэдэгджээ. 


Дараагийн 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх стратегийн хөтөлбөрийн хүрээнд Болгарын бизнес эрхлэлтийн болон хувьцаа, венчур хөрөнгийн экосистемд илэрсэн асуудлуудад үндэслэн технологи дамжуулалт ба дэвшилтэт технологи, компаниудын хөгжлийг дэмжих сангууд, батлан хамгаалах болон аюулгүй байдал, мөн дэд бүтцийн холболт гэсэн дөрвөн салбарт 200 орчим сая еврогийн хөрөнгө оруулахаар төлөвлөж буйг Т.Радонов дурдав. ЕХОБ-ны Болгар дахь үйл ажиллагааны талаар ярихдаа, тэрбээр тус банкны санхүүжилт голчлон төрөөс хэрэгжүүлж буй төслүүд рүү чиглэж байгаа бөгөөд дэмжлэг үзүүлж буй хувийн хэвшлийн санаачилгуудын хамрах хүрээ нь нийт үйл ажиллагааны 40 хувиас хэтрэхгүй байгааг дурджээ. 




Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг