sonin.mn

2026 оны 5-р сарын 19-нд Монгол Улсаас нүдний болор цайх өвчтэй 120 иргэн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотод иржээ. Тэд бол 2026 оны “Бүс ба зам -Гэрэлт аялал” хүмүүнлэгийн санаачилгын хүрээнд зохион байгуулагдаж буй оношилгоо, эмчилгээний багц үйлчилгээнд хамрагдсан иргэд юм.


Энэхүү санаачилга нь 2017 оноос хойш Монголын улаан загалмай нийгэмлэг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан загалмайн байгууллага-ын хамтын ажиллагааны хүрээнд тогтмол хэрэгжиж буй төсөл аж. Төслийн гол зорилго нь нүдний болор цайх өвчтэй найстайчуудад үнэ төлбөргүй үзлэг, өндөр нарийвчлалтай мэс засал болон нөхөн сэргээх тусламж үйлчилгээг үзүүлэх, улмаар иргэдийн харааг сэргээхэд чиглэгдсэн гэнэ.



Энэ жилийн хамтын ажиллагааны хүрээнд ирсэн 120 иргэн бүрт урьдчилсан үзлэг, мэргэжлийн оношилгоо хийхээс гадна шаардлагатай тохиолдолд болор солих болон бусад тусламж үйлчилгээг үе шаттайгаар үзүүлэхээр төлөвлөсөн байна.




Төслийг хэрэгжүүлэгч талуудын мэдээлснээр энэхүү хүмүүнлэгийн үйл ажиллагаа нь хоёр орны иргэдийн эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхээс гадна олон жил үргэлжилж буй найрсаг харилцааны бодит илэрхийлэл болж байгаа ажээ.


Г.Бямба