5-р сарын 18-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв. БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь энэ үеэр: "Д.Трамп эх орондоо буцах үеэр Японы Ерөнхий сайд Такайчи Санаэ түүнтэй утсаар ярилцаж, холбоотны чухал ач холбогдлыг дахин давтан ярилцав. Хятад, АНУ-ын харилцаа холбоо, түүний дотор Японд үзүүлж болзошгүй нөлөөллийн талаарх холбогдох мэдээллийг Японы тал цуглуулж, зохих арга хэмжээ авахаар байна. Энэ талаар ямар тайлбар хийх вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа
" Ерөнхийлөгч Д.Трампын Хятадад хийсэн айлчлалын үеэр хоёр төрийн тэргүүн хамтдаа анхаарал хандуулж буй бүс нутгийн асуудлаар гүнзгий санал солилцсон.
80 гаруй жилийн өмнө Хятад, АНУ зэрэг холбоотнууд Японы милитаризм болон фашист хүчнүүдийг ялахын тулд мөр зэрэгцэн хамтдаа тулалдаж, Дэлхийн 2-р дайны дараах олон улсын дэг журмыг тогтоож, Ази, Номхон далайн бүс нутагт энх тайван, хөгжлийн үндэс суурийг тавьсан юм. Одоогийн байдлаар Японы баруун жигүүрийн хүчнүүд энэхүү дэг журмыг эсэргүүцэж, Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайвны тулгуур чулууг ганхуулахыг оролдож байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгийн өндөр сонор сэрэмжийг төрүүлж байна.
Японы хийх ёстой хамгийн чухал зүйл бол даруй Тайваний талаарх алдаатай байр сууриа өөрчилж, "дахин цэрэгжүүлэлт"-ийн алхамаа зогсоож, сайн хөрш, найрамдалт харилцаа, энх тайван хөгжлийн зөв замдаа эргэн орж, Азийн хөршүүд болон олон улсын хамтын нийгэмлэгийн итгэлийг бодит үйлдлээр олж авах явдал юм" гэжээ.
Г.Бямба
Лхагва - 07 сарын 08,
2026

Сэтгэгдэл5
Санаа авахад илүүдэхгүй. Японы Ерөнхий сайд хатагтай Санае Такайчи "Өөрийгөө хамгаалах чадваргүй улс орныг өөр хэн ч ирж хамгаалахгүй. Улс гэж хэлэх боломжгүй. Бид батлан хамгаалахын салбарт баримталж байсан бодлогоо үндсээр нь өөрчилж цэргийн хүч чадлаа эрс нэмэгдүүлнэ" гэж мэдэгдэв.
Санаэ Такаэчигийн нам 465 суудлаас 340-ыг нь авч дэлхийн 2-р дайнаас хойш байгаагүй түүхэн ялалтыг байгууллаа. Үүн дээр нэмээд хэт барууны үзэлтэй Сансейто нам мөн 14 суудал авсан байна. Ингэхлээр 354 суудал Санаэ Такаэчигийн талд шилжиж байгаа гээд ойлгож болно. Тэдний зорилго бол японыг дахин цэрэгжүүлэх, Үндсэн хуулийн 9-р заалтыг өөрчилж Япон улсын оршихуйд аюул занал учруулсан нөхцөлд дайнд оролцох заалт оруулж өгөх нь гол зорилго юм. Энэ бол хятадуудын хувьд учирч болох хамгийн том айдас. Харин Өвөр Монголыг дэмжих үзэлтэй энэ ерөнхий сайд ингэж үнэмлэхүй ялсан нь Өвөр Монголын тэмцэгч нарт маш том боломж үүсэж байна. Тэрээр: Хятадын Коммунист Намын засгийн газрын Өвөр Монголд хийж буй хүний эрхийн дарамт болон хэл, соёл устгах зорилготой нэгтгэх бодлого одоо ч үргэлжилж байна. Бид үүнийг хэзээ ч үл тоомсорлож болохгүй. Олон өвөр монгол хүн эрх чөлөөнийхөө төлөө тэмцсээр ирсэн бөгөөд одоо ч тэнд хятадын коммунист намын дарлал үргэлжилж буй нь миний гүнээ бухимдлыг төрүүлж байна".
Хятадууд эхлээд ажилчин болж орж ирнэ хэдэн жилийн дараа босс болж томорно тэгээд хэдэн жилийн дараа бөөс болж үржиж эхлэнэ бас хэдэн жилийн дараа хачиг хувалз шиг шигдэж эхэлнэ дээ гэж ийм л дүр төрх харагдаж байгааг улс төрчид мэдсээр байж бөөнөөр оруулж ирнэ харин өөрсдөө гадаад хөрөнгө зузаатгаад тэндээ очиж шигдэнэ харин Монголын ард түмэн газар шороотойгоо хохирч уусан алга болохвий ХАРАМСАЛТАЙ ТҮҮХ
Түрэмгий Хятадууд цэрэг зэвсэггүйгээр дэлхийн улс орнуудын зэвүү дургүйг хүргэхгүйгээр яаж улс орнуудыг эрхшээх вэ гэсэн бодлоготой зэвүүн хужаа нар шүү дээ. Америк Орос шиг цэрэг зэвсгээр түрэмгийлэхгүй байгаа ч цаагуураа хөрөнгө оруулалт зээлээр ядуу буурай орнуудыг төлж дийлэшгүй өрөнд оруулаад өрөндөө дэд бүтэц уул уурхайг газар нутгаас нь хэсэгчлэн авч эдийн засгаа тэлэх газар нутгаа тэлэх хятад иргэдээ суурьшуулах түрэмгий бодлого явуулж байдаг. Хятад бол хумсаа нуусан муур.
Япон улс түрэмгий хятадаас Шинжаан-Уйгар, ӨвөрМонголыг чөлөөлж өгнө гэдэгт найдаж байна.