5-р сарын 18-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ үеэр сэтгүүлчийн асуултад хариулахдаа тэрбээр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадад төрийн айлчлал хийх гэж буй талаар Хятад улс өмнө нь мэдээлсэн. Энэхүү айлчлал нь Путины Хятад дахь 25 дахь айлчлал болохыг онцлов.
Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар хоёр талын харилцаа, салбар бүрийн хамтын ажиллагаа, мөн олон улс болон бүс нутгийн хамтын сонирхол бүхий асуудлаар санал солилцоно гэж Гүө Жякүнь мэдээлжээ.
Тэрбээр сүүлийн жилүүдэд Ши Жиньпин болон Владимир Путины стратегийн удирдлага дор Хятад, Оросын шинэ эрин үеийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэл тогтвортой, гүнзгий хөгжиж, олон салбарын хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин тэлж байгааг онцолсон байна. Энэ нь хоёр улс болон хоёр ард түмэнд бодит үр өгөөж авчрахаас гадна дэлхийн стратегийн тогтвортой байдал, олон улсын шударга ёсыг хамгаалахад чухал хувь нэмэр оруулж байна гэжээ.
Мөн энэ жил Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэл тогтоосны 30 жил, “Хятад-Оросын найрсаг хөршийн харилцаа, хамтын ажиллагааны гэрээ” байгуулсны 25 жилийн ой тохиож байгааг дурдсан байна.
Түүнчлэн “Хятад-Оросын боловсролын жил” эхэлж буйг тэмдэглээд, хоёр тал үүнийг шинэ боломж болгон ашиглаж, хоёр улсын харилцааг илүү гүнзгий, илүү өндөр түвшинд хөгжүүлж, дэлхийд илүү тогтвортой байдал, эерэг эрч хүч авчрахын төлөө хамтран ажиллана гэж мэдэгджээ.
Г.Бямба
Мягмар - 05 сарын 19,
2026
Сэтгэгдэл3
Баривчлаад Гаагд хүргэ
Гааг шүүх гэж үхсэн ацныхан шүүх байдаг юм ардаа эзэдтэй хувийн шүүхийн байгууллага мэдрэлээ
Монгол улс тус шүүхийн гишүүн. УИХ аараа дүрмийг нь баталсан улс. Монгол шүүгч ч ажиллаж байгаа. Дээр коммент бичсэн малд бичив