Хятад, АНУ-ын төрийн тэргүүн Бээжин дэх уулзалтаараа хоёр орны харилцааг “Бүтээлч стратегийн тогтвортой харилцаа” хэмээн шинээр тодорхойлжээ. Энэ нь хамтын ажиллагаанд суурилсан эерэг тогтвортой байдал, зохих хэмжээний өрсөлдөөнтэй сайн тогтвортой байдал, зохицуулж болох санал зөрөлдөөнтэй хэвийн тогтвортой байдал, энх тайвны хүлээлттэй урт хугацааны тогтвортой байдлыг хэлж байгаа юм. Саяхан дэлхийн интернет ашиглагчдын дунд явуулсан CGTN-ны санал асуулгаар хариулагчдын 87% нь Хятад-АНУ-ын харилцаа нь тал талдаа ашигтай, хамт хөгжсөн харилцаа хэмжээн үнэлжээ. Хятад-АНУ-ын "бүтээлч стратегийн тогтвортой байдал" нь тогтворгүй ертөнцөд тогтвортой хүлээлтийг тасралтгүй оруулж, дэлхийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах чухал урьдчилсан нөхцөл болохыг судалгаанд хамрагдагсдын 71.6% нь онцолсон. Эдгээр дүгнэлтүүд нь олон улсын нийгэмлэгийн ерөнхий хүлээлт, өргөн хүрээтэй нийтлэг ойлголтыг тусгасан бөгөөд Хятад-АНУ-ын харилцааг тохируулах нь томоохон гүрнүүдийн биелүүлэх ёстой үүрэг хариуцлага болохыг харууллаа.Энэ дөрвөн талын тогтвортой байдал нь Хятад-АНУ хамтын ажиллагаагаар дамжин, олон салбарыг эерэг хүчин зүйлээр сэлбэхийг харууллаа. Мөн санал зөрөлдөөнийг системийн зөвшилцлийн замд оруулах шаардлагатай болохыг харуулж байгаа юм.
Хятад Америкийн харилцааны мөн чанар нь харилцан ашигтай хамт хожих явдал юм. Хятад, АНУ-ын хооронд өрсөлдөөн байдаг ч тогтвортой харилцааны хувьд өрсөлдөөн хязгаар дотор байх ёстой.
Хятад, АНУ-ын хооронд харилцан чухал ач холбогдолтой томоохон асуудлаар санал зөрөлдөөн байдаг ч цагийг алдалгүйгээр зүй зохистой тогтоон барьж, санал зөрөлдөөнөө зохицуулах нь Хятад, Америкийн харилцааг тогтворжуулахын тулгамдсан шаардлага болж байна.
Энх тайван харилцаа нь удаан хугацааны тогтвортой байдалд, ялангуяа Хятад, Америкийн харилцаанд чухал үүрэгтэй. Бие биенийхээ гол ашиг сонирхлыг хүндэтгэх нь Хятад, Америкийн энх тайван харилцааг байгуулахын зайлшгүй шаардлага юм. Тайванийг тусгаар тогтнуулж, хагалан бутаргах хүчинд тодорхой дохио өгөх нь Хятад АНУ-ын энх тайван харилцааны тогтвортой байдал, урт удаан үргэлжлэхийг баталгаажуулж чадна.
Ирж буй хэсэг хугацаанд олон улсын харилцааны хамгийн чухал асуудал бол Хятад, АНУ зэрэгцэн орших зөв замыг олох явдал юм. "Хятад Америкийн бүтээлч стратегийн, тогтвортой харилцаа”-г байгуулах нь хоёр талын хүчин чармайлтын цаашдын замыг зааж өгсөн. Хятад, АНУ харилцан ашигтай, хамт хөгжих замаар хоёр оронд үр өгөөжөө өгч, дэлхий нийтэд хүртээмжтэй болох бүрэн боломжтой юм.
Лхагва - 05 сарын 20,
2026
Сэтгэгдэл0