ШИНЭ ДЕЛИ, 2026 оны тавдугаар сарын 15 /Reuters/. Энэтхэгийн хамгийн олон хүн амтай Уттар-Прадеш мужийг бороо, мөндөр дагуулсан хүчтэй шуурга дайрсны улмаас 100 гаруй хүн амь насаа алдсан тухай тус улсын аврах албаны төлөөлөгчил пүрэв гарагт мэдээлжээ.
Энэтхэгийн хойд мужид гурваас зургаадугаар сар хүртэл үргэлжилдэг халууны улиралд борооны улирал эхэлж халуун намжих хүртэлх хугацаанд шуурга болох нь элбэг байдаг боловч лхагва гарагт дэгдсэн шуурга ихээхэн хохирол дагуулжээ.
Эх баригчдын мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас 59 хүн гэмтэж бэртэж, 87 байшин барилга сүйдсэнээс гадна, 114 толгой мал хорогдсон байна. Мужийн Тусламж хариуцсан комиссарын газрын төлөөлөгч Ришикеш Бхаскар Яшодын мэдээлснээр, 12 орчим дүүрэгт 104 хүн амиа алдсанаас Хинду шашны мөргөлийн хот болох Праягражийн ойролцоох бүс нутагт хамгийн их хохирол учирчээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн тэргүүлдэг Бхаратия Жаната намын гишүүн, тус мужийн захирагч Йоги Адитянатх гамшигт өртсөн бүсийн оршин суугчдад тусламж үзүүлэх ажиллагааг 24 цагийн дотор явуулахыг холбогдох албаныханд даалгасан байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 05 сарын 15,
2026
Сэтгэгдэл1
1.4 тэрбум хархнаас 100 сая харх шуурганд үхэхэд ч харамсах юм байхгүй.