sonin.mn

Тавдугаар сарын 6-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн хурал хийжээ. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь Ираны нөхцөл байдлын талаарх асуултанд хариулахдаа: Х"ормузын хоолой дахь нөхцөл байдал хурцадмал хэвээр байгаа тул уг бүс нутаг дахь галыг бүрэн зогсоох замаар л хурцадмал байдлыг намжаах боломжтой. Далайн хоолойн эрэг дагасан улс орны бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой бөгөөд бүс нутгийн орнуудын хууль ёсонд нийцсэн анхаарал хандуулж буй асуудлуудыг харгалзан үзэж, олон улсын хамтын нийгэмлэгийн зүй ёсонд нийцсэн эрх ашгийг хамгаалах ёстой" гэсэн байна.


Г.Бямба